• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хотын захиргаа дэлхийн хоёр дахь том алсын харагчтай болох төлөвлөгөөгөө зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёр дахь том алсын харагчийг Хан мөрний эрэгт байгуулах шинэ төслийг Сөүл хотын захиргаа өчигдөр зарлажээ.

“Seoul Ring” буюу “Сөүл Цагариг” гэж нэрлэгдэх бүтээн байгуулалт нь тус хотын баруун дүүргийн Сангамдон дахь эко цэцэрлэгт хүрээлэнд хэрэгжих юм байна.

Диаметр нь 180 метрийн хэмжээтэй уг алсын харагч Дубай хотын Айн Дубай алсын харагчийн дараа дэлхийд хоёрт орох том байгууламж болох ажээ.

Гэхдээ дэлхийн хамгийн том эргэх хүрдгүй алсын харагч болох юм байна. Өөрөөр хэлбэл алсыг харагч өөрөө эргэхгүй, хүмүүсийг суулгах бүхээгүүд нь тойрог замаар эргэх юм.

зураг
 

Цагт 1,747 хүнд үйлчлэх багтаамжтай энэ байгууламжаар өдөрт 11,792 хүртэл тооны хүн үйлчлүүлэх гэнэ. Жилд дунджаар 3.5 сая жуулчин татах тооцоог Сөүл хотын захиргаа гаргасан байна.

Бүтээн байгуулалтын өртөг 400 тэрбум вон ($304 сая) бөгөөд 2025 оны зургаадугаар сард эхэлж, 2027 оны арван хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Алсын харагч байгуулах газар өмнө нь Сөүл хотын хогийн цэг байсан юм. Хотын захиргаа Сөүл Цагаргийг сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулах зорилго тавьжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
53
Зураг
ГАЙХМААР
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.232] 2023/3/11
5 шараас офицер хүртэл light railway тавичихвал болоошдээ. Метроноос 50-70 дахин бага өртөгөөр бас 1-2 жилийн дотор л баригдана. Солонгосын Пусаны нисэх буудлаас хотын төв орох light rail хамгийн хямд төсөр санагдсан. Орчин үеийн санагдсан.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.24] 2023/3/10
Манай паркийн алсыг харагчнаас намхан юм уу
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.66] 2023/3/9
Manaid iim tom denjignesen baiguulamj bolomjgui UB hot n dalain tovshnoos deesh 1400m ondort orshdog baingiin ih salhitai denjignesen zuilst tohirohgui gazar. Seoul Dubai London n zoolon salhitai dalain tovshind het oir ulsuud.
0 | 2 Хариулах
Зочин [87.209.200.156] 2023/3/9
hahahahahaha
0 | 0 Хариулах
Зочин [211.36.133.231] 2023/3/10
Seould dalain salhi shirvvn shvv hed honogiin omnoos ard irgeddee anhaaruulj bvh sambar hiiseh zvilvvdee haaj tawidag 100 100 dawhraar ni baishin barilga svnderlesen heel hahuuligvi gazar yug ch bvteen baiguulj boldog l yum bn mongold bol iim yum hiie gd sanaachilhad ulsiin komiss ni mungu haraad hezee ch awhgvi tgsnee 5 balliin gazar hudlultund tesehgvi barilgaar hotoo dvvrgesen hetsvv2 yag cham shig yum yariad suuj bn salhind teswergvi ntr gsne say say dollar neheed suuj bn
2 | 0 Хариулах
Зочин [103.145.234.47] 2023/3/9
Өөрсдөө бүтээх биш өөр улсын бүтээн байгуулалтыг шагшин магтаж суух заяатай л ард түмэн бол бид.Одоо бүр дордоод өөрсдөө бүр мал шигээ болсон.Мал байхад болоо л гэж бодно үхчийсэн оркууд
9 | 0 Хариулах
sadf [202.21.107.17] 2023/3/9
Монголд бас ийн дүүжин галт тэрэг явуулна гэж шадар сайд амлаад байсан билүү. Захаас төв рүү ийм юмаар зөөнө гээд байсан
0 | 0 Хариулах
Бадарч тахар [64.119.27.233] 2023/3/9
Удахгүй хойдын цэргүүд дайрах гэж байхад хэрэгтэй л эд байна !
0 | 2 Хариулах
Зочин [66.181.182.186] 2023/3/9
Дорнод-БӨ-ийг холбосон хурдны галт тэрэг байгуулая
3 | 0 Хариулах
timon [103.229.123.49] 2023/3/9
yugaar duthaw digital yertuntsed buteechihee
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.122] 2023/3/9
манай 400 сая жуулчин татах төлөвлөгөөний хажууд бодитой юмаа, жилд 3,5 сая жуулчин гэжийшүү, тэгсэн манайд ийм алсыг харагч битгий хэл энгийн нь жилдээ 6 сар л ажиллах боломжтой байдаг шаасссн
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.192] 2023/3/9
Энэ шинэ үеийн дүрмийг яяая да цагариггэж унших эвгүй юмаа өөрийгөө Өвөрхангангайн Уянгых бил үү ч гэж бодох шиг цагираг л баймаар байна.
4 | 0 Хариулах
Зочин [192.82.85.122] 2023/3/9
харин хэцүүмаа, хуучин сурвалжлага гээл бичдэг байсан нь бас сурвалжилга болж таарсан, туршлага нь бас туршилга болчихсон болуу ккк?
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.54] 2023/3/9
Үнэхээр агуу үндэстэн шүү
0 | 1 Хариулах
Wavy [202.9.40.165] 2023/3/9
Hichneen 305 say dollar mongol turiin hulgaich nariin garaar orson bol???
6 | 0 Хариулах
Зочин [192.82.89.13] 2023/3/9
Манай Андлалын өргөө, Андлалын хөшөөний хажууд үнэн миа юмаа
7 | 1 Хариулах
Зочин [73.225.77.210] 2023/3/9
Манай андлалын хөшөөг үзэх гэж 400 сая хүн ирдэг юм.
20 | 0 Хариулах
Зочин [103.229.121.90] 2023/3/9
айлын хүүхдүүд ийм айхтар юм хийж аялал жуулчлалаа дэмжих. манайхан тэгсэн яана гэлээ, чингисийн иш хөрөг ч гэх шиг
9 | 0 Хариулах
Зочин [15.235.187.38] 2023/3/9
Угтах хаалга л хийчихгүй
13 | 0 Хариулах
Зочин [192.82.85.122] 2023/3/9
аахаха
4 | 0 Хариулах
Олон ястны их өргөө [103.229.123.49] 2023/3/9
baihad ene met bol tsaashaa shuu
3 | 0 Хариулах
Зочин [51.77.110.155] 2023/3/9
ЖЭНКО ҮХЭЭСЭЙ ОРОСЫН ГАР ХӨЛ ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН
10 | 5 Хариулах
Зочин [118.235.10.213] 2023/3/9
Lol t1 [хориотой үг] ehleed hurelsuh elbegdirj ntreesee ehelj haraa
1 | 2 Хариулах