Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

С.Сумъяабазар: “Beauty expo 2023” үзэсгэлэн нь үйлдвэрлэгч, худалдаалагчдыг хэрэглэгчидтэй шууд холбож, мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс авах боломжийг олгодог

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 3 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

“Гоо сайхныг хүн бүрд” уриан дор зохион байгуулагдаж байгаа гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн энэ жил 2 дахь удаа гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн ерөнхий тэтгэгчээр ажиллаж буй Япон улсын 100 гаруй жилийн түүхтэй гоо сайхан, арьс арчилгааны брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэн, үндэсний тэргүүлэгч гоо сайхны сүлжээ дэлгүүр болгон өргөжүүлээд буй “Амуулай компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сарангэрэлийн Сумъяабазартай ярилцлаа.

- Mild cosmetics нь эрүүл мэнд, гоо сайхны салбарыг нэгтгэж чаддаг, чанар стандартыг тогтооход чухал ач холбогдол өгдөг “Beauty expo 2023” үзэсгэлэнд 2-дахь удаагаа ерөнхий ивээн тэтгэгчээр оролцох гэж байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн ач холбогдлыг хэрхэн харж байна, гоо сайхан, эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөө үзүүлж байна гэж үзэж байгаа вэ?

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох хэрэглэгчдийн хандлага , мэдлэг мэдээлэл үргэлж хувьсан өөрчлөгдөж байна.  Хэрэглэгчид мэдээллийг интернэтээр дамжуулан хүссэн газраасаа авах боломжтой болсон нь давуу тал боловч хэт их мэдээллээс зөв зүйтэй, баталгаатай, өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнээ сонгон авах нь маш хэцүү болсон гэж бодогддог. Энэхүү гоо сайхны нэгдсэн үзэсгэлэн маань үйлдвэрлэгч, худалдаалагчдыг хэрэглэгчидтэй шууд холбоод зогсохгүй, мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс авах боломжийг олгодгоороо давуу талтай.   Энэ жил бид япон мэргэжилтнүүдийг урьж  арьс, хуйхны оношилгоог хийхээс гадна хүүхдийн шүдний эмчийн үзлэгийг хийх, сургалт зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөөд байна.

ЯПОНДОО ГАРСАН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ЯГ ТЭР ЦАГ ХУГАЦААНДАА МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРДЭГ

- Танай байгууллагын хувьд эх орондоо дэлхийн брэндийг нэвтрүүлж, чанар стандартыг тогтоож чадсан түүчээлэгч байгууллагуудын нэг гэдгийг хүн бүр мэддэг болсон байна. Тэгвэл энэ жилийн тухайд ямар шинэлэг бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ бэлэг барихаар төлөвлөж байна?

Бид Японы 40 гаруй компанийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг. Тиймээс япондоо гарсан шинэ бүтээгдэхүүн яг тэр цаг хугацаандаа монголын хэрэглэгчдэд хүрдэг.  Иймээс энэхүү үзэсгэлэнд бид маш олон шинэ бүтээгдэхүүнийг санал болгохоос гадна худалдаанд гараад удаагүй байгаа хүүхдүүд өөрсдөө хийж дараа нь иддэг тоглоомон чихэр болох Popin cookin болон эрчүүдийн арьс арчилгааны цогц брэнд болох Гатсби брэндүүдийн бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.

- Дотоодын зах зээлд нэвтэрсэн Японы брэндүүд ашиг олох гэхээсээ илүүтэйгээр брэндээ таниулах, зах зээлээ тэлэх зорилготой байдаг гэж сонссон. “Mild cosmetics”-ийн ямар бодлого, чиглэлийн баримталдаг вэ?

Монгол улсын зах зээл жижиг, хүн ам цөөхөн хэдий ч тухайн зах зээлийн онцлогт тохирсон зөв стратегийг баримталж чадвал том зах зээлээс ч илүү амжилттай ажиллаж болно. Энэ тухай бидний харилцагч япончууд ч бүрэн санал нэгддэг.

ЯПОН БҮТЭЭГДЭХҮҮН ЧАНАР, УРТ ХУГАЦААНД ХЭРЭГЛЭГДЭХ ИТГЭЛ ГЭСЭН 2 ЗҮЙЛЭЭРЭЭ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨЖ ЧАДДАГ

- Япон улсын гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг сонгох бүсгүйчүүдийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж байна. Тэгвэл танай бүтээгдэхүүнийг сонгох шалтгаан болоод Япон гоо сайхны бүтээгдэхүүний онцлог, давуу тал, чанарын талаар ярихгүй юу?

Японы гоо сайхны бүтээгдэхүүн нь орчин үеийн хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээнд тулгуурлан маш олон жилийн турш судлагдсаны дүнд аюулгүй, үр дүнтэй бүтээгдэхүүнийг бүтээж чаддагаараа онцлогтой. Бидний харилцдаг ихэнх япон компаниуд өөрсдийн судалгааны газартай, үйлдвэртэй байдаг тул шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ өөрсдийн судалгааны дүнд бүтээсэн шинэ орц найрлагатай бүтээгдэхүүнийг дэлхийд танилцуулах тохиолдол ч их байдаг. Япон бүтээгдэхүүн чанар, урт хугацаанд хэрэглэгдэх итгэл гэсэн 2 зүйлээрээ дэлхийд өрсөлдөж чаддаг.

- “Beauty Expo 2023” олон улсын үзэсгэлэнд энэ жил ямар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ онцлон оролцох гэж байна вэ?

Энэ жил бид үс арчилгааны Ичиками брэнд маань шинэчлэгдсэн тэрхүү бүтээгдэхүүнээ танилцуулна. Мөн Япон улсын хамгийн том шүд арчилгааны брэнд Sunstar компанийн хүүхдийн бүтээлч чихэр Popin cookin болон Япондоо 137 жилийн түүхт Момотани компанийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг онцлон Beauty Expo 2023 олон улсын үзэсгэлэнд оролцож байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.