Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд UG Arena-д гурван өдөр үргэлжлэв.
Өнөөдөр Монголын баг Гуамын багтай тоглож, 81:82 онооны харьцаагаар хожигдлоо.
Шигшээ баг гурван өдөр үргэлжилсэн уг тэмцээнд эхний өдөр Хонконгийн багийг 76-69, дараагийн өдөр Сингапурын багийг 73-49-өөр буулгаж авсан юм.
Тэмцээнд зургаан улсын баг өрсөлдсөнөөс Монгол, Гуам, Тайланд, Хонконгийн шигшээ баг 2025 онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд шалгарч үлдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!