09:45 2023/02/07
Сонсголын эхэнд хэлэлцэх асуудалд холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, НЗДТГ-ын Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Т.Оргил-Эрдэнэ тэргүүтэй албан тушаалтнууд гэрчээр дуудагдан иржээ.
Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийн хэрэгжилтийн үр дүн Эрчим хүчний яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Гудамж төслийн талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.
ШУУД ҮЗЭХ:
09:09 2023/02/07
Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд дээрх байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг оролцуулахаар дууджээ. Гурван их наяд төгрөгийн дүн бүхий 371 арга хэмжээг улсын төсвөөр санхүүжүүлсэн төслүүдийг нэг багц болгож танилцуулахаар болжээ.
Сонсгол даргалагчийн урилгаар Нийслэлийн Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна.
Мөн "Нээлттэй нийгэм форум", "Цогц хөгжлийн үндэсний төв", "Бодлогод залуусын хяналт", "Оюуны инновац" зэрэг ТББ-ын төлөөлөл өнөөдрийн сонсголд оролцохоор болсон аж.
Түүнчлэн Хөгжлийн Банкнаас тэргүүн дэд захирал Ж.Батаа тэргүүтэй хүмүүс оролцох юм байна.
Сонсголд дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:
09:45 2023/02/07
Сонсголын эхэнд хэлэлцэх асуудалд холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, НЗДТГ-ын Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Т.Оргил-Эрдэнэ тэргүүтэй албан тушаалтнууд гэрчээр дуудагдан иржээ.
Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийн хэрэгжилтийн үр дүн Эрчим хүчний яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Гудамж төслийн талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!