Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк Тэнгэр даатгал компанитай хамтран Эрчим хүчний хэмнэлтийн даатгалыг нэвтрүүлжээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 2 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

НҮБ-ын Уур Амьсгалын Ногоон Сангийн магадлан итгэмжлэгдсэн үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болох ХасБанк эрчим хүчний хэмнэлтийн даатгалын механизмыг Тэнгэр даатгал компанитай хамтран Монголд анх удаа нэвтрүүлж, олон нийтэд танилцуулах арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Эрчим хүчний хэмнэлтийн даатгалын тогтолцоо, түүнд оролцогч талуудад бий болох давуу тал болон даатгалын механизмын цахим платформын талаар танилцуулсан уг арга хэмжээнд төслийн зөвлөх, НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн  Хамтын ажиллагааны төв болох BASE ТББ болон төслийг хэрэгжүүлэгч ХасБанк, Тэнгэр Даатгал, Юрика байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавьж, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, технологи нийлүүлэгч болон худалдан авагч, Санхүүгийн зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг холбогдох талуудад нэгдсэн ойлголт, мэдээлэл өглөө.

зураг
 
зураг
 

Эрчим хүчний хэмнэлтийн даатгалын механизм нь зөвхөн даатгалын бүтээгдэхүүн бус санхүүгийн болон бусад механизмыг хослуулан сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг юм.

ХасБанк уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр тэргүүлэгч банкны хувьд ААН байгууллага болон иргэдийн хэрэглээний дадлыг сольж үр ашигтай, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, байгальд ээлтэй ногоон технологийн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байна.

Хэрвээ та Эрчим хүчний хэмнэлтийн даатгалын бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1800-1889 дугаарт холбогдоно уу.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.