Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл" сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна

ikon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

09:00 цагт Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр эхэллээ.

09:00 цагт Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг “Их Монгол” танхимд болж байна.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт 

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан болно. 

Боловсролын үнэлгээний төвийн 403 тоотод

10:00 цагт "2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Захиргааны хэргийн шүүхэд

10:00 цагт “Дарханы арьс ширний цогцолбор” ХХК-ийн гомдлоор ХХААХҮЯ болон зарим албан тушаалтнуудад холбогдох шүүх хурал болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн талбай дээр тайван жагсаал хийж байгаа иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” компанийг 100 хувь ард түмний өмч болгох асуудлаар мэдээлэл хийнэ.