Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Хунт нуур" балетыг хоёрдугаар сарын 13, 14-нд анх удаа 32 хунтайгаар тайзнаа тоглоно

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хунт нуур" балетыг анх удаа 32 хунтайгаар тоглох гэж байгааг Дуурь Бүжгийн Эрдмийн Театр мэдээлэв.

Тоглолт хоёрдугаар сарын 13, 14-нд болох бөгөөд гол дүрүүдийг хэн бүтээх болон тасалбараа хэзээ борлуулж эхлэх зэрэг мэдээллээ олон нийтийн сүлжээн дэх хаягаараа ойрын хугацаанд мэдээлнэ гэдгийг тус театрын менежер хэлэв.

"Хунт нуур" балет Монголын тайзнаа анх 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулуун, балетмейстер Ардын жүжигчин,Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяандагвын дэглэлтээр тоглогдож байжээ.

Хамгийн анхны Одетта, Одиллягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Гавъяат жүжигчин Э.Оюунбат, алиа салбадын дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар бүтээж байжээ.

Ташрамд дурдахад, 1895 оны нэгдүгээр сард домогт “Хунт нуур” балетыг П.И.Чайковскийн хөгжмөөр Мариинскийн театрын тайзнаа анх тоглосон байна.

зураг