ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

И.Мөнхжаргал: Хоёр их наяд 374 тэрбум төгрөгийн авлигын хохирлыг нөхөн төлүүлсэн АТГ-т баярлалаа

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

С.Зориг агсны хөшөөний дэргэдэх Ардчилсан Нам(АН)-ын байранд тус намын төлөөлөл Монголчуудын боломжийг хулгайлсан авлигач, нүүрсний хулгайчдын улсад учруулсан хохирлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас өгсөн мэдээллээс үзэхэд 2022 онд Монгол Улсын жилийн төсвийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний хохирлыг улсад учруулжээ.

Тодруулбал, 2022 оны манай улсын төсөв 18.7 их наяд төгрөг байсан бол авлигын гэмт хэргээс болж улсад учруулсан хохирлын хэмжээ таван их наяд төгрөгт хүрчээ.

Харин нүүрсний гэх хулгайгаас болж улсад 44 их наяд төгрөгийн хохирол учирсан нь улсын төсвөөс хоёр дахин их байгаа юм. Үүнийг иргэд эсэргүүцэж тэмцэж байгаа ч тэдний амыг хаах хууль батлахын зэрэгцээ худлаа ярьж байна.

Авлигаас олсон мөнгөөрөө орон сууц, газар худалдан авдаг хэргүүд тогтоогдоод байгаа. Өнөөдрийн байдлаар нүүрсний гэх 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд 127 объектод нэгжлэг хийжээ. 246 хүнийг гэрчээр дуудаж, 421 хүнээс мэдээлэл авч, 640 баримт бичгийг байгууллагаас гаргаж ажилласан тухайгаа АТГ-аас мэдээлэв.

Хэдийгээр АТГ-т маш их хохирол учруулсан гэх тоон утгууд гарч ирдэг ч шүүхээр эцэслэгдэн шийдэгдэж байгаа албан тушаалтны хэрэг байхгүй. Тиймээс АТГ-ыг улс төрийн намууд, иргэд, төрийн бус байгууллагуудын хяналт дор ажиллуулах шаардлагатай.

Хэрвээ 44 их наяд төгрөгийн хохирлыг улсад эргэн төлүүлж, Монгол Улсын иргэн бүрд хуваарилах юм бол нэг хүнд 13 сая төгрөг ногдох юм.

Авлигын гэмт хэргийн улмаас учирсан таван их наяд төгрөгийн хохирлоос мөрдөн байцаалтын явцад хоёр их наяд 374 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн АТГ-т баярлалаа. 

Авлигатай тэмцэх үйл хэрэгт нийт иргэнийг идэвхтэй оролцохыг уриалах гэсэн юм. Энэ их хулгайг нуухын тулд бусад зүйл рүү иргэдийн анхаарлыг хандуулж байна. 

Мөн нийтэд худал мэдээлэл тараасан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уучлал гуйж, Ерөнхийлөгчийг хориг тавихыг хүсэж байна" хэмээв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Миний бие АТГ-ын олон нийтийн зөвлөлд чамгүй хугацаанд ажилласан. Олон улсын жишгээс харахад авлига, албан тушаалын хэрэгтэй холбогдсон улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг нийгмийн анхаарлын төвд оруулж, олны хяналтад шүүлгэдэг. Ингэснээр тухайн хэрэг үнэн зөв шийдэгдэж, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах гаргалгаа болдог" гэлээ.

Авлигын хэргийн хохирол 2021 онд нэг их наяд төгрөг, 2022 онд таван их наяд төгрөг гэх мэтчилэн жилээс жилд өсөж байна. Гадаа нь нь очоод жагсах, албан бичгээр шаардлага хүргүүлээд шийдэгдэхгүй. Тиймээс эдгээр хэргийг олон нийтийн хяналт дор, нийтэд мэдээллээ өгч шийдвэрлэх хэрэгтэйг нэмж хэлэв. 

Түүнчлэн "АН-ын удирдлагын түвшний энэ асуудал нийгэмд байтугай нийт гишүүнд ойлгомжгүй байдал бий болгож байгаа. Өнөөдөр хулгай их гарч, төсвийн мөнгөөр гараа угааж байгаа байдал АН-ын арчаагүйтэй холбоотой. Зарим гэмт хэрэгт АН-ын гишүүд холбогдсон байхыг үгүйсгэхгүй. Тэр хэргээрээ барьцаалагдаад АН-ыг сөрөг хүчин байлгахгүй, эрх баригчдын гар хөлөөр намыг хагалан бутаргадаг.

Өнөөдөр болж байгаа дур зоргоороо үйл явдалд хэлэх үг алга. Тайлбарлаж ч чадахгүй. Гэхдээ манай нам хэзээ нэгэн цагт эвлэлдэж нэгдээд сөрөг хүчнийхээ байр суурьт очихгүй бол эрх баригчид даварсаар байх болно. Миний хувьд намын эв нэгдлийн төлөө байгаа" гэдгийг И.Мөнхжаргал онцолж байлаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
6
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [198.16.70.28] 2023/1/30
jonhuugiin huuheldei
0 | 0 Хариулах
Нинабазар [192.82.90.163] 2023/1/28
Ган-Очир гэж 2 нүүрт хамилон ац. Нүүрсний хулгайд МАН-ыг буруутгах мөртлөө АН-ын гишүүд нүүрсний хулгай хийгээгүй гэж хуцаж билээ. Нүүрсний хулгайд улс төрийн нам энэ тэр чалчих ямар ч боложгүй. Хулгай хийсэн л бол хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой. Ган-Очир гэх энэ этгээд АН-ын гишүүд хулгай хийгээгүй нь сайн мэдээд мөн МАН-ын гишүүд хулгай хийснийг нь нэвт мэддэг бузар мэргэ төлөгчин байгаа юм даа. Муу ац!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.174] 2023/1/28
Ичиж үхлээ, сөрөг хүчин төрөө магтдаг, аягүй бол дээд шүүхийг мантахнээ
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.220] 2023/1/28
Ezen Jenko giin tomilson hun manai ezniig hamgaalj bgaad bayarlalaa gehq
1 | 0 Хариулах
? [192.82.68.173] 2023/1/28
Наадах чинь яг бодит мөнгө үү, эсвэл АТГ-ын тайлан мэдээний хүснэгтэд тавьсан_ тоо юу гэдгийг мэдэж байж баярлах хэрэгтэй!! 2-рт, үнэхээр төлүүлсэн бол тэрг мөнгөө хаачив? гэдгийг мэдэж байгаа хүн байна уу??
1 | 0 Хариулах
Зочин [192.82.86.55] 2023/1/27
Ядарсан хөгшчүүдээ баярлуулчих аа тэтгэврийн зээлийг нь дахиад дарчих
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.155] 2023/1/27
Ичиж үхлээ өмнөөс нь Мөнхжаргалаа
0 | 0 Хариулах
Нинабазар [192.82.90.163] 2023/1/27
ДАРВААСАН ДАРГАВАР НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.144] 2023/1/27
Hen be
1 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2023/1/27
Баярлалаа, улс төрөөс хамааралгүй Ажлаа Сайн Хийгээрэй, Улс орны хөгжил дэвшил та бүгдээс их хамаарах нь амжилт хүсье
1 | 0 Хариулах
Сэтгүүлч отгон [202.9.46.144] 2023/1/27
Маниуст эд юмсаа гайхуулдаг баячууд нэг иймэрхүү Саяхан л дуучин Укаг Лондон хотын А зэрэглэлийн бүсэд тансаг байранд амьдарч байна гээл шуурч байхад хөөх яасан гоёийн гээл олон ч хүн шүүрс алдаж байсан удаатай. Гэтэл энэхүү Лондон дахь байр нь түүний хадам аав болох “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатарын авлигын мөнгөөр авсан 110 м2 байр болж түүнийг нь АТГ-ынхан хураан авсан. Гэтэл эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, ОХУ-ын иргэнээс авлига авсан энэ нөхөр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 11-20 сая төгрөгөөр торгуулж, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Монголын шүүх ингэж л ажиллаж байна даа. /Та нар хадам аавынх нь энэхүү хэргийг сонирхож байвал дэлгэрүүлж бичиж бно шүү/ Яг үнэндээ эд нар хөлс хүчээ шавхаж бор зүрхээрээ явж буй баялаг бүтээгчдээс газар тэнгэр шиг ялгаатай хүмүүс. За даа энэ мэт авлигын мөнгөөр олон ч олны танил хүмүүс онгирч аархдаг даа
2 | 0 Хариулах
Ккк [66.181.161.179] 2023/1/27
Мулгуу малнуудаа хуурах нүүр үзүүлбэр
0 | 0 Хариулах
зочин [202.131.248.166] 2023/1/27
Па.Энэ ухаан орчихож.Юу болсон юм бол.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.70] 2023/1/27
Orkuudiig ingeed l huurchih yum daa
0 | 0 Хариулах
Зочин [217.23.3.92] 2023/1/27
Баярлалаа, улс төрөөс хамааралгүй Ажлаа Сайн Хийгээрэй.
2 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/1/27
Naadah chin talhnii ortos baij magadgui naana chin. Talhnii ortos
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.60] 2023/1/27
ЭЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсгийг өчигдөр байгуулжээ. Эх сурвалжуудын мэдээллээр, С.Зоригийг хөнөөсөн хэргийн учиг "Эрдэнэт" үйлдвэр рүү чиглэж мэдэхээр байгаа юм байна https://livetv.mn/p/288899
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.60] 2023/1/27
Сайданцар Нямбаатарыг өмгөөлж дуугараад байгаа ХЗДХЯ ны П.Сайнзориг чинь Өмнөговийн Орон нутгийн Тавантолгойд Бүрэн эрхт төлөөлөгчөөр тавигдсан нөхөр. Ийм л хүмүүс төрийн өндөр дээд албан тушаалд томилогдох юм даа. Дээдэст тахимдуугийнхаа хирээр доодост дээрэнгүй
4 | 0 Хариулах
Зочин [192.82.75.154] 2023/1/30
дээшээ доль доошоо хэрүүлч банди байдгий
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.183] 2023/1/27
yaaj ingej ichihgui shaaaaj chaddag bn aa
0 | 1 Хариулах
Зочин [202.9.47.60] 2023/1/27
Тийм шүү, браво АТГ дарга Дашдаваа🇲🇳
3 | 0 Хариулах