Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хажидмаа: Иргэдэд цагаан сараас өмнө 1,072 хувьцааны ногдол ашиг өг

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр үндэсний мэдээллийн төвд “Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашгаа авъя” сэдвээр иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус хурлын үеэр иргэн Г.Хажидмаа төр засгийн удирдлагуудад ногдол ашиг өгөх шаардлага хүргүүлсэн талаар тайлбар өгөв.

Тэрбээр "2022 оны аравдугаар сараас эхлэн нүүрсний хулгайтай холбоотойгоор ногдол ашгийг иргэдэд яаралтай өгөх нь зүй ёсны хэрэг юм хэмээн шаардлага өгч эхэлсэн. Шаардлага өгснөөс хойш он гарсны дараа ногдол ашгийг өгөхөөр судалж байгаа хэмээн хариу ирсэн боловч албан ёсны мэдээ мэдээллийг засаг төрөөс гаргахгүй байгаа учраас иргэдийн зүгээс өдөр бүр ногдол ашгийг шаардаж байна.

Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд улсын эд баялгийг иргэн бүрд илүү хувийг олгоно гэж заасан байдаг. Монгол Улс ногдол ашигтай холбоотой дахин хууль санаачлах ёсгүй хэмээн бид үзэж байна. Учир нь Үндсэн хууль дээр заасан хуулийг хэрэгжүүлэхэд гол утга учир нь байгаа. 

Иргэд маань өнгөрсөн хугацаанд хэцүү амьдралыг туулж байна. Цар тахлын улмаас амьжиргаа доройтсон. Дэлхий нийтэд иргэдийнхээ дансанд нь бэлэн мөнгө хийснээр амь амьжиргаа дээшилж байсан.

2018 онд нийт хүн амын 50 хувь нэн ядуу гэж байсан бол өнөөдөр УИХ-ын индэр дээрээс 75 хувь нэн ядуу болсон байна гэх зүйлийг гишүүд ярих боллоо. Энэ бол төр засаг барьж байгаа хүмүүс улсыг удирдаж чадахгүй байгаагийн илрэл юм. Тиймээс Монгол Улсын иргэн бүрд цагаан сараас өмнө ногдол ашгийн тодорхой хувийг олгох талаар бид яриад явж байна.

Үндсэн хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу  "Эрдэнэс Тавантолгой ХК" нь компанийн тухай хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой. Иргэн бүр хувьцаа эзэмшигч болсон учраас цагаан сараас өмнө ногдол ашгийн өг хэмээн өдөр шөнөгүй шаардаж байна. 

Төр ажлаа хийдэг бол ногдол ашиг тараасан ч юмны үнэ өсгөхгүй бариад байх боломжтой. Тиймээс төр засаг яаралтай иргэдэд ногдол ашиг өгч, өр зээлээс нурууг нь хөнгөлж өг хэмээн хүсэж байна. Бид ногдол ашиг өг гэсэн шаардлагад

  1. Нэн яаралтай цагаан сараас өмнө ногдол ашиг өгөх 
  2. Нас барсан иргэдийн ногдол ашгийг үр хүүхдэд нь өвлүүлэн өгөх
  3. 2023 оноос хойш иргэн бүрд ногдол ашгийг цаг тухайд нь өг гэсэн юм" гэж ярилаа.