Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тэжон, Чонан хотын хорих ангид ял эдэлж байгаа монгол иргэдээ эргэжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Консулын хэлтсээс ял эдэлж байгаа монгол иргэдээ эргэж, уулзжээ.

"БНСУ-ын Тэжон хотын хорих ангид нэг, Чонанд 10 монгол иргэн ял эдэлж байна. Хорих ангийн орчин, нөхцөл сайн, манай иргэдийн сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал хэвийн байв" хэмээн БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсээс мэдээллээ.

Цагаан сарын баярыг тохиолдуулан ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гаас олгосон тодорхой хэмжээний санхүүгийн тусламжийг хүмүүжигч бүрийн дансанд хуваан байршуулсан байна.

Зарим хүмүүжигчийн зүгээс түүх, уран зохиолын сэдвээс гадна бизнес, эдийн засагтай холбоотой ном товхимол, Монгол Улсын статистик тоон үзүүлэлт, мэдээлэл, судалгаа ирүүлэх хүсэлт тавьжээ.

Тэжон, Чонан хотын хорих ангийн зүгээс манай иргэдийн нөхцөл байдал, эрүүл мэндэд анхаарч, соён гэгээрүүлэх сургалт зохион явуулахаас гадна нийт есөн иргэнийг хорих ангийн үйлдвэрт ажиллуулж байгаа талаар мэдэгдсэн байна. Түүнчлэн иргэдээс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ илэрхийлжээ.