Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариундэлгэр: Монголын агаарын чанарыг бодох аргачлал нэг индексээр бууруулж харуулж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаарын бохирдол-Асуудал, шийдэл нээлттэй хэлэлцүүлэг Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төвийн их танхимд өчигдөр боллоо.

Энэ үеэр Монгол Улсын агаарын чанарын индекс тооцох аргачлалын талаар "Breathe mongolia" ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан менежер А.Ариундэлгэрээс тодрууллаа.

Тэрбээр "Монгол Улсын агаарын чанарын индекс тооцох аргачлалтай харьцуулж үзэхэд олон улсынхаас нэг индекс доошлуулан харуулж байна. Жишээ нь, өнөөдрийн агаарын түвшин бохирдолтой гээд улаан өнгөөр гарч ирсэн. Гэтэл Монгол Улсын аргачлалаар бодоход улбар шар өнгөтэй хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж байна. 

Монгол Улс маань 2018 онд Америкийн Байгаль орчны газрын аргачлалыг шууд хөрвүүлээд авсан гэж үздэг. Мөн агаарын чанарын харуулуудыг хэдэн онд суурилуулсан, ямар засвар хийсэн зэрэг мэдээлэл байдаггүй нь асуудалтай.

Бодох аргачлалын томьёоны хувьд манайхтай адилхан байгаа ч хязгаарын утга нь өөр байна.

Харин бохирдуулагч бодисыг авч буй хугацааны хувьд өөр байгаа нь нэг индекс өөр гарахад нөлөөлж байна. Манай байгууллага олон улсын стандартын дагуу бодож байгаа учир зөв бөгөөд багажнуудаа төрийн бус байгууллагуудтай хамтран байрлуулдаг. Ажиллаж байна уу, зөв байна уу гэдгийг байнгын хяналт тавьж байгаа.

Олон улсын aquaair.com гээд платформын аргачлалаар бодогдсоныг "Breathe mongolia" ТТБ маань дүгнэн харуулж байгаа гэсэн үг. Манай байгууллага олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор вэб сайт дээрээ тогтмол үйл ажиллагаа явуулдаг" гэв.

Нийслэл агаар орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал "Агаарын чанарыг индексийг тооцоолох журам 2018 онд батлагдсан. agaar.mn болон tsag-agaar.mn дээр тавигдаж байгаа агаарын чанарын үзүүлэлтүүд ямар нэгэн байдлаар буруу ташаа мэдээлэх, хэмжилтийн алдаа байхгүй.

Манай станцын суурин харуулууд олон улсын түвшинд Япон, Герман, Франц зэрэг орнуудынхыг ашиглагдаж байгаа" хэмээн талууд өөрсдийн байр сууриа илэрхийлэв.