Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголчуудыг өртэй байлгаж, улс орны үсрэнгүй хөгжлийг зогсоохын тулд Үндсэн хуулийг хэвээр нь үлдээх сонирхол зарим хүмүүст байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндсэн хууль судлаач, Үндэсний ардчилсан намын дарга асан Б.Цогтгэрэл шинэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар явахгүй гэдгийг тодорхой хэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2019 онд зөвлөлдөх санал асуулгаар туршиж байсан. Тухайн үед цөөхөн хүн ард түмнийг төлөөлж чаддаггүйг ойлгосон. Хоёр танхимтай болох талаар ярьж байна. Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн комисс, Аудитын ерөнхий газар зэрэг ялсан намаас хараат бусаар ажиллах ёстой олон байгууллага бий. Энэ бүх байгууллагын зохицуулалт Үндсэн хуульд ордог. Ингээд үзэхээр 35 хувийн хязгаарлалтад багтахгүй байна. Тиймээс шинэ Үндсэн хуулийн талаар ярьж байна. 

Үндсэн хуулийг хэвээр нь үлдээх сонирхол зарим хүмүүст байна. Монголчуудыг өртэй байлгах, улс орны үсрэнгүй хөгжлийн эсрэг зогсож байгаа юм. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль бол хүний эрхийг ноцтой зөрчсөн байж боломжгүй зүйл. Уг хуулиас анхаарлыг өөр тийш нь хандуулах гээд шинэ Үндсэн хууль руу дайраад эхэллээ. Бодитоор судалж үзээд асуудалд хандах хэрэгтэй.

Цахимаар дандаа мушгин гуйвуулж тайлбарлаж байна. БНМАУ улс гэдэг үг өнөөдрийн Үндсэн хуульд бий. Гэтэл үүнийг биччихээд л энэ улсыг өөр улс болгох гээд байна гэж яриад байх юм. Иргэншлийн асуудлын тухайд төрд гурван үеэрээ монгол байсан хүн ажиллах ёстой. Ийм байгаагүй хүнд иргэншил олгохыг хязгаарласан байгаа" гэдгийг хэлсэн юм.