ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ангараг гарагт илүү хурдан хүргэх цөмийн хөдөлгүүрт пуужинг турших төлөвлөгөөгөө NASA зарлав

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ирээдүйд сансрын нисгэгчдийг харьцангуй богино хугацаанд Ангараг гарагт хүргэх цөмийн хөдөлгүүртэй пуужинг турших төлөвлөгөөгөө NASA өчигдөр зарлажээ.

Тус байгууллага АНУ-ын засгийн газрын DARPA (Defense Advanced Research Project Agency) судалгааны агентлагтай хамтран пуужингийн цөмийн дулааны хөдөлгүүрийг (nuclear thermal rocket engine) 2027 онд анх удаа туршихаар болсон байна.

Энэ бол өнгөрсөн зуунаас эхлэлтэй уламжлалт пуужингийн хөдөлгүүрийг цоо шинэ технологиор солих анхны алхам юм.

“Цөмийн дулааны хөдөлгүүртэй пуужин ашигласнаар аяллын хугацааг богиносгож, сансрын нисгэгчдэд тохиолдох эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Ангарагт хүмүүсийг хүргэхэд аяллын хугацааг богиносох нь хамгийн чухал зорилтуудын нэг юм. Аяллын хугацаа уртсах тусам илүү их хангамж, ачаа, илүү бат бэх систем шаардагддаг” гэж NASA-гийн мэдэгдэлд өгүүлжээ.

NASA өнгөрсөн онд шинэ үеийн Artemis сансрын хөлгийг амжилттай туршиж байв. Уг хөлгөөр эхний эээлжинд саранд, дараа нь 2030-аад оны үед Ангарагт хүрэх зорилготой.

Одоогийн технологиор бол Ангараг хүрэх 480 сая гаруй километр замыг долоон сарын хугацаанд туулах юм.

Цөмийн дулааны хөдөлгүүр ашигласнаар хэр хугацаа хэмнэхийг одоогоор яг хэлж чадахгүй ч нэлээд ялгаа гарна гэж үзэж байгаагаа NASA-гийн тэргүүн Билл Нэлсон ярьжээ.

“Энэхүү шинэ технологийн тусламжтайгаар сансрын нисгэгчид огторгуйн гүн рүү урьд өмнө байгаагүй өндөр хурдаар аялдаг болно” гэж тэр амласан юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ovgon [192.82.65.103] 2023/2/24
энэ АНУ, орос хоёрын хийдэг боддог юм нь тэнгэр газар шиг зөрүүтэй байх юм да.
0 | 0 Хариулах
21 [202.131.225.197] 2023/2/6
USA chuud puujin hiihdee maruukhan naidvargui zuil hiideg tiimdee ch orosoos guidag hervei deeshee nisej chdahgui butsaad unaad irvel yaahuu
0 | 2 Хариулах
Зочин [202.21.110.38] 2023/2/6
Нэгдсэн Улс Ангараг явах пуужийнгийн хурдыг нэмэгдүүлэх талаар ярьж байдаг. Бид нар утаатай байна, ул боов тараалаа гэсэн шүү юм ярьж байдаг. Хамрамсмаар юмдаа.
3 | 0 Хариулах
оноч [66.181.161.143] 2023/1/30
Зүгээр сонирхуулахад цөмийн хөдөлгүүртэй хиймэл дагуулыг хуучин ЗХУ 1978 онд хөөргөж туршиж бгаад Канадын нутагт унагаж, цацрагийн бохирдол үүсгэсэн хохиролд 5 сая доллар төлж байсан байдаг. Хужчин ЗХУ-ын үеийн инженерүүдийн хийж байсан маш олон гайхалтай технологийн төслүүд байдаг. Одоо ч зоримог гайхалтай шийдлүүд нь гайхагдаж байдаг асар олон төсөл бий. Хагас ажилсан төслүүд. Тухайн үед хангалттай санхүүжилтгүйн улмаас гүйцээж чадаагүй. Мөнгө байвал Оросод асар их боломж бий. Сая дайны өмнө Орос хий газрын тосоо зараад өдөрт 1,5 тэрбум олж байсан дайны бөгөөд нилээд нь машиныг санхүүжүүлж бгаа учраас баруун бойкот зарласан нь Украйн дээр дайн болсон хэрэг юм.
3 | 0 Хариулах
оноч [66.181.161.143] 2023/1/30
Дор дутуу ойлгочоод маргаад бна. Ньютоны 1,2.3-р хуулиа холиод бна. Хүч үйлчилвэл хурдатгал өөрчлөгдөнө. Хурдатгал гэдэг хурдны өөрчлөлт. Сансарт хөдөлгүүр ажилвал хурд өөрчилөгдөнө. Хэмжээ болон чиглэлийн хувьд. Сансарт хөдөлгүүр, түлшгүй явах арга нь анхны хурд хурдатгалыг өгөөд тэрнээс цааш гариг эрхэсийн татах хүчийг ашиглан хурдыг нэмэгдүүлдэг байсан. НАСА сансарт бага түлшээр ажиллах хөдөлгүүр турших гэж бна. Тэгснээр зөвхөн гариг эрхэсийн татах хүч биш, харин өөрийн хөдөлгүүрийн хүчээр хурдаа нэмнэ, чиглэл өөрчилнө. Явах зам багасна. Сансарт агаар бараг бхгүй тул маш бага чадал гаргадаг байсан ч хурдыг маш ихээр нэмэгдүүлэх боломжтой. Гол нь бага түлш авч явж овор жин хэмнэх явдал.
2 | 0 Хариулах
оноч [66.181.161.143] 2023/1/30
Дэлхийгээс шууд явахад зайн хувьд ойр бх тохиолдол байвч сансарын гариг эрхэсийн хурд асар их байдаг тул дэлхийгээс гарахдаа л асар их хурд авах ёстой.
1 | 0 Хариулах
оноч [66.181.161.143] 2023/1/30
Нэмж хэлэхэд түлшгүй хөдөлгүүргүй сансрын биетийг гариг эрхэсийн траекторийг тооцож бгаад дүүгүүрдүүлэх зарчмаар хурдыг нь нэмдэг юм. Тэгэхгүй бол нарны системээс гарах хурд авч чадахгүй. Хүн төрөлхтөний анхны обьект 1976 онд хөөрөөд одоо од хоорондын бүсэд нисэж яваа. Вояжер хөлөг нарны системээс гарсан альфа центаврын зүгт явж л бгаа.
2 | 0 Хариулах
zochin [202.131.251.130] 2023/1/30
480 сая км биш шүү. Зөв мэдээлэл оруулж баймаар юм даа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.240] 2023/1/25
Хөдөлгүүр нь бүтээгдсэн байж болох ч батлагдаагүй туршина гэж бна. Яахав туршаад дэлбэрчихлээ л гэнэ биз.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.19.119] 2023/1/25
порталддаг болохгүй юм байхдаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.165] 2023/1/26
portal gdg chin ern bol wormhole ym bgmshde
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.224] 2023/1/25
2050 онд манай улс сансрын тэргvvлэх улс болно гэсэн биз дээ. Оюунэрдэнэ агаа тэгээд байсан. Шууд наран дээр очих хэрэгтэй.
3 | 1 Хариулах
Зочин [64.119.19.119] 2023/1/25
Гол нь шөнө газардана биздээ ?
5 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/1/27
шөнө очихоор хангалттай судалгаа хийж амжихгүй ш д ээ, өвөл очсон нь дээр яг 3, 4 есийн үеэр очоод ядаж 14 хоног судалгаа хийхээ бодох хэрэгтэй ш д, нарнаас дээж авна ш дээ ;)
3 | 1 Хариулах
Зочин [202.126.93.126] 2023/2/6
Шөнө нар гарч харагдаач ккк
0 | 0
Зочин [202.9.46.249] 2023/1/25
Дэлхийгээс хятадууд энэтхэгчүүд филиппинчүүд афганистанчууд хойд солонгосчууд монголчууд африкчуудыг өөр гариг руу цөллөвөл дэлхийн нуруун дээрх ачаа хөнгөрч байгаль экологи бохирдож сүйтгэгдэх нь багасч байгаль экологид сайнаар нөлөөлнө.
2 | 9 Хариулах
Зочин [124.158.114.105] 2023/2/5
Похаха
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.240] 2023/1/25
Сонин юм. Одоо бгаа устөрөгчийн хөдөлгүүр зөвхөн сансарт хүрдэг юм байхдаа.
2 | 0 Хариулах
Харь гарагийн секс 😜 [64.119.23.249] 2023/1/25
Ангараг дээр том боовтой харь гарагийн хүн байгаа болуу ? Манай дэлхийн эрчүүд жижиг боовтой юмаа Fuuck гэж 😗
2 | 2 Хариулах
Зочин [120.142.31.236] 2023/1/25
agui shig tom angaltai torsonni chinii ch buruu bich ldee
1 | 0 Хариулах
үнэн [202.21.126.82] 2023/1/25
Бид ийм мэдээлэл авах боломжгуй болтлоо хоцрогдсон байсан, харин ч ядаж мэддэг боллоо. Монгол улс хөгжинө сайхан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол улс мандан бадраг!
4 | 0 Хариулах
Зочин [66.181.188.136] 2023/1/25
тэгсэн оркууд баахан союзмультифильмтэй😄😄😄
2 | 2 Хариулах
Зочин [66.181.191.240] 2023/1/25
Чамд Америкаас өөр шүтэх бахархал үнэт зүйл гэж бдаг уу. Чиний яриад бгаа хүүхэлдэйн кино гээч бодит амьдарл дээр бүтээгдчихсэн шүү дээ. Яагаад ийм мэдээлэлгүй таг харанхуй бдаг юм бэ. Харийнханд худалдагдсан хөлсний байж болох ч ийм харанхуй бүдүүлэг бна гэж юу бсан юм бэ. Жаахан уншиж бай л даа.
3 | 4 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/25
ЗАДГАЙ САНСАРТ ХУРДАТГАЛ ОЛЖ АВНА ГЭДЭГ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ. АНХ ХӨӨРӨХДӨӨ ХУРДАТГАЛ ОЛЖ АВДАГ ЭСВЭЛ САРНЫ ТАТАХ ХҮЧИЙГ АШИГЛАЖ ХУРДАТГАЛ ОЛЖ АВДАГ. ХАРИН ЦААШАА ЯВАХ ХУРД НЬ ТОГТМОЛ. ИРЭЭДҮЙД ЗАДГАЙ САНСАРТ ХУРДАТГАЛ ОЛЖ АВДАГ БОЛЖ МАГАДГҮЙ Л ЮМ. ГЭХДЭЭ ГЭРЛИЙН ХУРДААР АЯЛСАН Ч ӨӨР ОДНЫ СИСТЕМД ХҮРНЭ ГЭДЭГ АСАР ХОЛ ЗАМ ЮМ ДА. НАРНЫ АЙМАГ ДОТРОО Л ДУУСАХ БАЙХ ДА ХҮН ГЭДЭГ АМЬТАН.
6 | 7 Хариулах
h [202.126.90.41] 2023/1/25
ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ ГҮРНИЙ NASA ЫН ЭРДЭМТЭД ДЭЛХИЙН АДГИЙН ЯДУУ БАС ШУ ХӨГЖӨӨГҮЙ УЛНЫ МУ-ЫН ИРГЭН ЧАМААС ДОРД БАЙВ Л ГЭЖ
4 | 5 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/25
ЮУГ БУРУУ ХЭЛСИЙН БОЛ. ХЭРҮҮЛ ӨДӨХ ШААРДЛАГА ЮУ БАЙНА. ТАЙЛБАРЛААЧ.
4 | 3 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/25
NASA-Г ДОР ЮМ ХИЙЛЭЭ ГЭЭГҮЙ ШҮҮ ДЭ. САНСАРТ АГААР БАЙДАГГҮЙ УЧРААС ЧААШДАА ОДОД ХООРОНДЫН ХӨЛӨГ БҮТЭЭХ БОЛОМЖГҮЙ ТУХАЙЛ ЯРЬЛАА.
4 | 3 Хариулах
Зочин [66.181.191.240] 2023/1/25
Хаха энэ орк шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг ойлгохгүй бна шүү дээ. Америк гуйлгачин нөхөр бөгсөө долоо гэвэл энэ урвагч баастай бөгсийг нь яааг долооно . Мөрийцсөн ч болно.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/1/25
юун мангар юм яриад байгаа юм. Задгай сансарт агаарын эсэргүүцэл байхгүй учир эсрэгээрээ өндөр хурд авах боломж үүснэ. Цаашаа явах хурд тогтмол? ямар новшоо яриад байгаа юм. тийрэлтэт хүч үйлчлэхэд агаарын эсэргүүцэл байхгүй татах хүч сул тусам илүү хурд авнашд. Гэрлийн хурд бол хурдны дээд хязгаар массгүй биетийн авч болох дээд хурд. Гэхдээ шинжлэх ухаан технологи хөгжихийн хэрээр сансар аялах хурд нэмэгдэх нь ойлгомжтой.
4 | 6
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/25
66.181.165.44 САНСАРТ ХУРДЫГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ. ХАРИН ХУРДАТГАЛ АВАХЫН ТУЛД ГАРИГ ДАГУУЛААС ХӨӨРӨХДӨӨ ТАТАХ ХҮЧИЙГ НЬ АШИГЛАЖ ЦӨМИЙН ХӨДӨЛГҮҮР АШИГЛАЖ ИЛҮҮ ХҮЧ ӨГӨХ ГЭЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА. ХАРИН ЦААШАА ЯВАХ ХУРД НЬ ТОГТМОЛ. ХУРДЫГ НЭМЭХ ХАСАХ БОЛОМЖ БАЙХГҮЙ.
3 | 0
Зочин [103.16.158.6] 2023/1/28
66.181.190.242 Сайхан бүлтэрдэг нөхөр юм аа. Хэн чамд сансарт хурдатгал олж авччадахгүй гээд хэлчихэв ээ. Ангараг дээр хөлөг буулгаж байхад л бүлтрээд байх юм. Чинийхээр бол дэлхийн татах хүчнээс гарсан бол сансарын хөлгийг хэзээ я удирдаж чадахгүй гэж шаах нь л дээ. Хэт их мэдээд шившиг шаана шүү
1 | 2 Хариулах
ЗОЧИН [139.5.218.237] 2023/1/29
103.16.158.6 АНГАРАГИЙН ТАТАХ ХҮЧИНД ОРСОНЫ ДАРАА ГАЗАРДАЖ БАЙГАА ШҮҮ ДЭ. САНСАРТ ТАТАХ ХҮЧ БАЙХГҮЙ ҮРЭЛТИЙН ХҮЧ Ч БАЙХГҮЙ. ТИЙМ БАЙХАД ЯАЖ ХУРДАТГАЛ ҮҮСЭХ ЮМ.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [139.5.218.237] 2023/1/29
ВОЯДЖЕР ХӨЛГИЙГ БАРХАСБАДЬ ГАРИГИЙН ТАТАХ ХҮЧИЙГ АШИГЛАЖ НАРНЫ АЙМГААС ГАРГАСАН. ӨНӨӨДРИЙН ТЕХГОЛОГИОР ӨӨР БОЛОМЖ БАЙХГҮЙ ЮМ.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [139.5.218.237] 2023/1/29
ТЭР ХУРДАТГАЛААРАА ЦААШАА ЯВЖ БАЙГАА. ТЭР ХУРД НЬ ТОГТМОЛ ЮМ.
0 | 0 Хариулах
Бид эхлээд [192.82.72.199] 2023/1/25
Боомтууд ингэж сэргэсэн дээр нь Төгрөгөө хамгаалах арга хэмжээ аваасай...! (нүүрс , зэсээ ₮ өөр зархад л хангалттайшд.) ТӨГРӨГӨӨ хамгаалах хэрэгтэй.
1 | 2 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/25
ВАЛЮТААР ЗАРЖ БАЙЖ ТӨГРӨГ ЧАНГАРНА ШҮҮ ДЭ. ХАРАМСАЛТАЙ НЬ БООМТУУД СЭРГЭСЭН Ч ОРЖ ИРЭХ ВАЛЮТ НЬ ӨР ЗЭЭЛ РҮҮГЭЭ ЯВААД БАЙНА Л ДА. НҮҮРСНИЙХЭЭ ҮНИЙГ ХЯМД ТОХИРООД УРДЧИЛЖ АВААД ИДЭЭД УУГААД ДУУССАН БАЙНА Л ДА.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/25
ЕР НЬ ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЭЭНИЙ ДОР НҮҮРС ЯРЬДАГАА БОЛЬМООР БАЙНА.
3 | 1 Хариулах
Зочин [203.17.23.177] 2023/1/25
УЛС ОРНУУД БҮР ХЭЗЭЭ Ч ГҮЙЦЭГДЭХЭЭРГҮЙ МАНЬ МЭТЭЭС 1000 ЖИЛЭЭР ТАСРААД АЛГА БОЛЖ БАЙХАД ОРОС МОНГОЛ ГЭЖ 2 УЛНЫ УЛС НЭГ НЬ ДАЙН ЯРИХ ДУРТАЙ, ТЭГЧЭЭД ЗЭВЭРСЭН, СЭГ БОЛОХ ШАХСАН ЗЭВСЭГ ТАНКААР БАЙЛДААД, УКРАЙНЫГ ЯЛЖ ЧАДАХГҮЙ ЖИЛ НОЛЦОЛДЛОО. НӨГӨӨ НЭГ УЛНЫ УЛС НЬ ЭНЭ ОРОСОО ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ТАХИН ШҮТЭЭСТЭЙ. 21-Р ЗУУНД ХҮН АМЫНХ НЬ 70,80 ХУВЬ НЬ ЭСГИЙ МАЙХАНД АМЬДАРЧ, НҮХЭН ЖОРЛОНД БИЕ ЗАСЧ, НҮҮРС ТҮЛЭЭСТЭЙ. ОРОС АГУУ УЛС БАЙЛАА. ТЭД АМЕРИКТАЙ ЭН ЗЭРЭГЦЭЖ, СОЁЛ ТЕХНЛОГИОРОО ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙСАН ҮЕ БИЙ. ГЭХДЭЭ ОДОО ПУТИНЫ ГАЙРААР ҮНЭНДЭЭ ГӨЛӨГ УЛС БОЛЖ ДУУСЛАА. БИ ОРОС ХҮҮХЭЛДЭЙН КИНО ҮЗЭЖ, ОРОС ХЭЛ СУДАЛЖ ӨССӨН. ОРОСТ ДУРТАЙ Л БАЙСАН. ГЭХДЭЭ ОДОО ПУТИНЫГ ЧӨТГӨР АВААСАЙ. МОНГОЛД Ч ГАЙ БОЛЖ ДУУСЛАА.
15 | 2 Хариулах
Зочин [202.21.99.51] 2023/1/26
orosiig demjed bga hun olj harsangui erni bol
0 | 0 Хариулах