ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Алтанцэцэг: Бидний хэрэглэж байгаа цахилгаан гэрэл асаах түвшинд л байна. Халаалт шийдвэрлэхэд хүрэлцэхгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг АШУҮИС-д өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хавдар Судлалын Үндэсний Төв(ХСҮТ), НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм. 

Улаанбаатарын утаа нь хүн амын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй судалгааг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг танилцуулав.

Тэрбээр "2020 оны эдийн засагтай холбоотой судалгааны ажил байдаг. Нэр бүхий найман компанийн 20,764 ажилтны цалин хөлс болон өвчлөлийн мэдээлэлд тулгуурлаж анализ хийсэн байна. Тэдгээр компани таван жилийн хугацаанд 7.5 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ нь агаарын бохирдлын улмаас өвдсөн ажилчдын өвчлөлтэй холбоотой.

Ажилчид нь хүүхдийнхээ өвчлөлтэй холбоотой чөлөө авах тохиолдол нэлээд гарсан. Улмаар тухайн үеийн ханшаар ажилтнууд дунджаар 875,000 төгрөг буюу 317 ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Эдийн засгийн хувьд ингэж хохирч байгаа талаарх судалгааны дүн байдаг. Үүнийг одоогийн ханшаар бодвол сая гаруй төгрөгийн алдагдалтай. 

Өнөөгийн зах зээлд эм тарианы үнэ, инфляцтай холбоод тайлбарлавал хоёр сая төгрөг рүү дөхсөн болов уу хэмээн таамаглаж байна" гэлээ. 

"Монгол Улсад агаарын бохирдлын асуудал бараг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэмжээнд очсон байж болзошгүй"

Мөн "2017 онд анх Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталж байсан. Агаарын бохирдлын сөрөг нөлөө нь тэр үеийнхээс дээрдсэн үү гэвэл, үгүй.

Агаарын бохирдол хүний эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж буй асуудлын үр дагаврыг нь авч үзвэл дараах асуудал байна. Бараг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэмжээнд очиж, иргэдийн эрх зөрчсөн асуудал болж байна уу хэмээн авч үзэх шаардлагатай. 

Нүүрс шатаах болгонд л утаа гарна гэдэг бол үнэн. Нүүрс байтугай өөр юу ч шатаасан утаа ялгарна. Утаагүй шаталт гэж байхгүй. Азийн хөгжлийн банкны судалгааны үр дүн гарч, улмаар агаарын бохирдлыг бууруулах бодлогын зөвлөмжийг манайд өгсөн. Тухайн зөвлөмжид "Монгол Улсыг цахилгаанжуулах хэрэгтэй" гэдгийг тодорхой дурдсан байдаг.

Үнэндээ бидний хэрэглэж байгаа цахилгаан зүгээр л гэрэл асаах түвшинд байна. Өөрөөр хэлбэл, халаалтыг бүрэн шийдвэрлэх түвшинд хүрэлцэхгүй байгаа юм. Өмнө нь НҮБ-ын Хөгжлийн Сангаас монгол гэрийн дулаалга, халаалтын багц зэрэг янз бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж байсан. Үүнийг 1,500 өрхөд хүргээд л цахилгаан хүрэхгүй болсон.Цахилгаан хүрэхгүй учир цэвэр технологи ашиглах боломж байхгүй, зогсохоос өөр аргагүй болсон. 

Тус арга хэмжээг таван аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт хэрэгжүүлсэн ч түр зогсоосон. Яагаад гэвэл, цахилгаан хангамж, эрчим хүчний хангамжийг нэмэхгүйгээр технологийн шийдэл рүү орохгүй нь ээ гэх асуудал тулгарч байгаа" хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.242.110] 2023/1/23
Хэдэн сая тонноор нь нүүрс олборлодог байж гаднаас эрчим хүчээ авдаг тэнэг улс байх гэж
0 | 0 Хариулах
Зочин [166.194.132.143] 2023/1/23
Nvvrsnees shatdag hii gargaj halaaltaa shiideh ni zuw shiidel bh orosoos hii awbal benzin shig durtai vedee haaj boogood l tsumiin tsahigaan stants bol oros bariulahgvi 5 r tsahilgaan stants bariulaagvi hvmvvs tsumiinh bol bvvr gonj
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.135] 2023/1/22
Цөмийн цахилгаан станцтай болчих юмсан...
1 | 0 Хариулах
Daa [202.126.90.33] 2023/1/22
Tegvel tuuniigee uursduu heleltsed uurchiltsguu.
1 | 0 Хариулах
Зочин [173.79.184.55] 2023/1/22
xeden saya dollar xalamj gj taraalaa, xeden saya dollar utaag buuruulna gj zartsuulsan be? gants stants nemeed barichix chadalgui archaagui zasag, utaandaa mansuursan ard tumen...
1 | 0 Хариулах
z [202.131.225.197] 2023/1/17
gol ni dulaan aldagdal shuudee ene ni hotiin tuviin oron suutsnuudad ch hamaatai bolno dulaan aldagdal bagasval tog bolon dulaanii heregleee medegdehuits bagasnaa endees ter heregtei bga togoo hangah buren bolomjtoi shuu
0 | 0 Хариулах
Shuu [103.57.94.198] 2023/1/17
Zun or hunii goy nogoorulad divaajin bolgooroi.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.209] 2023/1/17
Шинээр цахилгааны эх үүсвэртэй болох гэхээр оросууд, тэдний гар хөл дандаа хорлож, ажлыг зогсоодог . Зургаа дахин өндөр үнээр өгдөг маш ашигтай бизнесээ оросууд төгсгөл болгохыг хүсдэггүй. Орос руу ганц ч литр ус очдоггүй Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих шийдвэр гаргахад л Монголд бензин нийлүүлэхээ зогсоож, монголчууд штс дээр пүрүүстэйгээ хонон өнжин оочирлож байсан. Эгийн гол, Шүрэнгийн УЦС бол саналтгүй юм байна лээ. Тэр ч байтугай нүүрсээр ажилладаг 5-р цахилгаан станц, Багануурын цахилгаан станцыг хүртэл гацаасаар өнөөг хүрч байна. Оросуудын энэ бохир бодлогыг дэмждэг монгол хүмүүс байгаа нь үнэхээр гутамшигтай.
11 | 4 Хариулах
ytg [66.181.168.8] 2023/1/17
заваан орк улс хурдан ялагдаад бутраасай
6 | 1 Хариулах
[192.82.89.216] 2023/1/17
cham shig hujaanuudig ustagaj baih ni zuv
2 | 7 Хариулах
Зочин [66.181.183.128] 2023/1/16
Дэлхий дээр цахилгаанаар бүх халаалтаа үийдсэн хот бараг байхгүй. Тэр тусамаа шөнөдөө -40, өдөртөө -30 хүрч хөрдөг манайх шиг уур амьсгалтай газар дэндүү үрэлгэн зан болно. Улс нь цахилгааны болон үнийн ачаалалаа даахгүй нь тодорхой. Харин банкууд яагаад цахилгаан халаалт импортоор оруулж ирэхийг банкны зээлийн хөнгөлөлтөөр урамшуулаад байдгийг ойлгохгүй байна.
1 | 0 Хариулах
Irgen [202.126.90.124] 2023/1/16
Anhnaasaa utaa gej mungu ideh zorilgotoi baisan baih. Udiid barag stantsiin taliig barih zardal garaa biz
9 | 0 Хариулах
argagui altan luun avtustai [192.82.70.130] 2023/1/16
nuudelchdiin hot iom
1 | 0 Хариулах
shit hole country [192.82.89.216] 2023/1/17
nuudelchin shit
0 | 0 Хариулах
Зочин [192.82.92.181] 2023/1/16
sda 21r zuund toggui gd suujiidag
4 | 0 Хариулах