Төв талбайн "UB food" фестиваль өнөөдөр үргэлжлэх хөтөлбөртэй байсан ч өчигдөр орой өндөрлөв. Узбек үндэсний хоолоор үйлчилсэн мастер тогооч сэтгэгдлээ илэрхийлжээ.
Узбекистан улсын мастер тогооч Сади Кулиджанов "Би Монголд анх удаа ирж байна. Төв талбай дээр байгаа хөшөөнүүд таалагдаж байна. Баг хамт олонтойгоо ирж зургаан өдөр казань кебаб, плов, шорлог, самсаг монголчуудад хийж өгч байгаадаа баяртай байна. Эдгээр хоолыг чин сэтгэлээ шингээж хийсэн сэтгэлийн бэлэг юм шүү.
Биднийг хүндэтгэлтэйгээр угтсан Монголын иргэдэд баярлалаа. Миний хийж байсан фестивалиудаас хамгийн гоё нь "UB food" фестиваль байлаа. Олон тооны хүн ирлээ. Бид дахин ирнэ. Дахин ирэхдээ шинэ төрлийн олон хоол хийж өгөхөд бэлэн" гэж ярилаа.
Кебабыг хийхээс өмнө махаа амталж, казань буюу тогоондоо 4-5 цаг орчим хийж зөөлөн, амттай болгодог гэдгийг тэрбээр тодотгов.
Ирэх жил уг өдөрлөгийг Монгол Улсаас олон улсад зарладаг хөтөлбөрт оруулж, жуулчдыг татахаар төлөвлөжээ
Төв талбайд барьсан 4,000 хүний багтаамжтай том асрыг цаашид байнгын ашиглах бөгөөд хүйтний улиралд хураах юм байна. Тус асарт Циркийн 7 хоног үргэлжилнэ гэж албаны хүмүүс мэдээлээд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
|