Нисэх рүү нийтийн тээврийн автобусны хоёр шинэ чиглэл нэмэгджээ

Б.Манлай
2025 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авто замын түгжрэлээс шалтгаалсан автобусны хүлээгдлийн хугацааг багасгах, зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Нисэх рүү хоёр шинэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлжээ.

Тодруулбал “М:3а Архивын ерөнхий газар-Таван богд компани” чиглэлд гурав, “Ч:7а Нисэх-Таван богд компани” чиглэлд нийт дөрвөн автобус энэ сарын 12-ны өдрөөс эхлэн иргэдэд үйлчилж эхлэв.

Харин үндсэн чиглэл болох “М:3 “Архивын ерөнхийн газар-Сүхбаатарын талбай”, Ч:7 “Нисэх-Ард кино театр” чиглэлд өөрчлөлт ороогүй байна.

Нийтийн тээврийн автобусны чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг