НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2025 оны 04-р сарын 26-ны өдөр
1. ТЕНДЕРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Тендерийн нэр: “Ноолуур боловсруулах үйлдвэрийн гадна цэвэр усны шугам угсралтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”
Тендерийн дугаар: Т-2025-02
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 04-р сарын 28-ны 9:00 цаг.
Тендерийн материал хүлээж авах хугацаа: 2025 оны 05-р сарын 9-ний 17:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЛОРО ПЬЯНА МОНГОЛ” ХХК-ийн ноолуур боловсруулах үйлдвэрийн гадна цэвэр усны шугам угсралтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.
- Угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэнэ.
- Тендерт оролцогч тал зураг төсөлд заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцох ба зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган төсвийн Estimator программаар тооцож тендерийн санал ирүүлнэ.
- Ажил гүйцэтгэх үедээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрэм, норм (БНбД 40-01-06, БНбД 40-05-16 гэх мэт), стандарт, аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллана.
2. ОРОЛЦОГЧДОД ТАВИХ ШААРДЛАГА
- Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байх.
- “Барилгын тухай” хуулийн дагуу БА-6.1, БА-3.3 болон БА-7.1 тусгай зөвшөөрөлтэй байх. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2026 оныг дуустал хүчинтэй байна.
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ус хангамж ариутгах татуургын инженер болон мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан ХАБЭА-н үндсэн ажилтантай байх.
- Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
- Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
- Татварын өр төлбөргүй байх гэрчлэх баримтыг ирүүлэх.
- Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 04-р сарын 29-ний 17:00 цагийн дотор тендерт оролцохоор бүртгүүлнэ.
Тендерийн саналаа битүүмжлэн 2025 оны 05-р сарын 09-ны өдрийн 17:00 цагаас өмнө Захиалагчид ирүүлнэ. Захиалагч тендерийн үнэлгээг дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Энэхүү тендертэй холбоотой нэмэлт тодруулга, мэдээллийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 3-р хороо, үйлдвэрийн 41-р гудамж ЛОРО ПЬЯНА МОНГОЛ ХХК-ийн байр
Төслийн бичиг баримт хүлээн авах: Л.Содхүү.
Утас: 96660131, 99099424, 11-343529 и-мейл: sodkhuu0910@gmail.com