Монголд анх удаа болсон Nomadic Fighting Championship (NFC) холбооны дөрвөн төрөлт тулааны тэмцээний кикбоксын төрлөөр М.Нандин-Эрдэнэ Тайландын тулаанч Танавит Ликиттэй тулалдаж ялалт байгууллаа. Ингэснээр тэр NFC холбооны кикбоксын төрлийн аваргын бүс эзэмших болов.
Тулааны спортын ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Грапплинг гэсэн дөрвөн төрөлтөөр олон улсын тэмцээнд нийт есөн тулаан болсон юм. Тэмцээнд Узбекистан, Киргизстан, Украин, Тайланд, Казахстаны чансаа өндөр, шилдэг тамирчид оролцсон билээ.
М.Нандин-Эрдэнэ тулалдахаар гарахдаа "Ice Top" хамтлагийн гишүүн "Eyescool" буюу Б.Оргил-Эрдэнийн гэгээн дурсгалд зориулж тус хамтлагийн "Энэ миний хайр" дууг ашигласан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!