Шээс, бэлгийн тогтолцооны өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор ЭНТО ХХК сургалт зохион байгууллаа

ikon.mn
2025 оны 4 сарын 28
Сурталчилгаа

Манай улсын хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд шээс, бэлгийн тогтолцооны өвчлөл тогтмол нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлсөөр байна. Энэ нөхцөл байдалд анхаарал хандуулж, оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ЭНТО ХХК нь “Бөөр, шээсний замын халдвараас сэргийлэх, орчин үеийн эмчилгээний менежмент” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Улаанбаатар хотын 300 гаруй эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн оролцож, ОХУ-аас урьсан туршлагатай эмч, мэргэжилтнүүдтэй хамтран дараах сэдвүүдийн хүрээнд мэдлэг, туршлагаа солилцлоо. Үүнд:

  • Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн архаг үрэвсэл, түүний хоргүй томрол, үргүйдэл
  • Эмэгтэйчүүдийн өвчний эрт оношилгоо, эмчилгээний орчин үеийн арга барил
  • Шээсний замын халдвараас урьдчилан сэргийлэх боломжууд
зураг
 

ШАТЫЛКО ТАРАС ВАЛЕРЬЕВИЧ

ОХУ-ын Анагаах ухааны доктор, “Академич В.И. Кулаковагийн нэрэмжит эх барих, эмэгтэйчүүд, перинатологийн анагаахын үндэсний судалгааны төв”-ийн Урологи-андрологийн тасгийн эмч

Би Монгол улсад ирсэндээ баяртай байна. Монгол улсын эмч нарт эрэгтэйчүүдийн асуудал болсон Урологийн өвчнүүд түрүү булчирхайн хоргүй томрол, үргүйдэл, шээс хаагдах шинж зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж байна. Тэр дунд энэ чиглэлийн мэс ажилбар болон энэ төрлийн эмийн тухай голчлон танилцууллаа. Жишээ нь: азоксимер бромид агуулсан ЛОНГИДАЗА эм нь зарим оронд хэдийнээ нэвтэрсэн ч зарим улсуудад шинэ эмчилгээний арга бөгөөд бэлгийн замын халдварын наалданги, фиброзийг эмчлэх чухал үүрэгтэй байдаг.

зураг
 

Шээс, бэлгийн тогтолцооны зарим өвчин, тэр дундаа түрүү булчирхайн архаг үрэвсэл ба хоргүй томрол нь ихэвчлэн хожуу шатанд оношлогддог. Үүний улмаас архаг хэлбэрт шилжиж, эмчилгээний зардал нэмэгдэхийн сацуу иргэд санхүүгийн эрсдэлд өртөх эрсдэл өндөр байдаг.

Иймд ЭНТО ХХК-ийн зохион байгуулсан энэхүү сургалт нь шээс, бэлгийн тогтолцооны өвчнийг эрт шатанд илрүүлэх, хүндрэлээс сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн үзэж байна.

зураг
 

Facebook: www.facebook.com/ento.mn

Вебсайт: ento.mn

Холбогдох утас: 70121211

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.