Төрийн ордонд
УИХ дахь намын бүлгийн хуралдаан болно.
Хүүхэд залуучуудын театрт
10:00 цагт “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах” төслийг Сонгино хайрхан дүүргийн ерөнхий боловсролын 15 сургууль дээр хэрэгжүүлсэн “Хог хаягдлын олимп, боловсролын хөтөлбөр”-ийн үр дүнг дүгнэх хэлэлцүүлэг болно.
Худалдаа аж үйлдвэрийн танхимд
10:00 цагт Ерөнхийлөгчийн нөхөн сонгууль явагдана.
Чингэлтэй дүүргийн "Мэнд Цолмон" өрхийн эрүүл мэндийн төвд
11:00 цагт "Дархлаажуулалтын ашиг тусыг хүн бүрд хүртээе" уриан дор дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг тэмдэглэнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шалгаруулалтад монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон ноцтой асуудлаар Төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд шаардлага хүргүүлнэ.
11:30 цагт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Уран хайх, олборлохыг хориглох тухай” хууль санаачлахыг шаардах, Засгийн Газрын Францын Оранотой хийсэн гэрээг цуцлахыг тус тус шаардаж 100.000 хүний гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулсан Иргэдийн төлөөллөөс “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-д шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!