ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/28-НД НИЙТЛЭГДСЭН
Төмөр замын дээд сургуулиас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг долоо хоногийн турш 22:00-06:00 хооронд хаана
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажил эхлэх гэж байна.
Тодруулбал өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг долоо хоногийн турш 22:00-06:00 цагийн хооронд хааж, зорчих хэсгийн суурийг солино гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас/НЗХГ/ мэдээллээ.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч нар шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
Энэ онд Энхтайвны өргөн чөлөөнд Офицеруудын ордноос Саппоро хүртэлх 8.9 километр төв замыг бүрэн шинэчлэх аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
