УИХ-ын гишүүн, сайд хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэмт үйлдлийн шинжтэй 1,000 гаруй хуудас баримт, материалыг сэтгүүлч Х.Ган-Ялалт тагнуул, цагдаа, АТГ-т хүлээлгэн өгч, мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Т.Аюурсайхан гишүүн Монголын Оюутны Холбооноос угшилтай. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн шадар туслахаас ажлаа эхэлсэн хүн байдаг. Гэтэл хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан мөнгө угааж Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрстэй холбогдон Үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал үүсгэсэн байж болзошгүй гэж хардаж байна.
Түүнийг төв талбайд болж байгаа жагсаалыг алсаас зохион байгуулсан байж болзошгүй гэж хардаж байна. Учир нь 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд ард түмэн өөрсдийн дуудлагаар жагссан. Жагсаалд цөм болж орж ирсэн хүмүүс Монголын Оюутны Холбоо түүний араас Эрдэнэс Тавантолгой компанийн ажилчид ирсэн нь дарагдсан. Мөн хуульч, өмгөөлөгч нарын бүлэглэл ирсэн. Хуульч, өмгөөлөгч хэзээ ч ингэж жагсаалд ирж байгаагүй.
Эдгээр асуудалд хамааралтай байж болзошгүй хэмээн хардаж, цуглуулсан баримт материалаа Тагнуулын Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газарт өгөх гээд ирлээ.
Миний бүрдүүлсэн баримт эх орноосоо урвасан, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан мөнгө угаасан эсэх, гүтгэсэн эсэхийг хуулийн байгууллага тогтоох байх" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!