ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Швед улсад чонын сүргийн тоо толгойг цөөрүүлэх ан ав эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Орчин үеийн Шведийн түүхэнд хамгийн томд тооцогдох чонын ав өчигдөр эхэлжээ.

Тус улсын зэрлэг байгальд одоо 460 чоно амьдардаг бөгөөд эрх баригчид үүнийг хэтэрхий олон гэж үзээд 75-ыг нь авлах зөвшөөрөл олгосон байна.

Даваа гарагт эхэлсэн ав нэг сар үргэлжлэх ба 200 анчин оролцож байгаа гэнэ.

“Чонын өсөлтийг сааруулахад ийм ав чухал хэрэгцээтэй. Чонын тоо толгой сүүлийн үед урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрээд байна” гэж Шведийн Анчдын Холбооны менежэр Гуннар Глорсен ярьжээ.

Гэхдээ засгийн газрын шийдвэрийг шүүмжлэгчид Шведийн чонын тоо толгойг тийм ч өндөр биш гэж үзэж байна. Тухайлбал Итали улс 3,000 гаруй чонотой юм.

Байгаль хамгаалагчид Бернийн конвенцыг зөрчсөн үндэслэлээр засгийн газраа шүүхэд өгчээ.

“Хоол хүнсний сүлжээний гол махчин болох чоно бол биологийн олон төрөл зүйл хөгжих суурь нөхцөл үүсгэдэг амьтан. Сүргийн тоо толгойн дөрөвний нэгийг устгах нь амьд ертөнц, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Энэ бол бүхэл экосистемийн хувьд гамшиг юм. Чоно оршин тогтнох нь амьтан, ургамлын төрөл зүйлүүдийг илүү баялаг болгоход чухал хувь нэмэртэй. Хүний оршин тогтнол ч эрүүл экосистемээс шалтгаална” гэж ангийн эсрэг тэмцдэг Якткритикерна байгууллагын ерөнхийлөгч Мари Стегард ярьж байна.

Шведийн засгийн газрын байгаль орчныг хамгаалах агентлаг чонын тоо толгойг 300-аас доош бууруулбал нөхөн үржих боломжгүй болгоно гэж үздэг гэнэ.

Тиймээс 300-аас дээш байлгах журам гаргасан байна. Гэтэл Шведийн парламент чонын тоо толгойг 170-270-ын хооронд байлгахад тохиромжтой гэсэн шийдвэрийг олонхын саналаар баталжээ.

Үүнийгээ Европын Холбооны амьтны төрөл зүйлийг устахаас хамгаалах стандартад нийцсэн тоо гэж тайлбарлаж байгаа юм байна.

Парламентын тогтоосон тоог байгаль хамгаалагчид шүүмжилж байгаа. Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн (WWF) араатан амьтны мэргэжилтэн Бэнни Гафверт 170-ыг шинжлэх ухааны үндэслэлгүй тоо гэж дүгнэжээ.

“Зэрлэг амьтдад урьдчилан таамаглаагүй зүйл тохиолдож болно. Тиймээс 170 бол хэтэрхий бага тоо. Бид чонын генетикийн хувьд эмзэг нөхцөл байдалд байгаа, тоо толгой нь багасах тусам эрсдэл нэмэгдэнэ” гэж тэр ярьсан байна.

Шведийн анчид авын эхний өдөр ганц ч чоно агнаж чадалгүй ганзага хоосон буцсан тухай эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
БУРУУ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Bold [202.126.89.42] 2023/1/4
Bid ene delhiid deeer gantsaar amidardaggui g oilgoh heregtei joom byasaa ot horhoi bugd ene delhiin orshin suugchid shuu dee baigal eh bidnees hamaarakgui ayandaa Hun turluhtung archij hayana naad zah ne nuurs tuleed teriigee uursduu amisaglaad l uushigaaraa tseverlej bna shuu dee...
0 | 0 Хариулах
Www [192.82.89.235] 2023/1/4
Delhii gants hvnd zoriulagdsan yum bish lalaruud ih ydajee 400han bhad nemj alna gene
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.18] 2023/1/4
Ингэхэд манай монгол чонын тоо толгой хэд юм бол зүүн аймгууд бол бараг чоногүй болсон байхөө
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.122] 2023/1/4
Чонын ганган анчин байнаа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.80.61] 2023/1/4
mongoldch gesen chono baawgain an hiij ustgah heregtei . gadaadiin anchidaas ondor tolbor awaad agnuulj ulsad mongo oruul
1 | 0 Хариулах
Хайран амьтан [202.126.89.125] 2023/1/4
Өдөржин 200 анчин хайгаад олохгүй юмаа их байна гээд алах гээд байдаг үгүй мөн байгалиасаа тасарчихсан эргүү хүмүүс ээ.Польшийн тусгай хамгаалалттай газар төрж өссөн хандгай Германы ойгоор нэвтрээд газар нутгаа тэлэх гээд ороод ирэхэд нь аюултай гээд алчихдаг бас ч гэж мулгуу шүү энэ европынхон...
1 | 0 Хариулах
Швэдэл оршин суугч [94.191.152.142] 2023/1/4
Энд швэдэд хэн ч хэрэгсэхгүй байгаа мэдээг Монголд яагаад сонин болгоод байгааг ойлгохгүй юм. Швэд чоно бол бараг гэрийн тэжээвэр амьтан шиг үргэлж цатгалан байдаг. Чонын хоол болох бусад амьтад маш өргөн тархсан, зарим газар хэт их өсөлттэй байгаа. Сүрэг чоно зарим нэг айлын гадуур явъж байсан гээд багасгах шийдэлд хүрсэн. Хүн барьсан тохиолдол бол огт болоогүй, болох ч үгүй, учир нь тэд дэндүү цатгалан
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.125] 2023/1/4
Чиний Шведэд амьдардаг үгүй чинь хэнд ч хамаагүй тэр байтугай чи Швед хүн байсан ч юу ч ойлгохгүй мангар хүн байна.
2 | 1 Хариулах
Зочин [139.5.217.134] 2023/1/3
Иш ингэж ажил удаж яахнав .хөгжилтэй баян улс сайхан юм .тэр гоё чононуудаас нь аваад нутагын хэдэн азраган чононд гичий тавих юм сан цус нь холдоод мөн ч гоё бэлтрэг гарна даа арьсаар нь дах хүрэм хийнэ хаях юм байхгүй дээ шагайг нь мөнгөлнө .цээж бацаануудад толгойтой арьсыг нь өгчвөл жипны хамартаа зүүгээд давхилдана
0 | 5 Хариулах
it guy [124.158.73.27] 2023/1/3
Manai heden darga nertei salbadai nariig tend awaachval yun 75 baitugai shaagaad sergej ugduggui hiimoroo jahn ch gsn gozoilgoh blgui de
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.120] 2023/1/3
Чоно ч гэсэн хүн ш дээ гээд уул нь ороод ирдэгсэн
0 | 0 Хариулах
зочин [139.5.216.248] 2023/1/3
75-н эсрэг хоёр зуу арай л их бишүү.
2 | 1 Хариулах
Zochin D [103.140.11.217] 2023/1/3
Хэ хэ, тэгвэл ховор л юм байна шдээ.
3 | 0 Хариулах
[122.201.21.184] 2023/1/3
чононгүй газарт зарж ашиг олохгүй дээ. манай сүрхий хулгай нар очоод цөмлөөд өгнө урилга илгэхэд болно
0 | 0 Хариулах
Жамаа [66.181.169.116] 2023/1/3
Монголын анчин УИХ-н гишүүдийг урих хэрэгтэй
2 | 0 Хариулах
Халх [203.91.115.47] 2023/1/3
Бузар чоныг хаа таарсан газараа алж тамлаж байвал таарна
4 | 12 Хариулах
Hh [123.143.57.14] 2023/1/3
Tegdeggui yum munhag hun mini
4 | 4 Хариулах
Тет [192.82.82.57] 2023/1/4
Чоно яөагаад бцзар гэж яг жамаараа байгаа амьтан хүн ёстой бузах байгалиийн жамыг сөрж байгаа өөрчилж байгаа бузар хүчтэй амьтан
0 | 0 Хариулах
Зочин [118.103.63.142] 2023/1/3
Эргүүү бөгснүүд
4 | 0 Хариулах