Монголчууд шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлгэшээдэг. Энэ жил "УБТЗ" ХНН-ийн Аялал жуулчлалын төвөөс шинэ оны анхны нар харах иргэдэд зориулан галт тэрэг аялуулах юм байна.
Тодруулбал, аялал Улаанбаатараас зүүн тийш Хангай өртөө рүү явна. Нар харах аяллын галт тэрэг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө 06:00 цагт "Улаанбаатар" төв буудлаас хөдөлнө. Аялагчид 05:30 цагт вагондоо суусан байх юм байна.
Хангай өртөөнд болох нар харах ёслолын үеэр морин хуурын тоглолт, цамын бүжиг болох хөтөлбөр гарчээ.
"УБТЗ" ХНН-ийн Аялал жуулчлалын төв "Нар харах аяллын галт тэрэгний тасалбарын үнэ том хүн 50,000, хүүхэд 30,000 төгрөг. Тасалбарыг доорх утсанд залгаж захиална" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!