Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дэлгэрсайхан: Эрчим хүчний хэмнэлттэй, иж бүрэн тавилгатай эко хаусыг барьж байна

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 12 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий нийт эрчим хүчний хэмнэлттэй, эко зүйлс рүү тэмүүлэх болсон. Тэгвэл “Бизнес кластер” групп Гачууртын шар хоолойн ам дагуу байрлалтай эрчим хүчний хэмнэлттэй, мини, шинэлэг, эко, ухаалаг хаусыг барьж буй бөгөөд энэ талаар“Бизнес кластер” группийн захирал Д.Дэлгэрсайханыг урьж ярилцлаа.

- “Бизнес кластер” компанийнхаа талаар танилцуулахгүй юу? 

- Бидний хувьд 2015 онд “Бизнес кластер” группээ үүсгэн байгуулсан. Манай группийн хувьд “Mojo Home” буюу мини, шинэлэг, эко, ухаалаг хаус төслийг хэрэгжүүлэгч компани юм. Мөн олон улсын пассив хаусын гэрчилгээтэйгээрээ онцлог. Төслийн байршлын хувьд Гачууртын эцсээс хойшоо 15 км  байрлалтай. Ирэх жил энэ замын бүрэн засвар хийхээр төсөвт суусан болохоор та замын хувьд эмээх хэрэггүй ба уулын тунгалаг горхины дэргэд, ой модны чөлөөнд, цэвэр агаар, эрүүл хөрс, чимээ шуугианы бохирдлоос хол, байгалийн сайханд байрлалтай амьдрах боломжтой 19 айлын мини хаус хотхон байгаа юм.

- Яагаад эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих болсон бэ?

- Манай улсын эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Энэ өвөл хот даяараа тог цахилгаангүй болох магадлалтай гэж салбарын сайд нь хүртэл хэлсэн. Мөн иргэд 1.5 саяас дээш үнэтэй түрээсийн байр болон хаусанд амьдарч цэвэр агаарын хэрэгцээгээ нөхөж байна. Тиймээс бид “Complex solution” компанийн хийсэн иж бүрэн судалгаан дээр үндэслэн үнэ боломжийн эрчим хүчний хэмнэлттэй хаусыг баръя гэж бодсон. Судалгаагаар Улаанбаатар хотын иргэд утаа, түгжрэл, хөрсний бохирдол, газар хөдлөлт гэсэн эрсдэлтэй нөхцөлд амьдрахаас гадна залуу гэр бүл, ахмад настан, тусгай хэрэгцээт иргэдийн хямд үнэтэй, тав тухтай хаус тэр бүр олдоод байдаггүй. Манай “Mojo Home” төслийн зорилго нь эрчим хүчийг хэмнэх, хүлэмжийн хийг бууруулах, тэгш хүртээмжтэй, тав тухтай орчин бий болгох юм. Мөн нийгмийн бүх бүлэг буюу тусгай хэрэгцээт, бага насны, ахмад настанд зориулсан орлогод нийцсэн үнэтэйгээрээ онцлог. 

- Танайх эрчим хүчний хэмнэлттэй эко хаус гэж байна. Тэгвэл эрчим хүчний хэмнэлттэй хаусыг хэд ангилдаг юм бэ. Танай онцлог юу вэ?  

- Хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээ хурдацтай нэмэгдэж байна. Мөн эрчим хүчний хэрэглээг хангагч түлшний шаталтаас ялгардаг хорт хийнүүд нь дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийн голлох шалтгаан болж байна. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник технологи ашиглах, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх нь эрчим хүчийг хэмнэх аргууд юм.

Эрчим хүчийг хэмнэдэг барилгыг дотор нь эрчим хүчний хэмнэлттэй барилга, пассив сууц, тэг эрчим хүчний сууц гэж ангилдаг. Ердийн барилгатай харьцуулахад өрхийн хэрэглээндээ цахилгаан болон бусад эрчим хүч бага зарцуулдаг, халаалтад шаардагдах дулааны хэмжээ 70кВт.цаг/м2.жил- ээс бага байх барилгыг эрчим хүчний хэмнэлттэй гэж үздэг.

Тэгвэл бид Канадад байрладаг Passive House-ийн холбооны туршлагыг нэвтрүүлснээс гадна Канадын “Верна архитектур” компанитай хамтран хэрэгжүүлж байна. Дулаан цахилгааны хосолмол шийдэлтэй. Нар болон тогоор халдаг. Халаалт муу байна гэж үзвэл шалны халаалтыг нэмэлтээр суурилуулсан. Харин тог тасрах юм бол газан халаагуур ажиллуулах боломжтой. Мөн Хас банкаар үнэлүүлэхэд 20 хувийн эрчим хүчний хэмнэлттэй барилга гэж дүгнэсэн. Бага метр квадраттай орон зайг ухаалгаар ашиглаж, хүнд хэрэгтэй бүхнийг шингээсэн, хэрэглээний зардал бага гарах, гүний худагтай, боловсон ариун цэврийн өрөөтэй, үнэ боломжийн мини, шинэлэг, эко, ухаалаг хаусыг барьж байна. 

- Өрөөнүүд зохион байгуулалт ямар байгаа вэ? Мөн м.кв үнэ хэд вэ? Жилийн дөрвөн улиралд амьдрах боломжтой юу? 

- Манай давуу тал нь бүрэн тавилгатай. Тодруулбал, ор, матраас, шүүгээ, дөрвөн хүний ширээ сандал, буйдан, зурагтын тавиур, зурагт, газан плитка зэрэг цахилгаан хэрэгслүүдтэй. Олон хүүхэдтэй айлд хоёр давхар ор өгч болно. Худалдан авсан хүн маань цүнхтэй хувцастайгаа ирэхэд л болно. Мөн жилийн дөрвөн улиралд амьдрах боломжтой төвийн болон төвлөрсөн дэд бүтэцтэй. Хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй байгаа. Хаус хоёр төрлийн сонголттой 24.29 м.кв+15.6 м.кв террас бүхий жижиг загвар, үндсэн үнэ 85 сая төгрөгийн үнэлгээтэй, мөн 39.55 м.кв+ 24.28 м.кв террастай дундаж хэмжээтэй хаус үндсэн үнэ 150 сая төгрөг. Та төлбөртөө бартераар орон сууц, машин тооцуулах боломжтой ба төлбөрийн нөхцөл буюу урьдчилгаанаас хамаарч тодорхой хэмжээний үнийн хямдрал, урамшуулал авах юм. Түүнчлэн манай компани Шинэ жилийн баяртай холбоотойгоор захиалагч нартаа 20-100 хувийн хөнгөлөлттэй халуун орны аяллын эрх хожих сугалаат урамшууллыг зарласан байгааг дуулгахдаа таатай байна.

- Төлбөрийн уян хатан нөхцөлтэй гэсэн? 

- Хас банкны ногоон зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Ногоон зээл нь зөвхөн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд олгогддог бөгөөд хамгийн бага хүүтэй. Тухайлбал,  урьдчилгаа 20 хувиа төлж үлдсэн төлбөрөө 20 жилийн хугацаанд төлөх боломжтой. 85 сая төгрөгийн хаус авахад 17 сая төгрөгийн урьдчилгаа өгч, сар бүр 749 мянган төгрөгийн төлөлт хийгээд явна. Харин 150 сая төгрөгийн хаус худалдан авахын тулд урьдчилгаа 30 сая төгрөг төлөөд сар бүр 1 сая 322 мянган төгрөг төлөхөд болох юм.

Үнэд дараах зүйлс багтсан болно.

  • Бүрэн тавилга: Ор, матраас, гал тогооны тавилга, хоолны ширээ болон сандал, буйдан;
  • Цахилгаан хэрэгсэл: Зурагт, хөргөгч, хосолсон плитка, хийн халаагуур;
  • Ухаалаг төхөөрөмж: Ухаалаг камер, ухаалаг унтраалга, ус мэдрэгч төхөөрөмж, температур хэмжигч;
  • Бусад: Террас, авто зогсоолын талбай, нийтийн эзэмшлийн талбай.

- Ухаалаг төхөөрөмжүүдийг суурилуулсан гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу? 

- Бүх төрлийн ухаалаг системүүдийг суурилуулж өгсөн. Тухайлбал, ухаалаг камер, дулаан мэдрэгч, ухаалаг гэрэл, ухаалаг унтраалга, ус мэдрэгч суурилуулсан. Ингэснээр хаанаас ч өөрийн гэрийг гар утаснаасаа камераар хянах боломжтой. Мөн гэрийнхээ температураа нэмэх, хасах, эсвэл ажлаасаа гарахдаа кофе чанагчаа асаагаад ирэхэд нь кофе нь бэлэн болсон байх боломжтой. Мөн 100 хувь иж бүрэн даатгагдсан. Гал, цахилгаанаас учирсан хохирлыг Хаан даатгал барагдуулна. Эхний нэг жилийг манай төсөл хариуцна.

- Танай барилгын технологийн хувьд өвөл баригддагаараа онцлог юм. Энэ талаар сонирхуулахгүй юу? 

- Дэлхий даяар барилгын чиг хандлагыг тодорхойлж буй ногоон барилгын стандарт, арга технологиудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Өвөл дийлэнх компаниудын ажил зогсдог. Тэгвэл улирал хамаарахгүй хийгдэх боломжтой хуурай технологиор барилга барих технологийг боловсруулаад байна. Яг энэ технологиор Сибирийн -50, Африкийн +50 хэмд улирал харгалзахгүй баригддаг. Харин иж бүрэн тавилгатай энэ төсөл бол Монголд анх удаа хийгдэж байгаа. Улаанбаатар хотын сүүлийн үеийн барилгуудын хувьд ул хөрсний судалгаа буюу геологийн судалгаа хийгдээгүй байдаг. Тэгвэл бид дээрх судалгааг маш сайн хийсэн. Мөн агаарын болон хөрсний бохирдол, газар хөдлөлт, хэрэглэгчийн судалгаан дээр үндэслэгдсэн юм.

- Монголд бүтээн байгуулагдаж буй эрчим хүчний хэмнэлттэй мини хаусын төслөөс захиалахыг хүсэж, сонирхож буй хүмүүс хаана хандах ёстой вэ?

- Ер нь бол “Mojo home” төсөл залуу гэр бүл, ахмад настан, төрийн албан хаагч болон тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан төсөл учраас оффис дээр ирж уулзах болон төслийн талбай дээр ирж дэлгэрэнгүй мэдээлэл авахад нээлттэй. Мэдээлэл хүргэх утасны дугаар 8604 4242, 7724 4242. Зөвхөн ажлын цагаар залгаж мэдээлэл авах боломжтой. Цаашдаа олон Mojo home төслийг бүтээн байгуулахаар зорьж байгаа учраас үйл ажиллагаандаа олон улсын төслийн менежментийн стандартыг баримталж, анхнаас нь төсөлдөө нэвтрүүлэн ажиллаж байна.

- Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар ажлуудыг хийж байна? 

- Нөгөө талаасаа бид нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр ажлыг хийж байна. Нэгдүгээрт шинжлэх ухаан хөрөнгө оруулалт хийж байна. Ингэхдээ энэ төрлийн подкастуудыг дэмжиж байна. Хоёрдугаарт, Олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцдог футзалны дээд лигийн аварга “Унаганууд” багийг дэмжиж ажиллаж байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.