Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Галын голомтыг дарахад УБТЗ-ын галын галт тэрэг чухал үүрэг гүйцэтгэлээ

ikon.mn
2022 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Дархан-Уул аймаг дахь “Тэс петролиум” ХХК-ны 2000 тонны шатахууны нөөцийн сав шатаж, ОБЕГ-ын Гал түмэртэй тэмцэх газраас УБТЗ-д уг галыг унтраахад дэмжлэг хүссэнний дагуу  Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга бөгөөд Гамшгаас хамгаалах штабын даргын тушаалаар Зүүнхараа дахь УБТЗ-ын Галын галт тэрэг галын голомтод шуурхай очиж ажилласан байна.

УБТЗ-ын галын галт тэрэг галын голомтод ажиллаж байгаа галын машинуудыг усаар хангах гол зорилгоо амжилттай биелүүлж 17:00 цагийн орчим галын голомтыг даржээ. Галыг унтраахад УБТЗ-аас нийтдээ 32 хүн оролцлоо гэж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээлэв.

зураг
 
зураг