Крилл цагаан толгойн нэг гишүүн “ё” үсэг 225 нас хүрчээ. Энэ үсгийг цагаан толгойн бүлд багтааж буй болгосон эзэн нь оросууд.
Шинжлэх ухааны академийн захирал, гүнгийн хатан Екатерина Дашковагийн гэрт эрдэмтэд цуглан орос хэлний зөв бичгийн толь зохиох төслийн талаар ярилцаж байж.
Тэр үед гацуурыг оросоор “юлка” гэж бичдэг байсан бөгөөд хатагтай Дашкова ганц авиаг яагаад заавал хоёр үсгээр тэмдэглэх ёстой гэж гэсэн санаанаас үүдэн тэд “ё” үсгийг бий болгосон гэдэг.
Мөн энэ үсгийг орос цагаан толгойд оруулж ирсэн хүн нь алдарт зохиолч их бичгийн хүн Николай Карамзиныг гэж үздэг хэсэг ч бий.
Юутай ч энэ үсэг “мэндэлснээс” хойш оросууд үсгийн дүрэмдээ нэг биш удаа гар хүрч, тэр ч бүү хэл цагаан толгойн үсгүүдээ цөөрүүлэх ажил хийсэн ч аль алинд нь “ё” тэсээд л гарч.
Хэдийгээр түгээмэл хэрэглэгддэггүй ч ийм үсэг байхад илүүдэхгүй хэмээн үзсэн эрдэмтэн судлаачид байнга л “ё”-гийн талд зогсч байсан гэнэ.
Улмаар сүүлийн жилүүдэд энэ үсгийг заавал хэрэглэх тухай захирамж ч гарч байсан. 2005 онд Оросын Ульяновскт “ё” үсгэнд зориулсан хөшөө хүртэл босгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|