12:38 2022/11/25
ШУУД ҮЗЭХ:
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд тухайн орон нутгийн багийн иргэд ямар байдлаар оролцож хариу өгөх вэ. Малчид бэлчээрийг хэрхэн ашиглах вэ? хэмээн асуув.
Түүний асуултад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай "Газрын тухай шинээр боловсруулсан хуулийн төсөлд газрын харилцааны асуудлыг шийдэхдээ аль болох иргэдийн оролцоог хангах, аймаг орон нутгийн ИТХ-ын саналыг авч газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулж батлах харилцааг тусгаж өгсөн. Энэ нь тухайн төлөвлөгөө ямар цаглаварт боловсруулагдах, ямар цаглаварт иргэд нээлттэй системээр саналаа дамжуулж өгөх вэ гэдгийг хуульчилж өгсөн юм.
Одоо мөрдөж байгаа зарчмаас тэс ондоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн хэн ч байсан тухайн хуулийн төслийн дагуу өөрийн орон нутагт хийгдэх гэж байгаа газрын харилцаатай холбоотой асуудалд оролцох, санал бодлоо илэрхийлэх боломж нөхцөлийг өнөөдрийн хуулийн төсөлд тодорхой заасан" хэмээн хариуллаа.
Монгол Улсын хэмжээнд нийт бэлчээрийн газрын 0.6 хувь буюу 600 мянга гаруй га талбай отрын нөөц бэлчээр байгаа аж. Газрын ерөнхий хуулийн төсөлд тус бэлчээрийг 20 орчим хувиар нэмэгдүүлэх зохицуулалтыг оруулжээ. Бэлчээрийг нарийн төлөвлөгөөний дагуу дөрвөн улиралд яаж бэлчээрийг зүй зохистой ашиглах вэ гэдгийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр зохицуулах юм байна.
Тухайн ажлыг орон нутгийн Засаг дарга болон удирдлагууд зохион байгуулах аж. Отрын нөөц бэлчээрт малчидтай зургаан сарын хугацаатай гэрээ байгуулахаар хуульд тусгажээ. Малчид зургаан сарын хугацаанд отрын нөөц бэлчээрийг зургаан сарын хугацаанд ашиглаад буцаагаад хүлээлгэж өгнө.
АН-ын бүлэг Газрын ерөнхий хуулиар ажлын тав хоногийн завсарлага авлаа.
09:43 2022/11/25
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Газрын тухай багц хуулийг хэлэлцэж байна.
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлийн төрлүүд, тэдгээр бүсчлэл дэх газар ашиглалтын зориулалт бүрд тавигдах дэглэм, зөвшөөрөгдөх газар ашиглалтын төрөл, эрхийн хэлбэрийг тодорхой болгох, ойн сан бүхий газарт зуслан гэх мэт суурьшил үүсэх, үндсэн ангиллын зориулалт, хэрэгцээнд нийцэхгүй дэд ангиллыг бий болгох гэх мэт газрын төлөв байдал, чанарыг доройтуулах нөхцөлийг тодорхойлж хариуцлагыг хуульчлахаар тусгасан байна.
Хэлэлцэх асуудлууд:
12:38 2022/11/25
ШУУД ҮЗЭХ:
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд тухайн орон нутгийн багийн иргэд ямар байдлаар оролцож хариу өгөх вэ. Малчид бэлчээрийг хэрхэн ашиглах вэ? хэмээн асуув.
Түүний асуултад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай "Газрын тухай шинээр боловсруулсан хуулийн төсөлд газрын харилцааны асуудлыг шийдэхдээ аль болох иргэдийн оролцоог хангах, аймаг орон нутгийн ИТХ-ын саналыг авч газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулж батлах харилцааг тусгаж өгсөн. Энэ нь тухайн төлөвлөгөө ямар цаглаварт боловсруулагдах, ямар цаглаварт иргэд нээлттэй системээр саналаа дамжуулж өгөх вэ гэдгийг хуульчилж өгсөн юм.
Одоо мөрдөж байгаа зарчмаас тэс ондоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн хэн ч байсан тухайн хуулийн төслийн дагуу өөрийн орон нутагт хийгдэх гэж байгаа газрын харилцаатай холбоотой асуудалд оролцох, санал бодлоо илэрхийлэх боломж нөхцөлийг өнөөдрийн хуулийн төсөлд тодорхой заасан" хэмээн хариуллаа.
Монгол Улсын хэмжээнд нийт бэлчээрийн газрын 0.6 хувь буюу 600 мянга гаруй га талбай отрын нөөц бэлчээр байгаа аж. Газрын ерөнхий хуулийн төсөлд тус бэлчээрийг 20 орчим хувиар нэмэгдүүлэх зохицуулалтыг оруулжээ. Бэлчээрийг нарийн төлөвлөгөөний дагуу дөрвөн улиралд яаж бэлчээрийг зүй зохистой ашиглах вэ гэдгийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр зохицуулах юм байна.
Тухайн ажлыг орон нутгийн Засаг дарга болон удирдлагууд зохион байгуулах аж. Отрын нөөц бэлчээрт малчидтай зургаан сарын хугацаатай гэрээ байгуулахаар хуульд тусгажээ. Малчид зургаан сарын хугацаанд отрын нөөц бэлчээрийг зургаан сарын хугацаанд ашиглаад буцаагаад хүлээлгэж өгнө.
АН-ын бүлэг Газрын ерөнхий хуулиар ажлын тав хоногийн завсарлага авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!