• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиа хэрэгжүүлэхийг аймаг болон сумын Засаг дарга нараас шаардав

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний нийгмийн байгууллагууд байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хууль зөрчсөн аймаг, нийслэлийн удирдлагуудад сануулга өгч буй талаар болон Сэлбэ голын эхэнд бүтээн байгуулалт нэрээр ард нь ажиллаж буй хүнтэй холбоотой хэвлэлийн бага хурлыг өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хийлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгалийн нөөцийг ашигласан төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Иргэний нийгэмлэгийн байгууллагын гишүүн н.Эрдэнэцолмон “Монгол Улсын газар нутаг, баялаг, төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульд заасан. Төр хамгаалахдаа төсөв гаргаж, менежментээ хэрэгжүүлэх ёстой байдаг. Гэтэл бодит байдал дээр хууль хангалттай түвшинд явахгүй байгаа ба улсын түвшинд уг хууль 20-30 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Бид байгалийн баялгийг авч ашиглаж чадаж байна. Тодорхой хэмжээнд төлбөр хураамж явагддаг. Буцаагаад байгалийн нөөцдөө захиран зарцуулах арга хэмжээ дутагдалтай байгаа. Орон нутгийн түвшинд байгаа байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг зөв зүйлд нь буцааж зарцуулах шаардлагатай байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаад, үүнээс хойших 10 жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.Өөрөөр хэлбэл энэ 300 орчим сая модыг ойжуулалт, нөхөн сэргээлтэд хийх хэмжээний зардал мөнгийг шамшигдуулсан гэсэн үг.

Нөгөө талаас тэрбум мод хөдөлгөөн, ногоон хөгжил ярьж буй энэ цаг үед үр дүнтэй буюу тухайлбал ойгоос олсон орлогыг тухайн ойгоо нөхөн сэргээхэд, газар ашигласны төлбөрөөс олсон орлогоо газраа нөхөн сэргээхэд зарцуулах юм бол манай байгаль орчны салбар хангалттай төсөв мөнгөтэй. Иймд аймгийн Засаг дарга, ИТХ-ынхан болон сумын Засаг дарга нар  Байгалийн нөөцийг ашигласан төлбөрийн тухай хуулиа хэрэгжүүлэхийг уриалж, бас шаардаж байна.

Хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн сум, аймгийн Засаг дарга огцрох хүртэл хуулийн шаардлага бий тул иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавьж ажиллах болно" гэлээ. 

"10 сая төгрөг өгье үйл ажиллагаагаа зогсоогоод ажлыг нь явуулчих гэж миний бие болон манай тэргүүнд хандсан. Энэ хэргийг АТГ-т өгөхөд хэрэгсэхгүй болгосон"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бид туул голынхон хөдөлгөөний гишүүн “Нийслэлийн төв орчимд урсаж, туул гол руу нийлдэг Сэлбэ гол байдаг. Сэлбэ голын сав газрыг арваад жилийн өмнө нийслэлийн тусгай хамгаалалтын газар болгосон. Гэтэл сая нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга Нямбаяр гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас болж голын эхийг юу ч үгүй болголоо. Эх дээр нь цөөрөм барина. Мөн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байгуулна гэсэн. Үе үеэрээ хамгаалах гэж үзсэн байсан газрыг нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга НИТХ-ын тогтоол, Улаанбаатар хотын захирагчийн захирамж гараагүй байхад дур мэдэн гэрээ байгуулан явуулсан байдаг. Нэхэхээр ширээн дээр байгаа гэж хэлж явсаар ажлаасаа халагдчихсан яваа. Ажлыг нь Лхагвадорж гэх хүн үргэлжлүүлж байгаа. Тухайн компани нь дандаа хуурамч бичиг баримт бүрдүүлж ажилладаг байсан. Нямбаяр 10 сая төгрөг өгье үйл ажиллагаагаа зогсоогоод ажлыг нь явуулчих гэж миний бие болон манай тэргүүнд хандсан. Энэ хэргийг АТГ-т өгөхөд хэрэгсэхгүй болсон. Иймд олон нийт та бүхэн Сэлбэ голоо хамгаалахад туслаач гэж хүсэж байна" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.190] 2022/11/23
Даварчихсан Голомтын новш нар жангаа хүртнээ та нар
0 | 0 Хариулах
Nomiin san [103.57.94.91] 2022/11/22
Za tgd mungu idsen muu uul hiisen bugd barigddimshde.
1 | 0 Хариулах