ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эмират улсад болж буй Шатрын бодлого бодолтын ДАШТ-д их мастер С.Билгүүн IV байр эзлэв

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Монголын шатрын холбоо

Арабын нэгдсэн Эмират улсын Фужайрах хотод энэ сарын сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй 45 дахь удаагийн Шатрын Бодлого Бодолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Алдар" спорт хороо, "Элит брейн" академийн тамирчин Шатрын их мастер, Бодлого бодолтын дэлхийн шатрын холбооны мастер Сумьяагийн Билгүүн түүхэн амжилт гаргажээ. 

Тодруулбал, дэлхийн 30 орны шилдэг 82 бодогч нийт 18 даалгаврыг зургаан үед бодож өрсөлдсөн энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Шатрын их мастер С.Билгүүн боломжит 90 онооноос 77.75 оноотой шагналт дөрөвдүгээр байр эзэлж, бодлого бодолтын Их Мастер цолын анхны нормыг биелүүлсэн байна. 

Дэлхийд шатар тоглолтын болон бодлого бодолтын төрлөөр давхар их мастер цолтой арав хүрэхгүй тамирчин байдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж, онцгой амжилт ойрхон байгааг манай тамирчинд сануулсан байна. 

Их мастер С.Билгүүн өмнө нь 2015, 2017, 2021 онуудад бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсныг Монголын шатрын холбооноос мэдээллээ. 

Мөн энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон их мастер С.Билгүүний дүү бодлого бодолтын спортын мастер С.Чингүүн 47.5 оноо авч 49-р байрт шалгарсан аж. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг