ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн ус сансраас гаралтай тухай онолыг Винчкомбын солир улам бататгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Английн Глоусестершир гүнлэгийн Винчкомб хотын ойролцоо унасан солироос манай дэлхийн устай бараг төгс ижил найрлага, бүтэцтэй ус илэрсэн байна.

Энэ нь хэдэн тэрбум жилийн өмнө амьдрал үүсэхэд чухал үүрэгтэй химийн элементүүд, түүн дотроо ус сансраас дэлхийд ирсэн гэх онолыг улам бататгаж байгаа юм.

Солирын бүтцийг судалсан эрдэмтэд үр дүнгээ саяхан “Science Advances” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.

Тухайн үед Винчкомбын ойролцоо унасан солирын 500 грамм гаруй хэмжээтэй хэсгүүдийг иргэдийн хувийн эдлэн, авто зам, талбай зэргээс цуглуулж байсан юм.

Солирын хэлтэрхийнүүдийг Лондон хотын Байгалийн Түүхийн Музейд шилжүүлж, дараа нь судлуулахаар Европын улс орнуудын эрдэмтдэд зээлээр өгч байжээ.

Судалгааны үр дүнд солирын жингийн 11 орчим хувийг ус эзэлж байсныг тогтоосноос гадна илэрсэн усны бүтэц нь манай дэлхийн усныхтай маш төстэй буюу бараг ижил харьцаатай төрөл бүрийн устөрөгчийн атомуудаас бүрдэж байгааг тогтоосон байна.

Зарим эрдэмтэд дэлхий эхэн үедээ маш халуун уур амьсгалтай байсан тул ихэнх усаа гадагш алдсан байх магадлалтай гэж үзэж байна.

Харин өнөөдөр дэлхийн гадаргын 70 хувийг ус бүрдүүлдэг нь сүүлд гаднаас ус нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.

Солир газарт унаснаас хойш 12 цагийн дотор үлдэгдлийг нь цуглуулсан тул дэлхийн ус шингэсэн байх боломжгүй, сансраас ирсэн устай холилдсон байх магадлал бага гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

“Бусад бүх солирын найрлага бүтэц ямар нэг байдлаар дэлхийн байгаль орчны нөлөөнд автсан байдаг. Харин Винчкомбын солирыг маш богино хугацаанд цуглуулсан тул өөр юм. Тиймээс бид нарны аймаг бүрэлдэн тогтох үйл явцын эхэн үеийн буюу 4.6 тэрбум жилийн өмнөх усыг шинжилсэн гэсэн үг. Сансрын хөлгөөр астероидоос дээж авахад ч үүнээс илүү цэвэр сорьц олж авах боломжгүй юм” гэж судалгааг ахалсан эрдэмтдийн нэг, Лондоны Байгалийн Түүхийн Музейн судлаач, доктор Эшли Кинг ярьжээ.

Эрдэмтэд бас солирт тээгдэж ирсэн төрөл бүрийн амин хүчлүүд болон бусад органик найрлагуудыг судалсан байна.

Эдгээр нь дэлхий дээр амьдрал үүсэхэд гол суурь бүтэц болсон байх боломжтой юм.

Эрдэмтэд бас Винчкомбод унасан солирын траекторыг камерын бичлэгээс нарийвчлан судлаад хаанаас ирснийг нь тодорхойлжээ.

Уг солир Ангараг, Бархасбадь гарагуудын дунд орших астероидын бүслүүрээс ирснийг тооцоолж гаргасан байна.

Бас энэхүү солирыг ямар нэг мөргөлдөөний улмаас үүсэлтэй астероидын бутарсан хэсэг гэж эрдэмтэд дүгнэжээ. Эх астероидоосоо салснаас хойш дэлхийд ирэх хүртлээ 200,000-300,000 жил зарцуулсан гэж тооцоолсон байна.

“0.2-0.3 сая жил гэдэг урт хугацаа мэт сонсогдож байгаа ч геологи талаасаа бол маш богино хугацаа юм” гэж судалгаанд оролцсон Байгалийн Түүхийн Музейн доктор Хелена Бэйтс ярьжээ.

Эрдэмтэд Винчкомбын солирыг цаашид олон жил судалж, нарны аймгийн үүслийн талаар илүү олон нууцыг нээх боломжтой гэж үзэж байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
ГАЙХМААР
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.245] 2022/11/19
Бас нэг юмтай хүн бий боллоо шүү гадаадад. Энэ хэчнээн тонн ус тэгээд сансраас ирсэн болж байна уу
0 | 4 Хариулах
Зочин [39.7.230.158] 2022/11/19
Мэдэхгүй бол заавал нервээ барж юм бичих гээд яах вэ. Алгас
5 | 0 Хариулах
Latin49 [64.119.19.37] 2022/11/18
tegeed delhiin usnii nootsiig her ih bolgoh gej soliroor naash n zuusun bolj taarav
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.106] 2022/11/18
Сансар огторгуй дэлхий бүгд нэг юмнаас үүссэн. Оршин тогтнох зүй тогтлоороо шалтгаалж хувьссан. Дэлхийд ус амьдрал үүссэн шиг бас нэгэн таатай зүй тогтолд амьдрал бгаа. Бидэн шиг ч, биднээс өөр ч хүн амьтан, хөгжил өөр төвшин гээд бүгд л бгаа
1 | 0 Хариулах
Од [122.201.21.73] 2022/11/18
Холхи газраас гялалзан харагдах өнгөт од Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ? Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу? Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу? Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм. Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу? Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ? Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи? Эрдэмт марс од оо! чи нэгд нэгээр харж байна. Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи. Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов. Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.83.249] 2022/11/18
Ай Хорвоо чи яг юу юм бэ гэшш
0 | 1 Хариулах
ЗОЧИН [192.82.85.124] 2022/11/18
Сонирхолтой нь дэлхий дээр унасан солари УС байх магадлал тун бага.Учир нь агаар мандалд ОРЖ ирээд агаарын эсэргүүцэл , үрэлтээс болж ус нь уурших нь 99% ийн магадлалтай юм. За тэгээд чулуун солир биш усан солир байвал боломжтой гэж үзэх сэн.Ганц % ийн найдлага.
1 | 1 Хариулах
ацан бандагаа амандаа чих [61.197.78.59] 2022/11/18
Мангар стакаа жаахан юм уншиж байгаачээ, Дэлхий дээр буудаг солирын 60 хувь нь уснаас бүтдэг, Мөн ихэнх сүүлт одны цөм нь мөс байдаг шүү. Тэр үндэслэлээр ус гаднаас зөөвөрлөгдөж ирсэн гэдэг онол гарч ирсэн юм аа. Үүнийг бататгах гол нотолгоо болгож дэлхий дээрх ус шингэхээс өмнө шинэхэн солирыг цуглуулж усны найрлагыг илрүүлж чадсан нь сансраас ус зөөвөрлөгдөх боломжтой гэдгийг нотолж байгаа хэрэг юм аа. Сар шиг хэмжээтэй мөсөн цөмтэй хэд хэдэн солир дэлхийн агаар мандалд орж ирэхэд л хөөрхөн хэмжээний ус зөөвөрлөгдөж ирэх боломжтой. Эргүү [хориотой үг] нар юм уншиж байгаачээ үхэр Монголчууд хэзээ ч хөгжихгүй ээ...
1 | 5 Хариулах
Зочин [66.181.188.140] 2022/11/18
Аая хөгжихгүй ээ нтр хөөрчихсөн юм
3 | 1
ацан бандагаа амандаа чих [61.197.78.59] 2022/11/18
Нарны замын ард талын Улаанбаатар төмөр замын сдакаа ажлаа хийгээч, төсвийн мөнгө гударч байж нет ухаад хэрүүл хийгээд байжийдг байгаа газар чинь очиж ална шүү. Мах гурилнаас өөр юм идэж сураагүй, муугаа мэдэхгүй хоол голдог үхэр Монголчууд гадаадад амьдрахдаа ч мах аа Монголоос зөөж идээд үнэн хөлдүү тархитай нь үнэншдээ...
0 | 3
Alii shu [66.181.161.77] 2022/11/19
Uher tsaasha teneg lagaa we chi ooroo mash olon jil sudalsan hun bna soliriin 11% us baidag delhiid 70% us baidag gehde zoogdoh iregui baidinma
0 | 0
Latin49 [64.119.19.37] 2022/11/18
us irne gej baihgui zarim ertnii sudart delhii uuruu anh usnaas burdsen mun delhiin tsum n us baidag gej bichdeg bi bol haluun magni baidag ternii tsaana us baidag bolov uu gej oilgoson
1 | 8 Хариулах
Gerlees tursun huu [202.126.90.127] 2022/11/18
Jaahan nom unsh ho....
7 | 2 Хариулах
Зочин [202.126.89.247] 2022/11/18
Сансарт -270 аад градус хүйтэн бгаа ус шингэн төлөвт биш мөс хэлбэрээр солирт зөөгдөн ирж дэлхийг мөргөсөн...дэлхийн цөм маш халуун учир ус байх боломжгүй ном унш
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.182] 2022/11/18
what
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.91] 2022/11/18
Наад библээ ураад бөгсөө арч!!!
3 | 0 Хариулах
Зочин [64.119.19.105] 2022/11/18
Хир ус тоосын боол хонь латин гээд солиороод явнуу эзээээн намайг ашиглаачээээ кккк
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.23] 2022/11/18
Дэлхий чинь өөрөө сансрын гаралтай. Тэгэхээр Дэлхий дээрх бүх юм сансрын гаралтай.
9 | 0 Хариулах
Зочин [139.5.219.62] 2022/11/18
Усыг мөнх хөх тэнгэрээс Чингис хаан авчиржээ
1 | 6 Хариулах
Haha [202.9.40.47] 2022/11/18
Yugaa soliorood bgn be hahah
3 | 0 Хариулах
Зочин [64.119.19.105] 2022/11/18
Бид уснаас үүссэн тэгэхлээр харь гаригаас ирсэн гсн үг даанч хүнийрхүү хандаж эвдэж сүйтгээд байдгийн тэ ккк
5 | 0 Хариулах
Сонин юм [202.21.118.126] 2022/11/18
Ирсэн ус нь өөрөө өөрийгөө үржүүлж өсдөг юм уу эсвэл өнөөгийн энэ их далай тэнгис сансраас ирж унаа юу.
0 | 4 Хариулах
. [202.9.46.238] 2022/11/18
Дэлхий анх солирон цуглуулга байв улмаар олон солирууд нэгдэж маш удаан шатаж дараа нь шатсаж байсны улмаас хэдэн сач жил бороо орсон гэдэээг
3 | 0 Хариулах
. [202.9.46.238] 2022/11/18
Бүхэлдээ ус байж байгаад газар хөдлөлт титоник хөдөлгөөнөөр аралууд үүсч олон сая жил өөрчлөгдсөөр өнөөгийн дэлхийн дүр төрх бий болсон гэдээг
1 | 0 Хариулах
Зочин [192.82.76.241] 2022/11/18
Чиний тархи хүлээн авч, төсөөлж дийлэхгүй их тоон хэмжээний ус "унасан" гэж үздэг юмаа ^^'
0 | 0 Хариулах