ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дуучин Б.Батцэцэглэн ардын дууг амьд хөгжимтэй дуулж, үзэгчдэдээ бэлэг барина

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 11 сарын 17
iKon.MN
зураг
 

Ардын дууны донж, хэв маягийг харуулсан, өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн, залуу уран бүтээлч Б.Батцэцэглэн анхны бие даасан тоглолтоо энэ сарын 23-нд Соёлын төв өргөөнд толилуулах гэж байна. Тус тоглолт ардын болон уртын дууг үндэсний хөгжим, амьд хөгжимтэй хоршуулах гэж байгаагаараа онцлогтой болох аж. Өөрөөр хэлбэл уламжлал шинэчлэлийг хослуулж, үнэнч үзэгчдэдээ, ардын дуунд дуртай хэн бүхэнд бэлэг барихаар болжээ.

Тэрбээр тоглолтын талаар ярихдаа “Өөрийнхөө уран бүтээлээс дээжлэн үзэгч олондоо хүргэх гэж байгаадаа баяртай байна. Энэ бол ашгийн бус тоглолт гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тоглолтын тайзнаас авхуулаад олон зүйлд ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэн хүн бүхэнд зориулсан орчин бүрдүүлэхээр хичээж байна. Үүднээсээ эхлээд л монгол ёс заншил, идээ будаа, монгол ахуй амьдрал “үнэртсэн” орчин таныг угтах болно. Тоглолт үзэхээр ирэхдээ үзэгчид маань гэр бүлээрээ, найз нөхдөөрөө зураг авхуулах боломжийг ч бүрдүүлэхээр манай баг хамт олон ажиллаж байна. Та бүхэн тоглолт үзэхээр ирэхдээ үндэсний дээл хувцсаа өмсөн ирж, ардын дууны найрын үдшийг хамтдаа бүтээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэсэн юм.

зураг
 

Тоглолтод Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид болон Монгол Улсын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат, Гавьяат жүжигчин Ө.Уянга нарын уран бүтээлчид оролцоно. Тоглолтын тасалбарын үнэ 60 мянга болон 80 мянган төгрөг гэсэн хоёр сонголттой байгаа бөгөөд Соёлын төв өргөөний билетийн касс болон ticket.mn-ээр захиалан авах боломжтой.

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.22.84] 2022/11/19
Сайхан бүсгүй үндэсний хувцас зохиж байна авьяас чадвар мэдрэмжээ хөгжүүлсэн юм байна хөдөлмөрлөж хийсэн бүтээсэн уран бүтээл язгуур урлагаа хөгжүүлэх сурталчилахад хувь нэмрээ оруулж байгаа юм байна
0 | 0 Хариулах
Gah2 [66.181.161.12] 2022/11/17
Goshnogduulah durtai jinger
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.254] 2022/11/17
одоо цагт ховорхон жинхэнэ Монгол эмэгтэйн төрх
0 | 1 Хариулах
Зочин [192.82.91.232] 2022/11/17
бавчхиисан энэ дуучныг
0 | 0 Хариулах
эх [103.212.116.204] 2022/11/17
юу ч ойлгосонгүй.ашгийн бус гэснээ,тасалбар 60-80 ийн хооронд ч гэх шиг.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.139] 2022/11/17
"амьд" гэх хэрэггүй ардын хөгжимтэй л гэхэд болно шүү дээ! "Live music" гэдэг англи үг нь бодит, биет хөгжим гэсэн утгыг л агуулдаг юм шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.91.232] 2022/11/17
тач хүүхэн шүү 🤌🏿👈🏿
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.41] 2022/11/17
Хүн хүний нүд өөр юмдаа. Хэт дугуй, өргөн нүүртэй богино эрүүтэй юм байна. 40 гарч таргалаад ирхээрээ давхар эрүү амархан суухнээ.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.91.232] 2022/11/17
👍👍👍
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.102] 2022/11/17
Сайхан л бүсгүй байна даг. Бусдаас өнгөтэй өөдтэйг нь олж хардаг болчуул цэнгэлийн манлайд хүрэх зам дөт шүү!
0 | 0 Хариулах
Ev khamt [66.181.161.74] 2022/11/17
..amjilt khuskhusiiyee..!
0 | 0 Хариулах