ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар сард $4.8 саяар 10,321 ширхэг ухаалаг утсыг зургаан улсаас импортолжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ГЕГ /2022.10.04/

Өнгөрсөн есдүгээр сард Apple компани IPhone 14 загварын шинэ утсаа танилцуулсан.

Гаалийн ерөнхий газрын өнгөрсөн есдүгээр сараас эхлэн импортолсон ухаалаг утасны статистик мэдээллийг аль улсаас хэчнээн тоогоор оруулж ирснийг дэлгэрэнгүй харуулдаг болсон юм. Үүнтэй холбоотойгоор сүүлийн хоёр сард манай улс хэчнээн тооны ухаалаг утас хэдэн улсаас импортолсон тухай мэдээллийг хүргэхийг зорилоо. 

Тус газраас гаргасан статистикаас харвал, 2022 оны эхний арван сард найман улсаас нийт 71,118.2 мянга буюу 71.1 сая ам.доллароор 223,540 ширхэг ухаалаг утас импортолжээ.

Үүний 36 хувийг буюу 81,920 ширхгийг Энэтхэг улсаас, 31.7 хувийг Вьетнам, 27 хувийг БНХАУ, дөрвөн хувийг БНСУ, 0.3 хувийг АНУ, 0.2 хувийг Хонконгоос тус тус импортолсон байна.

Харин Хорват болон Норвеги улсаас хамгийн бага тооны ухаалаг утас оруулж иржээ. Тодруулбал, энэ оны эхний арван сарын хугацаанд Хорватаас 8.2 мянган ам.доллароор гурван ширхэг ухаалаг утас оруулж ирсэн бол Норвеги улсаас 900 ам.доллароор хоёр ширхэг утас импортолжээ.

График1. (2022 оны эхний ес болон аравдугаар сарын байдлаар аль улсаас хэчнээн тооны ухаалаг утас импортолсон тухай мэдээлэл)

Харин үнийн хувьд БНХАУ-аас импортоор оруулж ирсэн ухаалаг утас хамгийн өндөр дүнтэй байна.

Тодруулбал, сүүлийн 10 сард ухаалаг утсанд зарцуулсан нийт 71.1 сая ам.долларын 41 хувийг БНХАУ-аас оруулж ирсэн ухаалаг утасны үнэ эзэлж байна. БНХАУ-аас 29.1 сая ам.доллароор үнээр 60,353 ухаалаг утас импортолжээ.

Мөн ухаалаг утасны импортод зарцуулсан нийт үнийн дүнгийн 27.2 хувийг Энэтхэгээс оруулж ирсэн бол 

  • Вьетнамаас 18 сая ам.доллар буюу нийт үнийн дүнгийн 25.2 хувь,
  • БНСУ-аас 4 сая ам.доллар буюу нийт үнийн дүнгийн 5.6 хувь,
  • АНУ-аас 539.1 мянган ам.доллар буюу нийт үнийг дүнгийн 0.7 хувь,
  • Хонконгоос 96.6 мянган ам.доллар буюу нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний өртөгтэй ухаалаг утсыг импортолжээ.

2022 оны эхний ес болон аравдугаар сарын байдлаар аль улсаас ямар үнээр ухаалаг утас импортолсныг дараах графикаас харна уу.

Харин зөвхөн аравдугаар сард нийт 4.8 сая ам.доллароор /4,838.90 мянган доллар/ 10,321 ширхэг ухаалаг утсыг зургаан улсаас импортолсон байна.

Үүний дийлэнх буюу гар утасны 46 хувь, нийт үнийн дүнгийн нь 69 хувийг БНХАУ-аас оруулж ирсэн ухаалаг утас дангаараа эзлэв. Тодруулбал, өнгөрсөн сард БНХАУ-аас 3.4 сая ам.доллароор 4,751 ширхэг ухаалаг утсыг хилээр оруулж иржээ.

Түүнчлэн,

  • Вьетнамаас 919 мянган ам.доллароор 4,194 ширхэг ухаалаг утас,
  • Энэтхэгээс 357 мянган ам.доллароор  800 ширхэг ухаалаг утас,
  • БНСУ-аас 117 мянган ам.доллароор 394 ширхэг ухаалаг утас,
  • Хонконгоос 13 мянган ам.доллароор 100 ширхэг ухаалаг утас,
  • АНУ-аас 89 мянган ам.доллароор 82 ширхэг ухаалаг утас тус тус импортолжээ.

Мөн зөвхөн есдүгээр сард импортолсон ухаалаг утасны нийт дүнг өмнөх сарынх нь нийт дүнтэй харьцуулан авч үзэхэд, есдүгээр сард 17,541 ухаалаг утсыг 5.7 сая ам.доллароор импортолжээ. Гэхдээ зөвхөн есдүгээр сард импортолсон ухаалаг утсыг аль улсаас, хэчнээн тоогоор оруулж ирсэн тухай нарийн тоон мэдээлэл байхгүй байна.

Ташрамд дурдахад, есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын эхэн үе хүртэл Гаалийн байгууллагаас карго компаниар дамжин агаарын ачаанд ирсэн iPhone 14 загварын утаснуудыг түр хугацаанд саатуулсан.

Учир нь зарим карго компаниуд татвар төлөхгүйн тулд iPhone 14-ийг олон хүний нэрээр гаальд мэдүүлсэн байж болзошгүй гэж үзсэн тул зөвхөн хүлээн авагчдын бичиг баримтыг шаардсаны үндсэн дээр олгох ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.120.126] 2022/11/16
Монголчууд бол юм үзээгүй амьтад ! jaggers
1 | 0 Хариулах
hh [192.82.78.41] 2022/11/15
heden utas oroo l biz surtei sh de delhiin ihenh utsiig avaad irsen yum shig l surjegneh yum chatsaga shig ediin zasagtai bj.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.185.125] 2022/11/15
Ongotsnii yilchlegch nisgegch nariin tom har teeshind chiheetei orj irdeg utasnuud naad toond chine oroogyi
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.49] 2022/11/15
Манайхан ч нийтээрээ сэтгэхүйгээ өөрчлөхгүй бол ийм маягаар тансаг хэрэглээнд мөнгө ч явж өгнө шүү дээ. Би бизнесээ эхлээд л Монголчууд хүнийг барьж байгаа утас, дугаар, унаж буй машин, өмсөж буй хувцасаар нь дүгнэдэг хөгийн байдалтай шууд нүүр тулж билээ. Чи Монголд бизнес хийх гэж л байгаа бол энэ бүхнээ солихгүй бол хүнтэй ажил ярина гэж худал гэдгийг ойлгоод сольж эхэлсэн дээ. Ядаж л дараа төлбөрт дугаар биш бол утас авдаггүй. Том тэрэгтэй л очихгүй бол хүн гэж хардаггүй хөгийн нийгэм болсон энэ цаг үед тансаг хэрэглээг өр зээл тавиад ч болов хэрэглэх шаардлага үүсээд байгаа юм л даа
6 | 0 Хариулах
Зочин [66.181.183.241] 2022/11/14
Samsung Энэтхэгээс ирж байна лээ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.122.166] 2022/11/14
Энэтхэгт Самсунгийн үйлдвэр байдаг. Тэндээс ирж байгаа утаснууд хамаагүй сайн шүү.
4 | 0 Хариулах
Зочин [192.82.89.95] 2022/11/14
Нүүдэлчин монгол хүний нэгнийхээ дор эдэлж байгаа юмаараа орохгүй гэсэн санаа. Дээрээс нь соц үед өлөн өссөн тэрийгээ дарах гэж нээрээ хаха
3 | 0 Хариулах
Зочин [64.191.81.68] 2022/11/14
Usyhiin ulun gedeg umaa naadhiig cin
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.190] 2022/11/14
Манайхан өнөө маргаашийн хоолны мөнгөө яая гэж байж Өр зээл тавиад утас авах нь даанч Хөөрхийлэлтэй, Эмгэнэлтэй
4 | 0 Хариулах
Зочин [64.119.16.112] 2022/11/21
hend hamaatai yum chinii omnoos zeel awch amidarch bgaa bish beshda neeh hudlaa busdad sanaa tawisan eesda
0 | 0 Хариулах
Зочин [202.126.92.26] 2022/11/14
Албан ёсоор утас борлуулдаг газрууд дийлэнх нь Казакстан, Сингапур-с оруулж ирж байгаа. Бүх iPhone Хятад, Samsung Виетнам-д үйлдвэрлэгддэг, мэдээгээ сайн шалгана уу.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.97] 2022/11/14
Гаалийнханд ингэж мэдүүлсэн л бн, чиний бодох бодит байдал 2-ын ялгаа гэхүүдээ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.42] 2022/11/14
71 сая доллараар утас импортолсон гэхээр бас л тансаг байгаа юм шүү. Нөгөө нүүрс зарж олсон хэдэн доллар чинь ингээд л алга болдог байна ш дээ. За, тэгээд энэ ухаалаг утасныхаа учрыг олж, хэргийг гаргаж байгаа нь хэд юм бол доо. Гадаад аймаар өндөр үнэтэй утас, нугардаг утас авсан хүнээс тэгээд энэ утасныхаа хэргийг гаргаж байна уу гэж асуусан чинь зар уншихад дэлгэц нь аягүй том, гоё юм билээ гэсэн гэдэг шиг л байгаа болов уу.
14 | 1 Хариулах
Зочин [103.212.117.23] 2022/11/14
Тэрбум доллараар бензин авдаг тансаглалын хажууд юу ч биш
10 | 0 Хариулах
Зочин [202.21.119.122] 2022/11/14
Тэгээд хэргийг нь гаргаж л байнашд. Зар аа уншина уу, мэдээ уншина уу, видеогоо үзнэ үү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/11/16
Хэргийг нь гаргана гэдэг тэнэг яриагаа больж үз. Нууцлал сайтай хэдэн жил олон янзын программ суулгаад ашиглаад явахад гацахгүй, хааяа зураг нтр ээ авчихад гологдоод байхааргүй камертай байхад тэр хэмжээндээ ашигладаг байхад хэрэг нь гарч байнаа гэсэн үг. Хэрэгийг нь гаргана гээд өдөр шөнөгүй утасаа маажаад суучдаг бол чи өөрөө жинхэнэ утасныхаа боол нь болж байгаа хэрэг. Битгий ийм явцуу байж хүмүүсийг шүүмжилж бай. монголчууд бусдын хэрэглэдэгийг хэрэглэхэд буруу юм огт байхгүй харин яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэж ярих ёстой болохоос iphone авлаа гэж шүүмжлэх нь тэнэг хэрэг.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.47.42] 2022/11/14
Энэтхэг, Хятад, Вьетнамаас оруулж ирээд, Америкаас ирсэн жинхэнэ ориг IPhone 14 гээд л зардаг юм шив дээ. Ай-фоонуудыг Америкаас л ирдэг юм байх гэж бодсон чинь үгүй юм байжээ.
1 | 1 Хариулах
Зочин [202.179.21.252] 2022/11/14
Дэлхийн ихэнх том, дунд, жижиг үйлдвэлэчид бараагаа Азид голдуу үйлдвэрлэдэг. Хямд, нийлүүлэх боломжтой учраас.
3 | 0 Хариулах
ацан бандагаа амандаа чих [61.197.78.59] 2022/11/15
Ивий дээ зайлуул, Бүх iPhone дээр designed by california, made in china geed bicheete bgadaa almsaa
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.208] 2022/11/14
23 ih nayad shuu dee mongolchuudaa. Oortoo avsan badaashnaas chine hurtel tatvar avna odoo.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.23] 2022/11/14
Еээ сдаа юун энэтхэг, ветнам бэ ядаж хятад юм бх гэж боддог блаа, хувхай хог авчирдаг юм бншдээ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.112] 2022/11/14
iphone 14 промакс дээр хуугаар нь татвар хуссандаа гаалийнхан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.36] 2022/11/14
Okay uhaalag ytsaa buren ashiglaad uhaalag baidag bol yls mandhihna bizde ain kkk
7 | 0 Хариулах
Зочин [202.179.21.252] 2022/11/14
Харин ээ , ядаж game YT, TT хайгаад тоглоомныхоо учрыг олдог хэр нь өөрт нь хэрэгтэй бусад мэдээллээ хайж олж уншихгүй хүнээс асуугаад байдгийг гайхдаг.
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.163] 2022/11/14
Энэ гаалиар мэдэгдэж орж ирж бгаа шинэ утасны мэдээлэл. Монголчуудын 90 хувь нь гадаадад барьж бсан хуучин утас буюу орж ирсэн гэгддэг утас барьж бгаа. Тийм утасны мэдээлэл энд бхгүй
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.223] 2022/11/14
Улнууд гэдгээ мэдэхгүй бас их зантай хуучин эд зүйлс голно айн. 😂😂😂
2 | 1 Хариулах
Ja [202.126.90.125] 2022/11/14
Nokia
1 | 0 Хариулах
Зочин [166.205.124.47] 2022/11/14
Dead
1 | 0 Хариулах