ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ГЕГ: Гадаадаас өөрийн нэр дээр бараа захиалсан иргэдийн бичиг баримт зөрчилгүй бол татварыг чөлөөлөн, саадгүй олгож байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ГЕГ /2022.10.04/

Карго компаниар дамжин агаарын ачаанд ирсэн iPhone 14 загварын утаснуудыг нэвтрүүлэхгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, татвар төлөхгүйн тулд iPhone 14-ийг олон хүний нэрээр гаальд мэдүүлсэн байж болзошгүй тул хүлээн авагчдын бичиг баримтыг шаардахаар болсон гэх мэдээллийг албан бус эх сурвалж хэлж байв.

Уг асуудалтай холбоотойгоор Гаалийн ерөнхий газраас тайлбар мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Сүүлийн жилүүдэд иргэд цахим худалдаагаар бараа бүтээгдэхүүн захиалах, худалдан авах нь нэмэгдэж, улс хоорондын шуудан илгээмжээр үйлчлүүлэх иргэдийн тоо ч тасралтгүй өссөөр байна.

Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хувь хүний (Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсны дагуу байнга болон түр оршин суугаа гадаадын иргэд) нэр дээр илгээсэн илгээмж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй бараа, мөн ижил төрлийн хоёроос илүүгүй бараа, эд зүйлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж улсын хилээр нэвтрүүлж байна.

Гэтэл сүүлийн үед гар утасны бизнес эрхлэгч зарим иргэд өндөр технологийн, үнэ шингэсэн барааг хилээр оруулж ирэхдээ хуулийн дээд дурдсан заалтад нийцсэн мэт харагдуулах зорилгоор бусдын бичиг баримтыг ашиглан татвараас зайлсхийх, зарим тохиолдолд иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан байж болзошгүй байгааг иргэдэд анхааруулж байна. 

Иймд гадаад улс орноос өөрийн нэр дээр бараа, илгээмж захиалж авсан иргэдийг бичиг баримттайгаа ирж бараа, илгээмжээ гаалийн хяналт, шалгалтад хамруулж хүлээн авах, биечлэн ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлэх шаардлагыг тавьж байгаа бөгөөд таны бичиг баримт зөрчилгүй бол гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу таны бараа, илгээмжийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулан саадгүй олгож байгаагаа мэдэгдэж байна.

Мөн дээрх бараа нь Монгол Улсын хилээр оруулахыг хориглож хязгаарласан бараа биш тул хуульд заасан татвар хураамжаа төлсөн хэн ч хүссэн тоо хэмжээгээрээ импортлох боломжтой.

Иргэдийг ганц ширхэг гар утас худалдаж авахад нь гаалийн байгууллага саад учруулж байгаа мэтээр мэдээлэл тарааж байгаа этгээдүүд нь өөрсдөө гадаад улсаас гар утас нийлүүлэх бизнес эрхэлдэг, иргэдийн гараас гарт барааг хүргэнэ гэсэн баттай бус сурталчилгаа хийж цахимаар захиалга авч, барааг нийлүүлэхдээ гаргасан зөрчил гэмт үйлдлээ нуун дарагдуулах, татвараас зайлсхийх зорилгоор зориуд үндэслэлгүй мэдээлэл тарааж байх болзошгүй тул иргэд интернэтээр бараа бүтээгдэхүүн захиалахдаа мэдээллийг нягтлан шалгаж аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг анхааруулж байна" гэжээ.

Мөн Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар болон Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар IPhone маркийн ухаалаг гар утас, тэдгээрийн дагалдах хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдлуудын зургийг хавсаргасан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.100] 2022/12/23
IPhone 1rpromax neg iwatch awsan bish hileer oruulkaj say togrog awhiin gnee sd yatsan sonotson shulj hanadaggui nowshiin uls we buur zail2
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.124] 2022/10/7
Өнгөрсөн жил Тайваниас 150 доллараар ганц төхөөрөмж захиалж авсан чинь 160 долларын татвар монголын гааль авсаншд. Арай ч дэа гээд гайхтал урдаас баахан тайлбар юм ярьж загнаад ёстой хэцүү газар байна лээ
1 | 0 Хариулах
Ичиж үхмээр [202.126.88.156] 2022/10/7
Монголын гааль ичмээршд. Онгоц буунгууь жаахан томхон цүнхтэй хүмүүсийг цүнхээ задал үзнэ харна гээд л. Тэр шалгадаг машин техник нь ажилладаггүй юмуу??? Эсвэл угаасаа хүн хүндрүүлэх дуртай төрчихсөн балиар юмнууд байдаг юм уу!!! Хөндлөнгөөс өрөвдмөөр л харагддаг. 2-3 хүүхэд дагуулсан эмэгтэйг хайрцагаа задал гэсээр байгаад задлуулсан. Хүүхдийн хуучин хувцас гэж зөндөө хэлсэн. Яадаж задалсан бол боогоод өгдөг болмоор байгааншд. ИЧМЭЭР ИЧМЭЭР
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.246] 2022/10/6
Say say tonooroo nuurs tatvargui gargadag gee biz dee Huk ni ooroo gaihaad yarij bsan bizde
1 | 0 Хариулах
Зочин [153.163.25.233] 2022/10/6
Гаалийн байцаагч нар дүүдээ авсан 1ш шинэ ноте дээр ч татвар авах гэж улайраад хууль чинь ийм нотены үнэ 3 сая төгрөг татвар төлөх үндэслэлгүй гээд байхад шүүхдээд авахгүй юу чи надад бэлнээр тушаана нтр гэж чичрээд бөөн юм болж байсан. Гаалийн татварыг гар дээр бэлэн төлүүлэхийг болиулахгүй бол завхрал их. Төрийн тушаадаг дансанд бар код эсвэл QR-тай нэхэмжлэх үүсгэж өгдөг, эбаримттайгах холбох тэгэхгүйгээр Монголын гаалынхан завхрал энэ нийгмийн хөгжлийг ахиулахгүй ялзрал нь бусад салбарт шилжинэ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.180.182] 2022/10/6
Болж Болж. Одоо гаалидаа мэдүүлж сурцгаа муусайн хар захынхан шудрага л байцгаа. НӨАТ-аа ч өгцгөө одоо
3 | 0 Хариулах
зочин [192.82.73.226] 2022/10/6
2015 онд хүү маань АНУ- д магистерт сурч байхдаа өөрийн 1 сар барьсан (samsung -н гар утас төрсөн өдрөөр минь илгээмжээр явуулсанг гаалийн байцаагч нэхсээр байгаад өөртөө 150.0₮ авч билээ
0 | 0 Хариулах
T [69.251.251.14] 2022/10/6
150 togrog yu 150,000?
0 | 0 Хариулах
Temuujin [192.82.78.91] 2022/10/6
Интэрнэтээс захиалсан бахаанд татвар авах ёстой шд.
0 | 0 Хариулах
Asuult [69.251.251.14] 2022/10/6
Bi America aas Mongold ruu yawah gej bga. Ger buliin ah duu hamaatan sadnuuddaa 10 garui Fire tablet, chocolate ni nabor achaand awaachna. Edgeer zuilsiin tatwar toloh yostoi yu? Hed orchim tatwar asuuj bgm bol? Medeh hun helj tuslaach
0 | 0 Хариулах
Б [202.126.88.95] 2022/10/6
Нэг төрлийн 2 дээш бараанд татвар ногдуулна. Барааны үнийн дүнгээс шалтгаалаад нөат 10%, гааль 5%.
0 | 0 Хариулах
Asuult [69.251.251.14] 2022/10/6
Bayarlalaa
0 | 1 Хариулах
Зочин [192.82.69.137] 2022/10/6
баярлах хэрэггүй нисэх замын үд ын гааль бол хэцүү
0 | 0
Зочин [202.179.3.224] 2022/10/6
Яадагийн аваад ирж байгаа юмыг зүгээр л оруулаач. Тэртээ тэргүй төлсөн татварыг нь төрийнх нь аваад идчихээд байгаа юм чинь.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.108.60] 2022/10/6
Зүгээр л хийх ажилгүй хүмүүс байдаг гэж боддог юм байх даа. Хаа байсан хотын зах руу алдарт түгжрээн дунд арай шүү. Хэдэн оруулж ирдэг монополуудын захиасаар ийм балиар юм хийдэг хүнд сурталтай төрийн алба зайл зайл
2 | 2 Хариулах
Нэгэнт монголд [122.201.22.193] 2022/10/5
ҮЙЛДВЭРЛЭЭГҮЙ л бол оруулааа...
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.222] 2022/10/6
шударгаар нөат гаалийн татвараа төлөөд олон хүн цалинжуулаад ажиллаж байгаа электрон барааны дэлгүүрүүд хохиох уу
3 | 0 Хариулах
Zochin [202.21.108.12] 2022/10/5
unuudur ochij avsan. Gaaliin baitsaagch nar yag Zootopia deer gardag Sloth shig hudulj bnalee. 8:30 eheldeg ajil bhad 9-s ireed, computeraa dunguj asaagaad, hun ordoo zogsoochood hoorondoo hov bazaad l. Yamar ch uilchilgee geh zuil bhgui.
10 | 0 Хариулах
Zootopia Sloth [202.131.254.134] 2022/10/6
хахаха бүр нүдэнд харагдчихлаа
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.66] 2022/10/5
Naad gaaliinhan chin uursduu tom hairtsagaar duuren utas oruulj irj zardag suljee shu de ter nersuud hudlaa shu humuus bi zahina gd l bugd munguu uguud l neree bichuuleh uu ha ha
1 | 0 Хариулах
B [64.119.16.40] 2022/10/5
Utas zeeleer zahialj avaad tatvar 830k tolno gene dee getel yag shalgah geed bgaa chenjuud ni 5 6r yamar ch asuudalgui ineeged tatvargui avaad garah ni manai gaaliin shudarga yos yum
3 | 0 Хариулах
Ё [202.21.108.132] 2022/10/5
Монголд хичнээн iphone орж ирсэн судалгаа бна уу? Валютын нөөцийг минь шавхаж бна шүү.
1 | 4 Хариулах
Зочин [202.179.21.215] 2022/10/5
Гаалинхан мэднэ.
0 | 0 Хариулах
Haha [150.129.143.47] 2022/10/5
Zolbin gaaliihan
7 | 1 Хариулах
Зочин [64.119.23.112] 2022/10/5
Сайн байна гааль ажилаа сайн хийх хэрэгтэй. Угаасаа фейсээр дүүрэн утас зардаг дэлгүүрүүд, лангуунууд татвараас бултаж байгаа
3 | 7 Хариулах
Зочин [103.229.120.141] 2022/10/5
hedhen tsaas olj bhad n bas tatvar avaach yughew dee
0 | 2 Хариулах
Зочин [192.82.76.136] 2022/10/5
Toloh l yostoi shdee. Huviaraa "iim torliin business" hiij baigaa hed ni tatvargui, busad ni tatvar toloos baij bolohgui
4 | 0 Хариулах
Зочин [59.153.112.97] 2022/10/5
Хаха хуучин хоосон хайрцагнууд илрүүлсэн нь сайн ажилсан болж бнуу?. Урдаас ийм хайрцагнууд өчнөөн зуугаараа орж ирж байхад хаха
0 | 0 Хариулах
Ulun yumoo [64.119.21.147] 2022/10/5
Bugd bichig brimtaa uzuuleed avchihna za. Ta nar yu ch olj doloohgui harin ch busdiin tsag zaviig l ursen zavaan ajil boljiine.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2022/10/5
Heden myangan tonn nuurs heleeree medku gargachidag baijeej heden utas shalgahdaa yun surtein 😂😂😂
11 | 0 Хариулах
Зочин [64.119.23.112] 2022/10/5
Bur tatvaraa teg bolgochihuu?
0 | 4 Хариулах
Зочин [202.55.188.110] 2022/10/5
Teg teg bolchix ugaas tatwariin mubgiig demii vreed duusdag bizde
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.42] 2022/10/5
Buur neg haaj booh geed yadchix umaa. Humuus ni irgenii unemlehteigee ochoodl avch bval hamaa baijuu
2 | 0 Хариулах
Зочин [64.119.20.208] 2022/10/5
Татвараа төлөх л үүрэгтэй ш дээ.
3 | 1 Хариулах
Зочин [202.55.191.194] 2022/10/5
маш олон хүн утасны дугаар нэр, мэдээллээ өгөөд хувь хүнд захиалга өгч бараа захиалдаг. энийгээ нэг тийш нь болгохгүй бол захиалсан бараа нь ирэхгүй эсвэл мөнгийг нь аваад алга болдог, өмнө нь захиалга өгсөн хүмүүсийн мэдээллийг дахин өөр бараа захиалгад ашиглах гээд олон хүн хохирох магадлалтай л харагддаг даа энэ замбараагүй интернэт захиалга дэлгүүрүүд нэг л өдөр бөөн хохирсон хүн гарч ирэх вий дээ
5 | 1 Хариулах
Зочин [202.55.191.194] 2022/10/5
өөрөө ч мэдээгүй байтал миний нэр дээр карго ирсэн гээд аваад өгөөч гэж гуйж байсныг цагдаад мэдэгдэж байсан. мэдээллээ ашиглуулах асуудлыг нэг цэгцэлж шалгах цаг нь болсон байхөө
10 | 1 Хариулах
Зочин [202.126.89.48] 2022/10/5
ipnone 12 n hairtsag tavichaad hudla iphon 14 gej shoudhaa bolimoor yum
5 | 0 Хариулах
ж [202.55.188.101] 2022/10/5
yahnevde huurhi neeh tom biznes hij bgaa humuus bishde surjegneed bhin
6 | 3 Хариулах
Z [202.126.92.98] 2022/10/5
Нээх том биш гээд чи бид хоёр татвараас зугтаад байвал энэ улсад чинь хэн татвар төлөх юм. Аливаа зүйл жижгээс эхлэх хэрэгтэй.
3 | 1 Хариулах
Зочин [202.179.21.215] 2022/10/5
Хүмүүсээс захиалга аваад авчруулж байгаа бол тэр иргэн л захиалсан гэсэн үг. Гэхдээ илгээмж чинь гэрийн үүдэнд ирдэггүй юм уу ?
9 | 0 Хариулах
Зочин [192.82.89.95] 2022/10/5
Бас нэг хэдэн төгрөг хэдэн утас салгачих гээд л. Энэ нөгөө нэг Зандка-ын уриалаад байсан Төр нь бизнес хийнэ гэснээс болсон байх өө.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.31.184] 2022/10/5
Гэрийн үүдэнд ирэхгүй. Ажлаасаа чөлөө аваад түгжээн дунд нисэх ороод ааштай байцаагч нарын аясаар хэдэн цаг оочирлоод илгээмжээ авна. Буцаад гэрийн зүг яармагийн түгжээнд унтаагаараа. Ямар ч саадгүй л өгч байгаа биз дээ. Хайрт гаалийнхан маань.
2 | 0 Хариулах
Зочин [166.194.132.46] 2022/10/5
Yag tegdeg
0 | 0 Хариулах
Зочин [192.82.76.136] 2022/10/5
Ooroo zahialah, huneer zahialuulah yalgaatai bailgui yahav. Chi ooroo ajil hiij mongo oloh, busdiin tatvariin mongoor tetgemjluulj amidrah 2 oor biz dee?
0 | 0 Хариулах