ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

2023 онд Улаанбаатарт 690 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоолол гарчээ

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн жилүүдэд хэчнээн хэмжээний шахмал түлш хэрэглэсэн тооцоолол болон утаа буурахгүй байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөв.

Тэрбээр "2020 онд 350 мянган тонн сайжруулсан шахмал түлш нийлүүлж, улсын төсөвт 77 тэрбум суулгажээ. Өөрөөр хэлбэл тухайн онд Улаанбаатарын иргэд 350 мянган тонн нүүрсээр өвөлжсөн байна.

2021 онд 557 мянган тонн, 2022 онд 515 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэжээ.

Нийслэлд 2023 онд 690 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоолол гарсан нь 2020 оныхтой харьцуулахад 340 мянган тонноор их болж байна. Энэ нь агаарын бохирдолд нөлөөлж байна.

Цар тахлын үед буюу 2020, 2021 онд автомашины болон бүх нийтийн хөл хорио тогтоож байсан. Автомашины агаарын бохирдолд үзүүлж байгаа нөлөөллийг 30% гэж тооцсон.

Улаанбаатар хотод явж байгаа 700 орчим мянган машины 87.6% нь 10-аас дээш жилийн насжилттай. Эрүүгийн цагдаагийн албатай хамтран машины нүүрсэн яндангийн шалгалт хийгдсэн. Одоогоор дүгнэлтүүд гараагүй.

Шахмал түлшний баруун, зүүн хоёр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 3,000 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ. Энэ хоёр үйлдвэрт техник, технологийн ямар ч шинэчлэл хийгдээгүй. Түлш яг хуучнаараа үйлдвэрлэгдэж байгаа. Утаа буурахгүй байгаа нь түлшиндээ байна уу гэдгийг тогтоохоор Ажлын хэсэг хоёр үйлдвэрт өглөө, өдөр, орой гурван удаа миддлингийн шалгалт хийж байгаа. Түлшний хувьд стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдсэн" хэмээн тайлбарлав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [23.249.172.12] 2022/11/8
Утаа буурахгүй түгжрэл арилахгүй оркууд соёлжихгүй юмны үнэ тогтворжихгүй орлого нэмэгдэхгүй амьдралын орчин хүүхдэд ээлгүй эмнэлэг нь оргүй цэцэрлэг нь зайгүй ажил хийх тусам дарлуулна ажилгүй бол угжуулна зөв яваад хохирно хулгай луйвар хийгээд монжино--- та нар энэ популист хулгайч нараасаа 2030 оноос өмнө салахгүй бол тэрнээс цааш цус урсгаж салах хэрэг гарна шүү өөрсдөө болоод үр хүүхэд чинь маш хэцүү амьдрал хүлээж байнадаа
0 | 0 Хариулах
mgl [202.179.11.230] 2022/11/8
Ger horoololoos l salmaar baina. Asar ih hort utaa, toos, hursnii bohirdol uusgej baina. Asar ih mungu zaraad yamarch ur dun alga. Ter munguuruu oron suuts barisan bol udiid utaa, toos ih bagassan baigaa.
1 | 0 Хариулах
Latin49 [192.82.70.144] 2022/11/8
gedeg chin asar ih hort utaa toosontsor yalagrana
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.112] 2022/11/8
Насаараа хэрэглэхгүй зүйл баймаар юм? Шинэчиллээ улам хоргүй боллоо гэж солиороод байх юмаа?? Шугам ортол түр зуур баймаар юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.98] 2022/11/8
одоо утаагүй түлш түлээд утаагүй болцон гээ биздээ, псдаа МАНин хүрэлсүгээ тахин шүтээд л жил бүр хордож үхэж байгаа 3000 гаруй иргэдийг бүгдийг нь амиа хорлосон болгож, утаатай байгаа зураг постолсон хүнийг баривчилж хориж байгаа биз.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.221] 2022/11/8
Сумъяабазар аа наад сувдаг шунал чинь хэрээс хэтэрлээ. Ямар нэгэн томхон шийдэл гаргасан ажил сэдэхгүй бол утаа, хөрсний бохирдол Улаанбаатарт гамшиг болоод олон жил боллоо. Эргүү данхараа хуурч худлаа ярьж хэдэн юм салгах чинь яах вэ. Энэ улс орон энэ хөндийгөө бодохгүй бол болохоо байлаа. Чадахгүй бол зайлаачээ. Ирээдүйд ирэх лай ланчигаасаа яайж сур
4 | 0 Хариулах
Зочин [66.181.188.219] 2022/11/8
Гэр хороолол чинь хаяагаа тэлээд дэндлээ. Түлшнээс өөр арга бодох цаг нь болсон юм биш үү. Агаарын чанарын алба мэтийн ажлын үр дүн гарахаа байсан албадуудаа татан буулгасан нь дээр дээ.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.191.213] 2022/11/8
Хулгайчуудаа наадах шахмал түлш гээч худлаа юмаа одоо болиоч. Гэр хорооллыг нүүлгэхийг нь нүүлгээд ихэнх хэсэгт нь дэд бүтэц татаж өгөөч. Дулааны эх үүсвэр 2 талд нь бариад хооронд нь холбо. Чадахгүй бол зайлаачээ
5 | 0 Хариулах