• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Амарсанаа: Энэ оны гуравдугаар улиралд газрын маргаан 33 хувиар өссөн байна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын шүүхийн 2022 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны дүн мэдээллийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-өөс танилцууллаа.

ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа "Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 243 хэрэг буюу 19.9 хувиар өссөн байна. Тодруулбал,

  • Газрын маргаан 83 хэргээр буюу 32.9%
  • Төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 103 хэргээр буюу 56.9%
  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 17 хэргээр буюу 56.7%
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой маргаан найман хэргээр буюу 16%-аар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 98 хэргээр буюу 19.2 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 78 хэргээр буюу 61.9 хувиар буурсан байна" гэв. 

зураг
 
Эх сурвалж: ШЕЗ
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.27.87] 2022/11/1
газрын наймаа бол МАНингуудын гаршсан луйвар шүүдээ. яаж иргэдийг хохироохов яаж хүндрүүлхэв яаж дарамтлах вэ гэж толгойгоо гашилгаж байдаг улс
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.194] 2022/11/1
Нэгдэж тэмцэж чаддаггүй тархай бутархай эв нэгдэлгүй хүлцэнгүй харанхуй мунхаг монголчууд МАН АН хоёроор нулимуулж доромжлуулаад байна биз дээ.
1 | 1 Хариулах