"Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-ийн байранд өнөөдөр болов.
Энэ үеэр “Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийн процессын талаарх сэтгүүлчийн асуултад ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа хариулт өгөв.
Тэрбээр "Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Ш.Батхүү нарт холбогдох хэрэг 2019 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн байдаг. Улмаар шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаж, хэргийн оролцогч прокуроруудаас гомдол эсэргүүцэл гарган давж заалдах, хяналтын шатны шүүхээр мөн шийдэгдсэн. Хамгийн сүүлд хяналтын шатны шүүхээс энэ хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 2022 оны аравдугаар сарын 20-ны өдөр шүүх хурал товлогдож, одоог хүртэл үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!