ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хуучин, буруу талдаа жолооны хүрдтэй автомашины татварыг нэмэгдүүлэх, аажимдаа бодлогоор хязгаарлах шаардлага бий"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол дахь Америкийн Худалдааны танхим Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн ЗДТГ, Монголын авто дистрибьютерийн ассоциаци хамтран “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулав.

Анх нийслэл хотыг 600 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн ч өдгөө хүн амын тоо гурав дахин нэмэгдсээр төвлөрөл, түгжрэл тулгамдсан асуудал болоод байгаа тул түгжрэлийг бууруулах гарц, шийдэл, үүнд олон нийт хэрхэн хувь нэмрээ оруулах тухай ийнхүү хэлэлцүүлэг зохион байгуулсан тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар онцолсон юм.

"Нийслэлийн хөрөнгийн хязгаартай байдлыг шийдэхийн тулд нэгжийн зохион байгуулалтыг өөрчлөх хэрэгтэй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн тэрбээр “Хүний нүдэнд харагдахгүй, хуучирч муудсан Улаанбаатар хотын газар доорх байгууламж асуудал.

Бид үүнийг харахгүйгээр зөвхөн дээр нь байгаа өнгөц асуудлын талаар ярьцгаадаг. Гэвч үнэндээ хотын амьдралын 60 хувь нь газар доор явж байна. Түүнийг орчин үеийн байдлаар цэгцэлж, хонгилын шийдэлтэй хот бий болгохоор зориход 420 тэрбум хангалтгүй.

Тиймээс 1.6 сая хүнтэй Улаанбаатар хот өөрөө онцгой статустай хот болох ёстой. Дэлхийн томоохон хотууд дандаа бие даасан байдлаар явдаг. Гэтэл нийслэл өнөөдөр олон улсын хамтарсан байгууллагын санхүүжилтээр юм хийж чадахгүй, дандаа л Сангийн яамыг харж байна. Улаанбаатар хот өөрийгөө тэтгэх санхүүгийн эх үүсвэрээ шийдэж байж дараагийн асуудлууд яригдана.

Энэ бүгдийг улсын төсвөөр шийднэ гэдэг бүтэхгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн хязгаартай байдал л хотын хөгжлийн асуудлыг хойш нь татаж байна. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл бие дааж гаднаас хөрөнгө оруулалт татах боломжтой гэсэн мөртлөө Төсөв дагасан хуулиудаар хориглочихсон. Энэ байдлыг халахын тулд Үндсэн хуулийн 57-д заасан нэгжийн зохион байгуулалтыг өөрчлөх хэрэгтэй” гэв.

"Нэг худалдааны төвийг хотын зах руу албадан нүүлгэснээр асуудал шийдэгдэхгүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Өнөөдрийн байдлаар манай улс жолооч зонхилсон хот болчхоод байна. Жолоочоос зорчигчид зонхилсон хот болгохын тулд явган хүнийг дээдэлсэн, унадаг дугуйг сонгодог, нийтийн тээврийн үйлчилгээг шүтдэг болох ёстой.

Түүнчлэн түгжрэл бол хүний амьдралын олон талт асуудлыг хөнддөг гэдгийг ойлгох ёстой. Манайхан нэг худалдааны төвийг хотоос нүүлгэчихье гэцгээдэг. Гэтэл тэр худалдааны төвийн 5-10 мянган түрээслэгчийн цаана гэр бүл, үр хүүхдийнх нь ажил амьдралынх нь хэв маяг байгаа учраас энэ нь өөрөө ганцхан ажлын байр нүүлгэх тухай асуудал биш болно. Өөрөөр хэлбэл, нэг худалдааны төвийг хотын зах руу албадан нүүлгэснээр асуудал шийдэгдэхгүй. Бид захиргааны хүчилсэн, хязгаарласан, эрх хассан зэрэг албадлагын арга хэрэглэж болохгүй" гэв.

Түүнчлэн Засгийн газраас замын хөдөлгөөний ухаалаг системийг бий болгох ажлыг эрчимжүүлж, ирэх оны эхэн үе гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг онцолсон юм.

"Зайсан, Туулын гүүрний чиглэлийн уулзваруудад зохицуулалт хийнэ"

Мөн "Хамтын оролцоог бий болгох үүднээс Epolice аппликэйшн идэвхжүүлээд иргэн, хуулийн этгээд камерын хяналтаар бусад зөрчлийг илрүүлэх чиглэлээр ажиллавал урамшуулдаг журмыг нь яаралтай гаргаж өгье гэж бид ярьж байна. Түүгээр зогсохгүй уулзваруудын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах асуудал дээр Олимпын гүүрний уулзварт зохицуулалт хийсэн. Удахгүй Зайсан, Туулын гүүрний чиглэлд уулзварын зохицуулалт хийнэ" гэсэн юм.

Дээрээс нь хот төлөвлөлтийн асуудалд Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг ойрын өдрүүдэд УИХ-д танилцуулах шаардлага байгааг хэллээ. Нийслэл ойрын ирээдүйд хоёр сая хүнтэй болж, автомашины тоо хэчнээн зохицуулалт хийсэн ч улам нэмэгдэнэ. Тиймээс хот төлөвлөлтөөр Улаанбаатар хот ямар үйлчилгээ, яаж байршиж хөгжих дүр зураг гарч ирнэ гэдгийг онцолж байв.

Хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэдийн дундаас буруу талдаа жолооны хүрдтэй автомашины татварыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох хугацааг тогтоох дээр зоригтой шийдвэр гаргах, стандартыг мөрдүүлэх хэрэгтэй зэрэг санал гарлаа.

"Цаашид Лондон хот шиг түгжрэлийн төлбөртэй бүсийг байгуулах боломж бий"

Энэ тухай Монгол дахь Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс “Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийг сайжруулахад анхаарал тавьж байгаа боловч үүнийг яаралтайгаар шийдэх шаардлагатай.

Мөн аль болох нэг хүн, нэг автомашинтай хөдөлгөөнд оролцдог асуудлыг хязгаарлах хэрэгтэй төдийгүй буруу талдаа жолооны хүрдтэй автомашины татварыг нэмэгдүүлэх, аажимдаа бодлогоор хязгаарлах шаардлага бий гэж харж байна.

Түүнчлэн цаашид Лондон хот шиг түгжрэлийн төлбөртэй бүсийг байгуулах нь зөв. Лондон хотын тухайд төвийн бүс буюу хэтэрхий түгжрэл ихтэй хэсэгт оргил ачааллын цагаар өндөр төлбөр ногдуулдаг. Иймэрхүү асуудлуудыг шийдэх боломжтой.

Дээрээс нь хотын захын бүс буюу төвийн бүсийнхээ гадна талд их багтаамжтай зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй. Төвийн бүсээс гадуур автомашинаа тавиад хотын төв рүүгээ нийтийн тээврээр зорчин очиж, ажлаа амжуулаад буцаад гарч явдаг тогтолцоог хэрэгжүүлэх нь зөв” гэсэн юм.

Мөн тэрбээр, түгжрэлийн асуудлыг шийдэхэд улс төрийн зориг шаардлагатай. Манлайлал гэдэг бол иргэдээс асуух биш, тодорхой зөв шийдлийг олоод түүнийгээ ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан зоригтойгоор хийхэд оршино. Учир нь тэр эцсийн дүндээ нийтэд хэрэгцээтэй алхам болдог гэдгийг онцоллоо.

"Израил улс нийтийн тээврийн чанар, үйлчилгээнд илүүтэй анхаарч, том дата ашиглаж зөв аргыг тодорхойлдог"

Түүнээс гадна PAI MATRIX компанийн гүйцэтгэх захирал Яайр Жакоб Порат Израил улсын туршлагаар хуваалцав.

Тэрбээр "Израил улс "Моби лай" гэх үйлчилгээг дэлхийн 60 улсад хэрэгжүүлж байгаа. Одоогоор энэ технологийг нэг сая гаруй хэрэглэгч ашиглаж байна. Энэхүү технологи нь жолооч нарын арга барилыг хянадаг төхөөрөмж гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бид жолооч нарын арга барил, түүнийг нь хянах системийг нэвтрүүлсэн гэсэн үг.

Мөн манай улс анхнаасаа буруу талдаа жолооны хүрдтэй машиныг огт импортоор оруулаагүй. Засгийн газрын зүгээс нийтийн тээврийн чанар, үйлчилгээнд илүүтэй анхаардаг бөгөөд үүнийг том дата ашиглаж зөв аргыг тодорхойлж, хэрэгжүүлж ирсэн” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ТЭНЭГЛЭЛ
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
63 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.60] 2022/10/21
Их дээд сургуулиудаа хотоос гаргаж аймгуудад хуваарьлаачээ. Ядаж хотын ачаалал хөнгөрч аймгууд бүтцээрээ хөгжинө шүүдээ. Маш олон жил үүнийг яриад шийд гаргаж чадахгүй юмдаа
0 | 0 Хариулах
Санаа [202.9.47.38] 2022/10/21
За за дүлээд байхаар нэг шийдмэг эрх ашгийг нэгэн зэрэг хохироосон шийд гарга. Нийтийн тээврийг ханатал оруул замын хураамж тээврийн хэрэгслийнтатварыг тэнийтэл нь ав
0 | 0 Хариулах
Иргэн [150.129.142.12] 2022/10/21
Ёстой ард иргэдээсээ дээгүүр амьдралтай сайхан хүмүүс шүү, ард иргэд нь хөрсөн дээрээ эд нар болохоор тэнгэрт амьдралтай болохоороо бүр дураараа ярих юмаа, тэнгэрийн хүмүүс зөв талтай үрүүлтэй машинаа тэр дор нь худалдаад авчихна, томчууд томчуудынхаа бизнесийг дэмжих юмаа хийж байгаан шүү, үндсэн эрхээр олгогдсон эрхээ ч эдлэж чадахгүй хавчигдаж шахагдаж хаагдаж боогдчих юмаа, ард иргэдийн толгой дээр гишгэж гарсан амьтад та нар бага давраарай
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.31] 2022/10/21
Жавхлантөгсөө чи яасан амьдралаас тасархай юм ярьдаг юм бэ. Монголд явж байгаа автомашины 80% нь буруу талдаа рультэй түүнээс ихэнх % нь Японд явж байсан хуучин машинуудыг өөрсдийнхөө хэрэгцээнд тохируулан худалдаж авч байгаа хүмүүсийн хөрөнгө шүү. Түүнийг чи бодлогоор өөрчилж, татвар нэмнэ гэж дэмий юм ярих юм. Та нар ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж байгаад дараа нь үлгэрээ ярь.
0 | 0 Хариулах
ЦАХИУР [139.5.216.186] 2022/10/21
Эхлээд дорвитой үйлдвэрлэл хөгжүүлээд өөрсдөө юм хийгээд сурчих. Хязгаарлаж татвар авахаас өөр шид байна уу, гадны даалгавраар орж ирж хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байгаа шаарнуудаа?!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.226] 2022/10/20
Өөрсдөө зөв рубльтэй машин хийдэг болчих их хурлын тэнэгүүд ээ.
1 | 1 Хариулах
иргэн [202.55.188.89] 2022/10/20
Хүний эрх энд яригдахгүй юум бна баячууд өөрсдөдөө зориулж хууль тогтоомж гаргах юумаа ярисан юумаа мэддэггүй хотын даргаа усан тээврээр чинь явах гэсээр байтал гол хөлдлөө мөсөн тээвэр ярих болсийн бишүү дараа нь санахаал больчин биз
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.13] 2022/10/20
Нийтийн тээврийн хэрэгслээ хурдтай чөлөөтэй явуулахад замын цагдаад гол үүрэг болгох хэрэгтэй, гэрэл дохиотой уулзвар, явган хүний гарц дээр зогсох биш. Ингэвэл хэн түгжрээд машинтай явах юм. Хурднаар нь автобусанд сууна. Ингээд замын ачаалал багасана. Хотын төв түгжрэлтэй хэсэгт орохгүй зогсох зогсоол маш хэрэгтэй даруйхан шийдвэл зохино. Дээр нь УБ хотод чигжиж барилга барихаар зогсоо, зах уруугаа тэлэх бодлого баримаар байна. Хуучин 2 ба 4 давхар барилга буулгаад 10 хорин давхар зогсоолгүй барилга бариад байхаар түгжрэл чинь нэмэгдээд байна.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.57] 2022/10/20
Дархан хотыг татваргүй чөлөөт бүс болгож яагаад болохгүй гэж
0 | 2 Хариулах
Zochin [126.156.226.239] 2022/10/19
Japanii huuchin mashin bish amerikiin huuchin mashin shahyaa gej bna uu
1 | 2 Хариулах
зочин [103.212.118.111] 2022/10/19
Түгжрэл нэмж байгаа урсгалын крантыг хаа. Хичнээн гүүр зам бариад нэмэргүй. Жилд 80000 машин ирж байна. Тэгээд л бод. Төв замаа татвар өндөр болговол тэнд амьдардаг хүмүүс яах юм. Шийдвэр бүгдэд таалагдахгүй нь мэдээж.Машинаас татгалзах сэтгэхүй бий болгох. Хөрөнгө зарахгүй зохион байгуулалтын ажлууд зөндөө байна. Сүхбаатар аа яаралтай эхлүүлээ. Дандаа 2023 он гэдгийг нааш нь тат:
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.69] 2022/10/19
Дарга нөр даргаа дэмжихээ больцгоо.ард түмэн чинь үндсэн хуулиар олгогдсон эрхтэй шүү.дарга болохоороо даналзаж далайлгаж авгай хүүхэд ах дүүгийнхээ бизнесийг хардагаа больцгоо.Америк юу юм бэ.бид үндсэн хуультай америкийн бизнес тусдаа шүү.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.74] 2022/10/19
Нэн яаралтай буруу жолоотой машин оруулахыг хориглохгүй бол түгжрэлийг зогсооно гэж үлгэр яриад хэрэггүй.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.181.205] 2022/10/20
Түгжрэл буруу талын рулиэс болоод байгаа юм уу, чиний толгой буруу рультэй байна сэдэв үү, махан толгойт оо!
1 | 1 Хариулах
ЦАХИУР [139.5.216.186] 2022/10/21
Яс юмандаа буруу хүрд чинь харин манай замын хөдөлгөөн - нар буруу эргэж байгаа биздээ. Англи, япон шиг нар зөв урсгалтай болгоход хүрд эь зөв буруу нь солигдоод явчихна шд
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2022/10/19
УБ хотоо явган хүн тухтай явдаг болгоод өгчих
3 | 0 Хариулах
Иргэн [202.21.118.126] 2022/10/19
Одоо шинээр барих барилгын зөвшөөрөл олгохыг зогсоо. Арай дэндүү чихэлдэж байна. Үндсээр нь эхэлж өөрчлөхгүй бол хол явахгүй ээ. УБ н даац аль хэдийн дуусаад хэтэрсэн.
6 | 0 Хариулах
Зочин [192.82.88.102] 2022/10/19
Бусад улсад хамгийн том хот 2 дахь том хотын хүн амын зөрүү их биш үсрээд 2-3 дахин том л байдаг. Гэтэл Монголын хамгийн том хот УБ 1,6 сая, 2, 3 дахь том хот 100к орчим байна. 16 дахин зөрүүтэй. Ойрын жишээ гэхэд 6 сая хүн амтай Киргизд Бишкек 1 сая хүнтэй 2 дахь хот Ош нь 300к, Казакстанд Алмата 2 сая, нийслэл Астана 1,2 сая, 3 дахь том хот Шимкент 1 сая хүнтэй байна. Хотуудаа жигд хөгжүүлэе
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.58] 2022/10/19
neg zahiig nuulgeed asuudal shiidehgui gehiin. Nuulgej uzeh heregtei tegeed jaahan ch gsen bagsval daraagiin zahiig nuulge. Ene bol shiidel shuu. Unen mal [хориотой үг] nar bhiimaa
2 | 0 Хариулах
Зочин [103.136.254.8] 2022/10/19
захруу машин оруулахаа л больчих л доо. Монголчуудын хамгийн их явдаг Турк-д хамгийн эртний зах Гранд базаар бий, тийшээ машин ордоггүй шүү. Ойр ойрхон явдаг газраасаа суралц л даа ядаж
2 | 0 Хариулах
тт [202.9.40.59] 2022/10/19
Тэнэг бөх зайлаа чиний толгой хүрдэг юм биш
4 | 0 Хариулах
тт [202.9.40.59] 2022/10/19
хуцдаг хулгайчууд вэ энэ түгжирэл та нарын газарын наймааны үр дүн авилгал авч замбараагүй газар олгосоны үр дүн хөгийн шуналын туламнууд ханаж цадахыг мэдэхгүй новшнууд шоронд орох өдөр ирнэ шүү МАН -ы авигалчидаа
3 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2022/10/19
Монгол улс дэлхийн хаа сайгүй үйлдвэрлэсэн автомашины оршуулгын газар болж байна. Томоохон машин үйлдвэрлэгч нартай урт хугацааны гэрээ байгуулж, үйлдвэрлэлийн зарим хэсгийг оруулж ирэх, хэрэглээний стандарт тогтоох гэх мэт ажил байвал яаж байна даргаа, бодоорой. Асуудал өнөө маргаашаар хязгаарлагдахгүй, дорвитой томоохон шинэчлэл хэрэгтэй байна. Хуучин автомашин оруулж ирэх дээр хязгаарлалт хэрэгтэй байна.
7 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2022/10/19
Odoo ene buruu khurdtei mashinuudiig jinkhneesee khyazgaarlakhaar bolsoon!!!
5 | 1 Хариулах
Зочин [124.158.119.35] 2022/10/19
Буруу талдаа рультэй машинд буруугаа чихдэг энэ тэнэг бодлоо орхиод алсыг хармаар юм даа. Яг үнэндээ энэ "ганцхан чигээрээ" гэсэн урсгалаа эргэж хармаар байна. Зүүн тийш эргүүлэхгүй гэснээс болж машинууд зөвхөн чигээрээ явж нилээн тойрч түгжирч түгжирч очих газраа очиж байна. Мөн энэ олон хэрэгтэй хэрэггүй гэрлэн дохионыхоо байршил асах хугацаанд дүн шинжилгээ хиймээр юм
4 | 4 Хариулах
Зочин [202.21.122.166] 2022/10/19
Буруу талдаа рультэй машин гэж Япон машин Солонгос машин япон машиныг гүйцдэггүй! Сумьяа базар аа олон жил болсон ч emmission багатай, гүйлт багатай машин байвал муу машинд тооцох уу? ийм тэнэг юмаа болих хэрэгтэй, наадах чинь худлаа байна, Солонгос машин он залуу ч кольц нь будаа болсон бол утаа хаяад аймар юм л явна. Жоохон юм унш судла бод
4 | 4 Хариулах
Зочин [66.181.161.69] 2022/10/19
Хуучин шинэ машин гэж солиорохоо боль.50.60.70 оны газ21 .BMW.mercbenz явж байвал хуучин машин хог дээр хая гэхүү.техникийн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийдэг 1972оны САТ ын техникийг яах вэ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.150] 2022/10/21
малаа япон машин ч,герман машин ч бас кольц нь муудвал утаа хаяна.
0 | 0 Хариулах
LAGANUD [202.21.112.2] 2022/10/19
SOLIOTOI LAGANUD
1 | 1 Хариулах
Зочин [202.131.248.198] 2022/10/19
baruun gariin duremtei boloo
0 | 2 Хариулах
Zorbor [202.126.90.41] 2022/10/19
Bodoj gaduur! Ta nar shig tumniii tatvaraas gudarch land 300 570 avch unaagui shuu shoroo dolooj huuchin exceltei yavna heden bor ardaa hun shig amidruulj ajluulchihaad altan tsag zuu!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.186.99] 2022/10/19
тэр дүрэм мэддэггүй мал жолооч нар дээрээ тулаач ахиж шинээр оруулахгүй бхад л болно одоо татвар нтр гээд тэгш эрх дээрээ очоод гацна ш дэ. жаахан бодлого бод хотын даргаа
4 | 0 Хариулах
Zochin [66.181.177.250] 2022/10/18
Zogsooluudiig bugdii ni unetei bolgoj, udaan zogsoh tusam usun nemegdej nugalsan uneer tuldug bolgoj, zogsooluudiig niislel tureesiin gereegeer zogsool zoriulaltaar ni tureesluulen ashig olbol zugeer bolno. Ingehed nileed humuus mashin unahgui amar.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.109.116] 2022/10/18
Тархи нь түгжрэлтэй хүмүүсээс саруул ухаан гарахгүй нь дээ
0 | 0 Хариулах
unshigch [66.181.177.208] 2022/10/18
tugjreld joloonii hurdnii bairlal ogt hamaa bhgui, zugeer l saali ni savandaa bagtahaa bolichihood bhad savaa l tomsgo l doo malnuudaa. engiin zuil shdee. zogsool zamaa l nem , uur yamar ch arga bhgui, mongolchuud mashingui tsaashid amidarch chadahgui, gazar mutag uudam, hun am tsuun shdee. delhiin buh ulsuud avtomashinjuulah bodlogo baridag, manaih esergeer ni hiigeed bh yum daa
0 | 2 Хариулах
Зочин [166.194.132.35] 2022/10/18
Orj irsen ni jamaaraa duusna. Nemj oruulhgvi gd l bolchih yum bishv
3 | 0 Хариулах
Зочин [192.82.80.241] 2022/10/18
Түгжрэл шийднэ гэхээр л автомашиныг хориглоно, зам гүүр барина гэх мэтээр дандаа материаллаг талаа ярих юм. Жолооч болонявган зорчигчийн үүрэг хариуцлагын талаар хэн ч юу ч ярихгүй юм. Урсгал сөрдөг, эгнээ байр буруу эзэлчихээд албатай юм шиг дайраад байдаг, улаан гэрэл асчихаад байхад л чичрээд зүтгэдэг, уулзвар нь цаашаа нэвтрэх боломжгүй байгааг харсаар байж хөндлөн урсгалаа чагтлаад зогсох мэтээр замын хөдөлгөөний хууль дүрмийг илт зөрчөөд байгаа нөхдүүдэд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлмээр юм.
9 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/10/18
сайн байцгаана уу? Эсрэг урсгалын замын хөдөлгөөнг харж чадахгүйгээр тээврийн хэрэгсэл залуурдаад **жолоодоод** байна гэдгийг л ОГТ, ОР ТАС, ЕРДӨӨ Ч, ЕРӨӨСӨӨ Ч ОЙЛГОЖ ЧАДДАГГҮЙ МУНХАГ, МУЛГУЙ БОЛ би гээч этгээд. Жич: Үгүй ядаж л, өмнөө яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлж хажуугаар нь өнгөрье гэхэд л өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнг хЯАГААД Ч ХАРАХГҮЙ БИЗДЭЭ. ХАРАХГҮЙ БАЙЛТАЙ.
1 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/10/18
Бусад оронг улсыг хуулбарлан дуурайхдаа биш, эсрэгээрээ, санаа оноо авч Бидэнд, Манай нөхцөл байдалд өгөөж нүнжиг бүхий 1. зам барилга байгууламж, 2. тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохдоо залуурдагч ч, жолооч ч яах, хэрхэх тухай дүрмийн гарын авлагыг ТЭНХИМД СУУЖ БАГШААР ЗААЛГАХ БИШ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАРИХ ЖОЛООДОХ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭД ӨӨРӨӨ БИЕЭРЭЭ УНШИЖ СУРЧ СУДАЛЧИХАЖ БАЙГААД ЭНЭХҮҮ ОНОЛЫНХОО ШАЛГУУРЫГ ӨГӨХ. 3. ЖОЛООНЫ ДАДЛАГЫГ ЧАНСААТАЙ ХИЙДЭГ БАЙХ. 4. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ДЭХ ЗАЙЛШГҮЙ ХЭРГТЭЙ ТӨДИЙГҮЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООД Л ЭХЭЛСЭН БОЛ ЯМАГТ, ДАНДАА ХЭРЭГЛЭГДДЭГ а: СУУДЛАА, б: ТОЛИУДАА, в: ХҮРД ЗАЛАЛТАА, г: ХУРД ЗОХИЦУУЛАЛТАА, д: ДОХИОНУУДАА, е: ЗАМЫН ХАЖУУГААРХ ТЭМДЭГТҮҮДЭЭ, ё: ӨМНӨӨ ЯВАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЖ ХАЖУУГААР НЬ ӨНГӨРӨХ БОЛВОЛ ё.1: урдах/өмнөх тээврийн хэрэгсэлдээ гэрлэн дохиогоороо мэдэгддэг байх, ё.2: 3 ТОЛИО 3-ЛАНГ ХЭРЭГЛЭЖ СУРАХ, САЙН МЭДДЭГ МЭДСЭН БАЙХ. ж: АРД/ХОЙНО ЯВАА МАШИН ТАНЫГ ГҮЙЦЭЖ ӨНГӨРӨХ ГЭЖ БУЙГАА ГЭРЛЭН ДОХИОГООРОО МЭДЭГДЭХЭД ХУРД +ГҮЙ БХ
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/10/18
з: ЗАМ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙНХАА ТӨЛӨВЛӨЛТИЙГ Ч, ТӨЛӨВЛӨГӨӨГ Ч СУУРЬ ҮНДСЭН ХЭД ХИЧНЭЭН ХЭДЭН Ч ЮМБЭ, -хир олон Бидэнд хэрэгцээтэй шаардлагатай бий буй болохыг сайтар тооцоолох-, ЗАМ БАЙГУУЛАМЖ БИЙ БОЛГОХ, А: УЛБААЛААД ТЭДГЭЭРЭЭС ТАЛ ТАЛ ТИЙШ САЛБАРЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗАМУУДЫН БҮХЭЛ БҮТЭН СҮЛЖЭЭГ БАРЬЖ БАЙГУУЛАХ.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/10/18
1. ЗАМ БАЙГУУЛАМЖИД ТӨЛӨВЛӨСӨН ОЛГОСОН МӨНГӨ САНХҮҮЖИЛТЭЭС СОХОР ЗООС Ч ИДЭХГҮЙ БАЙХ, ИДСЭН Л БОЛ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ХАМГИЙН ДЭЭД АНГИЛЛЫН НЬ ЗҮЙЛЭЭР ЯЛЛАЖ ЯЛ АСУУЖ ШИЙТГЭХ. 2. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХОЛБОГДОЛТОЙ ТОРГУУЛЬ, ХУРААМЖ ГЭХЧЛЭНГИЙН МӨНГӨН ХУРИМТЛАЛЫГ ГАГЦХҮҮ а: ЗАМЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД, б: замын засвар үйлчилгээнд 100% зарах зарцуулах. в: ЗАМЫН ХАЖУУГААРХ ТЭМДЭГТҮҮДЭД. ӨӨР ЮУНД Ч ЗАРАХГҮЙ ЗАРЦУУЛАХГҮЙ.
0 | 0
Basca Feiza [216.240.71.227] 2022/10/18
Бас нэг зүйл. 5. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗАСМАЛ ЗАМ БОЛОН ЯВГАН ХҮМҮҮСИЙН ЗАМ ДАГУУ ТЭДГЭЭРИЙН ТУСГААРЛАЖ САЛГАСАН 1-30М ӨНДӨР БҮХИЙ БУТУУД ТАРИХ. ЭНЭ НЬ ЯДАЖ Л 1: ЯВГАН ЗАМ РУУ ОРЖ ИРЖ БУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХУРДЫГ СААРУУЛНА. 2: ӨВӨЛ ХАЛТИРГАА ГУЛГАА ШАРВАА ИХ БОЛДОГ ҮЕД МАШИН ШАРВАЛАА, ХАЛЬТИРЛАА ГУЛГАЛАА ГЭХЭД БУТ РУУ ОРЖ ХУРДАА СААРМАГЖУУЛАХ Ч ЮМУУ, ЗОГСОХ БОЛОМЖИЙГ БОЛОЛЦООГ ҮҮСГЭХ. 6. МАНАЙ МОНГОЛЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗАСМАЛ ЗАМУУД МАШ НАРИЙХАН, ЗА ТЭГЭЭД, ЭГНЭЭ НЭГЭЭС ИХТЭЙ БОЛ ТЭРХҮҮ ЭГНЭЭНҮҮД НЬ БҮР Ч НАРИЙХАН. ИЙМ БАЙТАЛ Л ТЭРХҮҮ НАРИЙН ЗАМУУДЫНХАА ДУНДУУР ЖИГТЭЙХЭН ТОМ, ӨРГӨН ЦЭЦЭРЛЭГЖИЛТТЭЙ. ТҮҮНДЭЭ ӨНДӨР ӨНДӨР ТОМ МОД ТАРЬЧИХСАН. ӨНӨӨХ НЬ ХАРАГДАХ ОРЧИНГОО ХАРАХ ГЭСЭН ЖОЛООЧИЙНХОО ХАРААГ ХААНУУ Л ГЭХЭЭС ӨӨР ТУС Ч ДЭМ Ч ТҮЙ Ч БАЙХГҮЙ. УЧИР ИЙМЭЭС, ИЙМ ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТЭЭ БУУЛГАЖ ЗАМАА ӨРГӨТГӨХ. ХЭРЭВ ТЭДГЭЭР МОД ЭГНЭЭЛЭЭД САЙХАН УРГАЧИХСАН БАЙХ БОЛ МОДУУДЫГ Л ҮЛДЭЭГЭЭД ЗҮЛЭГЖИЛТИЙГ НЬ УСТГААД ЗАМАА ӨРГӨТГӨХ. ӨНДӨР ӨНДӨР МОДУУДЫНХАА ДООД ТАЛЫН МӨЧРҮҮДИЙГ ХЯРГАДАГ БАЙХ.
0 | 0 Хариулах
Данхрушка❗ [103.229.122.98] 2022/10/18
Зөв талдаа рультэй шинэ машин авая гэхээр тансаг хэрэглээ гээд нэмэлт татвар авна гэх, буруу рультэйг нь шахаад, орос машин руу л түлхээд байнаа даа 😡 Энэ муусайныг заримдаа бүгдээрээ оросын тагнуул юм болов уу гэж бодох юм
1 | 4 Хариулах
Зочин [202.179.21.225] 2022/10/18
Шинээр хилээр оруулж ирэхийг хориглоход л болно. Буруу жолоотой машин нь шинээр орж ирэхгүй тул аажмаар элэгдээд дуусна.
11 | 0 Хариулах
Зочин [202.179.21.225] 2022/10/18
Аюулгүй байдал талаасаа бол дахин оруулахгүй байх шаардлагатай. Жолоочид эсрэг урсгал нь харагддаггүй хүнээс асуудаг.
7 | 0 Хариулах
иргэн [202.55.188.125] 2022/10/18
хэлэх үг олдохгүй нь малнуудаа түгжрэлд хүрдний байрлал ямарч хамаагүйг мэдэхгүй байнуу төрийн буруутай байдлаас болж буруу хүрдтэй машинтай болсон хүмүүс одоо тэгээд илүү татвар төлөх болж байнуу хуцна биз ер нь түгжрэлийн гол шалтгаан бол хоёр хүн зодолдох зайгүй барьсан та нарын бизнес барилга шүү дээ энэний тухай та нар ган хийхгүй байгаа шүү
2 | 6 Хариулах
Зочин [103.57.92.91] 2022/10/18
Зөвөө зөв
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.97] 2022/10/18
Сумьяабазараа битгий өөр улстай харьцуулаад бай. Монгол чинь ганц нийслэл, ганц том хоттой. Бүх монголчуудын амьдрал УБ-с хамааралтай. УБ гэдэг чинь монгол болчоод байна.
1 | 2 Хариулах
Зочин [39.7.28.26] 2022/10/18
Метро байхгүй бол мянга зөв рультэй байгаад нэмэр байхгүй. Солонгос машин л авчихна ш дээ ядах юмгүй.
0 | 4 Хариулах
Зочин [202.179.27.154] 2022/10/18
буруу рультэй машиныг хоргилоод юу ч өөрчлөгдөхгүй. зөв рультэйгээр дүүрнэ. Дандаа хориглно торгоно төлбөр нэмнэ гэх. ард түмэнээ аз жаргалтай амьдруулна гэсэн яасан бэ
0 | 4 Хариулах
Зочин [192.82.91.239] 2022/10/18
Ene buh [хориотой үг] yur ni buhiin urguu ruugee yvbal yaasiin turiin ordond arai udlaa shdee pishda
1 | 1 Хариулах
Зочин [192.82.72.218] 2022/10/18
2023 оноос буруу рультэй машины импортыг зогсоо. Тэгвэл аажмаар одоо явж байгаа буруу рультэй машинууд нь алга болоод 2033 он гэхэд энэ асуудал шийдэгдэнэ.
11 | 0 Хариулах
Zochin [64.119.16.169] 2022/10/18
Рулийн зөв буруу яг ямар асуудал шийдэх юм? Зөв рультэй машин нарийхан байдаг юм уу эсвэл богино байдаг юм уу? Наад Сумяабазараас асуугаач хө
3 | 7 Хариулах
asdf [202.21.108.193] 2022/10/18
метро бариачээ
4 | 1 Хариулах
Зочин [124.158.107.98] 2022/10/18
Боломж бий, ийм байна, тийм байна гээд байх юм байхгүй. Зүгээр л шийдвэр гаргаад тууштай хэрэгжүүлл дээ. Наана чинь мянган зөв санаа шийдэл явж байна, хэлж байна.
6 | 0 Хариулах
69 [66.181.161.95] 2022/10/18
Монгол улс маань бусад улс шиг тэлэх газаргүй хэдэн сая хүн амьдардаг улс биш байлтай, хотын төвөөрөө шавж шинэ барилга барьж байхаар гэр хорооллоо шинэчилж урагшаа хойшоо баруун зүүн тийшээ гардаг төв замууд байгуулах хэрэгтэй. хотын төвөөсөө гол гол төрийн байгууллага нь нүүх хэрэгтэй. тэрийг дагаад олон хөдөлгөөн саармагжина гэдгийг бодохгүй ярихгүй юм.
8 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2022/10/18
Хийх ажилгүй, халамжийн мөнгөөр амьдардаг хүмүүс хуучин хямдхан машин авч өдөржин зам бөглөж зогсож байгаа нь үнэн ш дээ, тэдэнд түгжирч зогсох нөлөөлөхгүй, асуудал биш, хийх яарах ажил байхгүй учраас. Ер нь хийх ажилгүй завтай хүмүүс л олноороо өдрийн цагаар зам бөглөж, цаг нөгцөөж байгаа шүү, ажилтай бол ажилаа хийгээд л ажлын байран дээрээ байна биз дээ
4 | 1 Хариулах
Зочин [122.201.22.35] 2022/10/18
Хуцацгаа муу өмхий коммунистуудаа
3 | 2 Хариулах
Зочин [64.119.20.68] 2022/10/18
Дүнжингарав, Да хүрээ, Хар Хорин, Нарантуулыг хотоос гарга здакуудаа
6 | 0 Хариулах
ЗОЧИН [64.119.22.195] 2022/10/18
МАШИН Л ЯРИАД БАЙХ ЮМ. ЭНЭ ЧАНАРГҮЙ ЖОЛООНЫ КУРС ХАРИУЦЛАГА УХАМСАРГҮЙ БАЙДЛЫГ ЯРИХГҮЙ ЮМ. СОГТУУ ЖОЛООЧ НАР ЧИНЬ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. ЯАГААД ЭНЭ ТАЛААР ЯРИХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ.
12 | 0 Хариулах
Зочин [64.119.20.68] 2022/10/18
Нохойн баас. Худлаа шаацгаахаас өөр юм байхгүй. Буруу рультэй машиныг зүгээр одоо шууд хорих хэрэгтэй. Америкийн худалдааны танхим ацаа хийж яваа юм ? Буруу рультэйг хориулж байгаад америкаас машин зөөх гэж энд оролцож байгаа юм уу ? Эргүү лалрууд вэ. Нэг худалдааны төвийг хотоос гаргаад асуудал шийдэгдэхгүй гээд аль нэг худалдааны төвийг эрх ашгийг хамгаалах гээд шаацан уу энэ лойцон зда
8 | 4 Хариулах
Зочин [202.9.46.226] 2022/10/18
буруу рультэй машиныг хориглоо.
8 | 3 Хариулах
Зочин [66.181.182.244] 2022/10/18
ХИЧНЭЭ НЯЛХСИЙН АМИНД ХҮРЧ БАЙЖ САЯ НЭГ ИНГЭЖ ДУУГАРДАГ БАЙНАА
3 | 1 Хариулах