Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулалтын эрсдэл

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 18
Сурталчилгаа
зураг
 

Бид амьдралынхаа туршид их бага хэмжээгээр эрсдэлүүдтэй нүүр тулж байдаг. Эрсдэл нь олон төрлийн нөхцөл байдалд өөр өөр үр дагавруудыг дагуулдаг учир эрсдэлийн төрөл тус бүрд зохисон зохицуулалтуудыг хийж байх нь хамгийн оновчтой юм. Тэдгээр олон төрлийн эрсдэлүүдийн дунд хөрөнгө оруулалтын эрсдэл багтдаг бөгөөд энэхүү эрсдэл нь хөрөнгө оруулалт хийсэн болон хийх гэж байгаа хүмүүсийн заавал мэдэх ёстой мэдлэг бөгөөд танд хөрөнгөө эрсдэлээс хамгаалах боломжийг олгох юм.

Тэгвэл хөрөнгө оруулалтын эрсдэл гэж яг юу вэ?

Бид аливаа хөрөнгө оруулалтыг хийх үедээ өөрсдийнхөө мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулж юунд хөрөнгө оруулалт хийх талаар шийдвэр гаргадаг. Таны хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалтын хэрэгсэлд олон хүчин зүйлсээс шалтгаалан эерэг болон сөрөг нөлөө үүсэж болно. Бидэнд маш ойр хөрөнгө оруулалтын эрсдэл бол хувьцааны үнийн өөрчлөлт юм. Жишээ нь таны нэгж нь 1000₮-ийн үнэтэй авсан хувьцааны үнэ зах зээлийн нөлөөллөөс хамааран буурч болно. Мөн магадгүй та жилийн 10%-ийн хүүтэй хугацаатай хадгаламжид мөнгөө хадгаллаа гэж бодъё. Энэ тохиолдолд хэрэв инфляцын түвшин 15% болбол таны мөнгөний худалдан авах чадвар тухайн жилд 5% буурна гэсэн үг юм. Эсвэл таны мөнгөө хадгалдаг банк системийг хамарсан эдийн засгийн хямралаас үүдэн дампуурч болох юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын эрсдэл гэдэг нь таны хөрөнгөд тодорхойгүй нөхцөл байдлаас үүдэн сөрөг нөлөө үүсэж болох магадлал юм. Гэхдээ эрсдэлийг зөвхөн сөргөөр харах нь өрөөсгөл юм. Учир нь эрсдэл ба өгөөж хоорондын хамаарал эерэг байдаг буюу эрсдэл ихтэй хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байдаг.

зураг
 

Ямар эрсдэлүүд хөрөнгө оруулалтад тань нөлөөлж болох вэ?

Таны хөрөнгө оруулалтад нөлөөлж болох эрсдэлүүдийг системийн болон системийн бус эрсдэл гэж ангилдаг. Системийн эрсдэлд зах зээлийг бүхэлд нь хамарсан эрсдэлүүд багтдаг бөгөөд тус эрсдэлээс хамгаалахад хүндрэлтэй байдаг. Системийн эрсдэлд бодлогын хүүгийн эрсдэл, инфляцын эрсдэл, улс төрийн эрсдэл, валютын ханшийн эрсдэл гэх мэтчилэн улс орныг бүхэлд нь хамарсан эрсдэлүүд багтаж байдаг. Харин системийн бус эрсдэл нь тухайлсан салбар сектор эсвэл тухайлсан нэг компанид тулгарч болох эрсдэлүүд юм.

Системийн бус эрсдэлд удирдлагын эрсдэл, үйл ажиллагааны эрсдэл, өрсөлдөгч компаниуд болон сектор тус бүрд тулгарч болох эрсдэлүүд багтдаг. Системийн бус эрсдэлийг удирдах боломж илүү өндөр байдаг бөгөөд хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх буюу олон өөр салбаруудад болон өөр хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хөрөнгө оруулж болно.

зураг
 

Хэрхэн хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлэх вэ?

Хэдийгээр хөрөнгө оруулалт бүхэн өөр өөрийн эрсдэлтэй байдаг боловч судалгаа шинжилгээг сайн хийснээр ирээдүйд гарч болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан таамаглаж удирдах боломж бүрддэг. Alpha, Beta, R-Squared, Стандарт хазайлт болон Шарпын харьцаа гэх мэт аргачлалуудыг ашиглан эрсдэлийг үнэлэх боломжтой бөгөөд шинжилгээ тус бүр өөр өөрийн давуу болон сул талтай байдаг. Эдгээр шинжилгээний аргачлалуудыг хослуулан хэрэглэх нь илүү оновчтой байдаг ба эрсдэлийг олон талаас нь үнэлэх бололцоог олгодог. Дээр дурдсан эрсдэлийн шинжилгээний аргачлалууд нь статистикт суурилсан аргачлалууд учир санхүүгийн хэрэгслүүдийн тоон өгөгдлүүдийг ашигладаг.

Дээрх шинжилгээний аргачлалуудаас гадна суурь шинжилгээг ашиглан эрсдэлийг удирдах боломжтой байдаг. Суурь шинжилгээ нь хөрөнгө оруулах гэж буй санхүүгийн хэрэгсэлд нөлөөлж болох бүхий л хүчин зүйлсийг судалдаг. Ингэхдээ тус санхүүгийн хэрэгслийн үнэлгээнээс өгсүүлээд тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үздэг. Жишээ нь та хувьцаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол эхлээд эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлнэ, дараа нь тухайн компанийн үйл ажиллагаа явуулж буй салбарыг судална, эцэст нь тухайн компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн үзүүлэлтүүдийг судалж эрсдэлийг үнэлнэ.

Хөрөнгө оруулалтын эрсдэлийг удирдах

Сонирхож буй санхүүгийн хэрэгслүүдийнхээ эрсдэлийн үнэлгээг хийсний дараа та хөрөнгө оруулалтын эрсдэлээ удирдах боломж бүрддэг. Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь эрсдэлийг удирдах шалгарсан арга юм. Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлнэ гэдэг нь та олон өөр төрлийн салбарт хөрөнгө оруулна гэсэн үг юм. Жишээ нь хэрэв таны хөрөнгийн багцын дийлэнх хэсэг нэг салбарын хувьцаануудаас бүрдэж байвал тус салбар уналтад орох үед таны хөрөнгө дагаад үнэ цэнээ алдана гэсэн үг юм. Харин эсрэгээрээ та олон өөр салбарт хөрөнгө оруулсан тохиолдолд тухайлсан салбарт үүссэн эрсдэлийн нийт хөрөнгө оруулалтад нөлөөлөх нөлөөлөл нь бага байх юм. Хөрөнгийн багц бүрдүүлж болох олон төрлийн санхүүгийн хэрэгслүүдээс та сонголтоо хийх боломжтой. Жишээлбэл хувьцаа, компанийн бонд, ЗГ-ын бонд, хугацаатай хадгаламж, хөрөнгө оруулалтын сан гэх мэт. Эдгээр хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хөрөнгө оруулахдаа тус бүрд нь хөрөнгө оруулалтаа солонгоруулах хэрэгтэй. Жишээ нь та хувьцаанд хөрөнгө оруулахдаа өөр өөр салбарын олон төрлийн хувьцаанаас авах нь таныг эрсдэлээс хамгаалах болно.

Apex Capital компани нь гадаад дотоодын хувьцаа, дотоодын ЗГ-ын болон компанийн бонд, гадаад компанийн бонд зэрэг таны хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлж болох санхүүгийн хэрэгслүүдийг санал болгож байна.

Хэрэв та өөрийн хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлж эрсдэлээ удирдахыг хүсэж байвал ЭНД дарж манай мэргэжлийн багтай холбогдож зөвлөгөө зөвлөмжүүдийг авах боломжтой ба манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон ☎ ️7510-7500 утсаар холбогдоно уу.


Apex Capital | Apply Persistence.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.