ONE WORLD CENTER нь “Summer Work and Travel USA” хөтөлбөрийг албан ёсоор 11 дэх жилдээ Монгол улсдаа амжилттай хэрэгжүүлж байгаа салбартаа тэргүүлэгч байгууллагуудын нэг билээ.
Манай байгууллага нь Монгол Улсынхаа ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд боловсрол эзэмшүүлэх, барууны орнуудын соёл, өдөр тутмын амьдралтай танилцуулж сэтгэлгээг нь тэлэх, мөн оюутан залуусынхаа мэдлэг, авьяас, чадварыг хөгжүүлэн эх орноо гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй авьяаслаг чадварлаг залуу боловсон хүчин болгон төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын соёл солилцоо, аялал жуулчлалын төв юм.
Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус нь АНУ-ын өдөр тутмын амьдрал, соёлтой танилцахаас гадна Англи хэлийг орчинд нь суралцах, биеэ даах, олон орны найз нөхөдтэй болох, зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, оюутан байх хугацаандаа хямд зардлаар АНУ-д аялах гэх мэтийн олон давуу талтай байдаг.
Энэ жил манай байгууллага 250 гаруй оюутан залуусыг тус хөтөлбөртөө маш амжилттай хамруулаад амжилттай хөтөлбөрөө өндөрлөж байна. 2022 оны хөтөлбөрийн визийн гаралт 92%-тай байсан. 2023 ондоо өшөө олон оюутан залууст олон олон боломжуудынх нь гүүр болно гэдэгт итгэлтэй байна.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань АНУ-ын California мужийн Lake Tahoe, Texas мужийн Arlington, San Antonia, Galveston, Tennessee мужийн Sevierville, Pigeon Forge, Gatlinburg хот, Colorado мужийн Denver хот, Florida мужийн Tampa хот, Nevada мужийн Reno, New York мужийн Niagara Falls, New Jersey мужийн Atlantic city, Ocean city зэрэг олон олон хотуудад ажиллаж байна. Эдгээр хотууд дахь олон улсын сүлжээ түргэн хоолны газар, дэлгүүр, зочид буудал, ресторан, амралтын газар, тоглоомын парк зэрэг газруудад худалдагч, кассчин, тогооч, үйлчлэгч, ресепшн, хөтөч, туслах, паркийн ажилтан зэрэг үйлчилгээний ажлууд хийсэн байна.
АШУҮИС-ийн оюутан Ө.Цэрэнлхамын сэтгэгдэл
Сити дээд сургуулийн оюутан Ө.Эрдэнэгэрэлийн сэтгэгдэл
СЭЗИС-ийн оюутан Н.Тунгалагийн сэтгэгдэл
Манай байгууллага Work and Travel USA 2023 хөтөлбөрийн бүртгэлээ 2022 оны 8-р сарын 1-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд бүртгэл явагдсаар байна. Work and Travel USA 2023 хөтөлбөрөө өмнөх жилүүдийнхээс илүү олон ажлын байрны болон хотуудын сонголттой байлгахаар ажиллаж байна. Энэ нь оюутнуудад маань илүү хүртээмжтэй бөгөөд олон төрлийн сонголтыг санал болгож байгаа юм.
Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага:
Хөтөлбөрийн төлбөр нь нийт 4,000-4,500$ болдог. Үүнд:
Энэхүү хөтөлбөр нь өөрийгөө сорьж, хөгжүүлж, аялахыг хүссэн оюутан залуус бүрд нээлттэй бөгөөд 2022 оны 11 сарын 1 хүртэл 1850$ бүртгэж байгаа тул яараарай. Зуныг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлцгээе!
Холбоо барих:
Утас: 7000-3805
Web: www.oneworld.mn
Facebook: www.facebook.com/oneworldcenter
Instagram: oneworldcenter
Хаяг: Засгийн газрын ордны зүүн хойно байрлах “Эрдмийн Ордон” буюу Erdem Tower-ийн 7 давхарт 704 тоот