Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын бизнесүүд 1.2 тэрбум хэрэглэгчид хүрэх гарц нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Худалдаа, үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчдэд хүргэх таатай мэдээ байна. БНХАУ-ын технологийн гигант, Tencent группийн хөгжүүлсэн, Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг Wechat Pay үйлчилгээ Монголд нэвтэрснийг та мэдсэн үү?

Өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болоод буй Qpay үйлчилгээг олон нийтэд танилцуулсан, үндэсний технологийн хөрөнгө оруулалтын компани Инновэйшн Инвестментийн охин компани ККТТ ХХК нь Монголоос олон улс руу гарах дараагийн QR гарцыг нээх ажлаа эхлүүлээд байна. Энэ нь Wechat Pay үйлчилгээ юм. Энэ оны эхний хагаст тэд Tencent-ийн төлбөрийн системтэй өөрсдийн системийг амжилттай холбосноор БНХАУ-ын иргэд Монголын аж ахуйн нэгжүүдийн бараа үйлчилгээг төгрөгөөр, Wechat-аар авах боломж нээгджээ.

БНХАУ-аас Монгол Улсад жилд 160 гаруй мянган жуулчин ирдэг. Тэдний 93 хувь нь Wechat-аар төлбөр тооцоо хийхийг илүүд үздэг байна. Учир нь, Wechat нь одоогоор дэлхийн 65 улсад төлбөр тооцоо хийх боломжийг БНХАУ-ын иргэдэд бий болгоод байгаа. Энэ нь хэд хэдэн чухал асуудлыг Хятадын жуулчдад шийдэж өгсөн юм. Тухайлбал, аюулгүй байдал. Наанадаж их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явах шаардлагагүй болсноор хаяж үрэгдүүлэх эрсдэлийг бууруулсан. Нөгөө талаас шууд үндэсний валютаараа төлбөр хийх болсон тул валют солиулахад гардаг ханшийн зөрүү, шимтгэл гэх мэт зардлыг тэглэж, цаг хугацааг хэмнэж, санаа зовних асуудлуудыг нь ихээхэн хөнгөлж өгч байна.

Wechat Pay нь Монголд нэвтэрснээр манай дотоодын худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдэд мөн олон давуу тал бий болж буй юм. Жуулчид бол “өөрөө ирдэг экспорт” гэдэг. Манай улсад ирдэг жуулчдын хамгийн том урсгалыг татаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ БНХАУ-ын зах зээлд танилцуулж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тус болох нэг энгийн боловч маш үр дүнтэй технологийн шийдэл нь Wechat Pay байх болно.

зураг
 

Нэгэнт Tencent, Qpay системийн холболт амжилттай болсон тул цаашид үйлчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэх боломжууд нээлттэй байна. Инновэйшн Инвестмент компанийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх “Wechat Pay үйлчилгээ нь дотроо худалдаа үйлчилгээг дэмжих олон боломжтой. Бид одоогоор QR кодоор төлбөр тооцоо хийх боломжтой болгоод байна. Үүний дараагаар “In app pay” буюу Wechat аппликэйшн дотор Монголын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байршуулж онлайн худалдаа хийх боломжтой болгохоор ажиллаж байна” хэмээн ярилаа.

Wechat Pay-ийн дэлхий даяар 1.2 тэрбум хэрэглэгчтэй холбогдох боломжийг ашиглахад ганц л энгийн алхам хэрэгтэй. Тээвэр хөгжлийн банкны салбарт очин Wechat merchant үйлчилгээг авах хүсэлтээ өгөхөд л хангалттай аж.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.