Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэд боомтын захиргааны салбар нэгж байгуулахаар болжээ

Р.Оюун
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, Боомтын сэргэлт эрхэлсэн сайд, сайдын дор байх Боомтын захиргаа, захиргаа нь цаашлаад дөрвөн аймагт салбар нэгжээ байгуулан ажиллахаар болжээ. 

Тодруулбал, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэд боомтын захиргааны салбар байгуулахаар болсон байна.  

Эдгээр аймаг дахь салбар нэгжийн захиргаа нь боомтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй бөгөөд БНХАУ, ОХУ-ын талтай ижил түвшинд харилцаа үүсгэж, хилийн боомтын түвшинд үүсдэг хүндрэл бэрхшээлийг арилгахын төлөө ажиллана гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Засгийн газрын шинэ бүтцийн хүрээнд Засгийн газрын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хороо хариуцсан сайдын албан тушаал нэмэгдэж, Ажлын хэсэг байгуулан боомтын чиглэлээр ажиллахаар болсон. Одоогоор тус ажлыг хариуцсан сайд томилогдоогүй байгаа бөгөөд шинэ сайд томилогдтол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орлон ажиллахаа мэдэгдэж байв.

https://fb.watch/fYUwTXujmt/