Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Билгүүн: Дотоодын хүнсний 10%, импортын хүнсний 5%-ийг л стандартын шаардлага хангаж буй эсэхийг хянадаг

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 6,524 стандарт бий. 

Жилд дунджаар 200 гаруй стандартыг шинээр баталж, тэр хэмжээнийхийг хүчингүй болгодог байна. Үйл ажиллагаатай нь холбоотой хамгийн их стандарт мөрдөгддөг голлох салбарууд нь

  • эрүүл мэнд 744,
  • барилга, барилгын материалын 655,
  • хүнсний 645 стандарт мөрдөгдөж байгаа юм.

Харин аялал жуулчлалын салбарт дөнгөж 15 стандарт бийг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн өнөөдөр танилцуулав.

Мөн манай улсад мөрдөгдөх нийт стандартын 43 хувь нь олон улсын түвшинд хүрсэн байна. 

Засгийн газрын 291 дүгээр тогтоолд 261 нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээг заавал баталгаажуулахаар заасан байдаг.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн "Дотоодын зах зээлд нийлүүлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний 10 хувийг л баталгаажуулж, үйлчилгээний 70 хувийг баталгаажуулж чадаж байгаа. Харин экспортын бүтээгдэхүүнээ 100 хувь баталгаажуулдаг. Үүнд мах, махан бүтээгдэхүүн багтана. Импортын хүнсний бүтээгдэхүүний таван хувийг л стандартын шаардлага хангаж буй эсэхэд нь хяналт тавьж, баталгаажуулдаг" гэлээ.

Мөн стандарт, хэмжил зүйн салбарт боловсон хүчний асуудал тулгамдаж буйг тэрбээр мөн хэллээ.

Стандарт, хэмжил зүйн газарт өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар(ШӨХТГ)-ын дарга С.Мөнхчулуун зэрэг албаны хүн ажиллаж байна.