Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дахь НҮБ-ын хамт олон “Нэг тэрбум мод” хөдөлгөөнд хувь нэмрээ орууллаа

ikon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улс дахь НҮБ-ын хамт олон нэгдэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дахь Баянзүрх уулын бэлд доройтсон ойг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, мод тарилаа.

2021 онд тохиосон Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн хүрээнд НҮБ-ын системийн байгууллагуудын хамт олон 2500 орчим мод тарьсан бөгөөд энэ жил дахин нэг га газарт 2500 мод тарихаар боллоо.

НҮБ-ын хамт олон Баянзүрх ууланд шинээр мод тарихаас гадна өнгөрсөн жил тарьсан модоо усалж, арчиллаа. Өнгөрсөн жил тарьсан суулгацууд сайн ургаж буйг харах тун таатай байлаа.

Устаж, доройтсон ойг нөхөн сэргээж мод тарьсан энэхүү үйлсээрээ НҮБ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 1 тэрбумаар тоологдох мод тарих үндэсний хөдөлгөөнд зохих хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.

зураг
 
зураг
 

UN in Mongolia contributes to the “One Billion Trees” movement

On Friday, 23 September, the UN in Mongolia team, representing nine resident agencies, planted trees on Mt Bayanzurkh, northeast of Ulaanbaatar city, committing to plant 2500 trees on a hectare this year.

This is a continuation of the UN Mongolia’s efforts to contribute to the reforestation and rehabilitation of the degraded forest, which started last year in dedication to the commemoration of the 60th anniversary of Mongolia’s membership in the UN.

While planting more trees, the UN staff have also watered and nurtured the trees that were planted last year, taking great delight to see them growing well and maturing.

With this commitment and collective action to the rehabilitation of degraded forests, the UN in Mongolia is proud to contribute to the noble movement of planting up to one billion trees nationwide, backed by the President of Mongolia.