Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ODiN Tech - Хиймэл оюун ухаан дээр суурилсан дижитал судалгаа, аналитик системийг танилцууллаа

ikon.mn
2022 оны 9 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

“Хаана байгаагаа мэдчихвэл хаашаа явахаа шийдэж  чадна” хэмээн дижитал судалгааны ODiN Tech платформыг үүсгэн байгуулагчид хэлсэн нь анхаарал татав.

Тэд өөрсдийн хөгжүүлсэн платформыг Монголын маркетингийн менежерүүд, креатив залуусын цугласан “SMART 2022” маркетингийн чуулганы үеэр албан ёсоор танилцуулав.

Өнөө цагт оновчтой шийдвэр гаргалт, асуудал илрүүлэх түүнийг шийдвэрлэх, эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах, шинэ бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг бүхий л процессын үед МЭДЭЭЛЭЛ хамгийн чухал. Зах зээлээ, хэрэглэгчээ, өрсөлдөгчөө судалж мэдэхгүйгээр “нүдээ аниад” ажиллах нь асар их алдагдалд оруулж мэдэх. Эсвэл цаг хугацаа алдаж, судалгаагүй байгаа оноогүй шийдвэр гаргах нь ч бий. 

Иймээс олон хүний “толгойн өвчин” болдог судалгааг богино хугацаанд хийж, дүгнэлтээ цаг тухайд нь хийх боломжийг ODiN Tech бий болгосноо танилцуулсан нь “SMART 2022” чуулганы үеэрх чухал үйл явдлын нэг болсон бөгөөд сонирхсон хүн ихтэй байв.

ODiN Tech платформоо ирсэн зочдод тайлбарлан таниулах завгүй үеэр нь үүсгэн байгуулагчидтай нь цөөн хором ярилцлаа.

зураг
 

- Дижитал судалгааны платформ ODiN Tech-ийн талаар  танилцуулна уу?

Д.Энхбат: ODiN Tech нь математик, эдийн засаг, нийгэм, медиа шинжлэх ухааны загварчлалд үндэслэсэн хиймэл оюунд суурилсан олон талын мэдээллийг цуглуулах, цэгцлэх, боловсруулж шинжилж, нэгтгэн дүгнэх цогц системийг хөгжүүлж байна.

ODiN Tech-ийн нэг хэсэг нь хэрэглэгч, бизнесийн байгууллагыг шууд холбосон платформ юм. Энэ нь технологийн шийдлийг ашигласнаар хэрэглэгчээс мэдээлэл олж авахад зарцуулдаг цаг хугацаа арав дахин хэмнэнэ. Уламжлалт арга барилаар 30-45 хоногт хийдэг судалгааг ODiN Tech 3 хоногт хийж, үр дүнг чанартай, хүссэн хэлбэрээрээ харах боломжтой нь манай платформын давуу тал. Мөн хэрэглэгчдээсээ байнгын давтамжтай мэдээллийг цуглуулснаар цаг алдалгүй богино хугацаанд шийдвэрүүдийг гаргаж, эрсдэлээс хамгаалах боломжтой.

- Судалгаа бөглөх хэрэглэгчээ яаж сонгох вэ?

Д.Энхбат: Иргэд манай аппликэйшнийг татан авч, мэдээллээ оруулснаар аливаа байгууллагын зорилтот бүлэгт багтаж байвал судалгааны асуултыг мэдэгдлээр хүргүүлнэ. Ингэхдээ тархаалтыг хамгийн оновчтойгоор тооцож, зорилтот түүврээ сонгодог. 

Мөн онцолж хэлэхэд, судалгаанд оролцсон иргэд цаг заваа зориулж байгаа учраас тодорхой хэмжээний урамшуулал авна. Тодруулбал, томоохон онооны систем, купон, төлбөрийн систем зэргээс сонгон хүссэн хэлбэрээрээ урамшууллаа авах боломжтой. 

зураг
 
зураг
 

- Хэрэглэгч судалгааг үнэн зөв бөглөж байгаа эсэхийг хэрхэн хянах нь сонирхолтой санагдаж байна. Хүмүүс судалгааг бөглөхдөө хайнга хандах нь байдаг. Үүнээс шалтгаалж, үр дүн нь буруу гарах магадлал ч бий шүү дээ?

Б.Хангал: Үүнийг хиймэл оюун ухаанаар хянана. Бидэнд 10 орчим жил сургаж, хөгжүүлж буй хиймэл оюун ухаан бий. Шалгах арга барилын тухайд жишээлбэл, дунджаар 10 минутад хариулах асуултад 3 минутад хариулсан бол худал гарах магадлал өндөр, эсвэл тухайн асуулгад зөвхөн нэг хувилбар дагнан хариулбал оновчгүй гэж үзэх түүнчлэн “логик” асуултууд ч оруулж өгөх гэх мэтээр хиймэл оюун ухаанаа сургаж хяналтыг хялбараар шийдэж байна.

зураг
 

- ODiN Tech ямар төрлийн судалгаануудыг хийх боломжтой вэ?

Б.Хангал: Манай платформын онцлог нь дижиталаар 15 хүртэлх минутын урттай асуулт бүх төрлийн судалгааг авч болно. Хэрэглэгчийн сэтгэл ханамж, зан төлөвийн судалгаа, брэндийн мөшгөх судалгаа, байгууллагын нэр хүнд, имижийн судалгаа, мониторингийн судалгаануудыг ч хийх бүрэн боломжтой. 

Ихэнх бизнесийн байгууллага хэрэглэгчийн судалгааг жилдээ нэг удаа л хийдэг. Харин ODiN Tech платформоор хийснээр сар бүр, цаашлаад долоо хоног тутамд хийн, үйл ажиллагаагаа нарийвчлан хянах боломж бүрдэж байна.  

Байгууллагатай холбоотой аливаа үйл явдал хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлж байна вэ, нөхцөл байдал хаашаа эргэж байна гэдгийг  судалгаагаар л мэдэж авна. Хаана байгаагаа мэдчихвэл хаашаа явахаа оновчтой шийдэж чадна шүү дээ.

зураг
 

- Олон төрлийн мэдээлэл цуглах юм байна. Мэдээллийн аюулгүй байдал тун чухал болсон өнөө цагт үүнийг нь яаж хамгаалах вэ?

Д.Энхбат: ODiN Tech бол судалгааны чиглэлээр мэргэшсэн залуус болон Степпелинк ХХК-ийн хамтын үр дүнд гаргасан платформ юм. Степпелинк нь 10 гаруй жил ажилласан туршлагатай технологийн том компани. Тэр ч үүднээс бид мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хангасан бөгөөд блокчэйн технологийг ашиглан хамгаалж байна.

ODiN Tech бизнесийн байгууллагуудад цаг хугацааны хэмнэлт, харин судалгаанд оролцогчдод сонголттой урамшуулал амлаж буй нь судалгааны салбарт шинэ тренд болж буй санагдлаа. Өөрөөр хэлбэл тэд судалгааны шинэ үеийг эхлүүлэв.

Өгөгдөл цуглуулах, цугларсан өгөгдлөө оновчтойгоор ангилан шинжилж, шийдвэр гаргах дөт зам нь ODiN Tech болж байна. Тэд энэхүү санаагаа олон нийтэд танилцуулж, дижитал эринд шинэлэг технологиор ажил, цаг хугацаагаа хэрхэн хэмнэх боломжтойг тунхагласан хэсэг (booth) нь “SMART 2022” маркетингийн чуулганы шилдгийн шилдгээр шалгарсныг энэ ташрамд онцлоход таатай байна. 

Шинэ санаа, оновчтой шийдлээр дүүрэн энэ хамт олонтой хамтран ажиллахыг хүсэж буй бизнесийн байгууллагууд энд дарж эсхүл contact@odintech.mn хаягаар холбогдох боломжтой. Харин хэрэглэгч нь болж, судалгаа бөглөн, урамшуулал авахыг хүсвэл гар утсаараа ODiN Tech аппликэйшн татан авч, бүртгүүлэхэд хангалттай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.