Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ" ТӨХК техникийн засвар үйлчилгээгээ хийж чадахаа больжээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

"Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ" ТӨХК техник ашиглалтын хугацаанд заасан засвар үйлчилгээгээ хийж чадахаа больжээ. 

Энэ нь эрчим хүчний үнэ тарифыг бага тогтоосноос шалтгаалж байгаа аж. Энэ талаар тус компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга Ч.Өнөрцэцэг дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Батлагдсан бага мөнгөөр засварын ажлыг хийхдээ сэлбэг, тоног төхөөрөмж худалдаж авч чадахгүйн улмаас зөвхөн урсгал засварын ажил хийж, арчаад, чангалаад буцаагаад боож байгаа" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийн насжилтын хугацаа дууссан талаар "Эх үүсвэр, түгээх дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжүүд 35-ааас дээш жилийн насжилттай буюу ашиглалтын хугацаа нь аль хэдийн дууссан. Гаднаас нь харахад баталгаатай мэт тоног төхөөрөмж боловч дотроо материалын элэгдэл, техникийн үзүүлэлт нь муудсан байдаг.

Засвар үйлчилгээг хугацаанд нь чанартай хийх хэрэгтэй. Эрчим хүчний үнэ тарифыг барихад намаас юм уу Засгийн газраас оролцож буй энэ байдал эрчим хүчний үндсэн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд маш муугаар нөлөөлж байгаа" гэдгийг Ч.Өнөрцэцэг дарга хэллээ.