Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батсуурь: Бэлтэс мөрөн компанид холбогдох хэргийг богино хугацаанд шалгаж дуусган, дараагийн шатанд шилжүүлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бэлтэс мөрөн компанид хийж буй шалгалтын явцын талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь "2011 онд Хөвсгөл аймагт Бэлтэс мөрөн компани байгуулагдан үйл ажиллагаа явуулж байхдаа иргэдээс их хэмжээний мөнгө төгрөг татан төвлөрүүлж хохирол учруулсан асуудлаар Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар 2022 оны нэгдүгээр сарын 24-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Эрүүгийн хуулийн 17.2.2-т зааснаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан.

Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахад их хэмжээний хохирол учирсан, олон тооны иргэн хохирсон байдалд цагдаагийн төв байгууллагаас дүгнэлт хийгээд уг хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулсан. Цагдаагийн мөрдөн байцаах албанаас 20, орон нутгийн цагдаагийн байгууллагаас 20 орчим нийт 40 гаруй мөрдөн байцаагчтай ажлын хэсэг үйл ажиллагааг явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх чиглэлээр явуулсан. Үүнээс гадна Мөрдөн байцаах албаны төв байрнаас алба хөөгчид орон нутагт очиж, иргэдээс тайлбар мэдүүлэг авч ажилласан. Хэрэгт аудитын дүгнэлт гаргуулж, богино хугацаанд шалгаж дуусган, дараагийн шатанд шилжүүлнэ" гэв.