ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

А.Цэнгэлбаяр: Монголд мөнгө дэмий хэвтэж байна

ikon.mn
2022 оны 9 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Үүсгэн байгуулагдаад 1 жилийн нүүрийг үзэж буй Биржийн бус зах зээл дээр амжилттай хөрөнгө босгосон компаниудын нэг болох Тера Анлимитед ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Цэнгэлбаяртай ярилцлаа.

-Монголд дотоодын хөрөнгө оруулалтын нөөц хангалттай бий юу?

Биржийн бус зах зээл үүсгэн байгуулагдсаны нэг жилийнхээ ой дээр нийт 1 их наяд гаруй төгрөгийн бондыг амжилттай бүртгэжээ. Энэ бол зах зээлийн нийт потенциалын ердөө 10 хувь гэж харж байна. Биржийн бус  зах зээл хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж хүртэх боломжийг ийнхүү бүрдүүлж байгаад баяртай байна.  Эдгээр бондууд эхнээсээ амжилттай эргэн төлөгдөөд явж байгаа нь Биржийн бус зах зээлд асар том боломж байгаагийн илрэл юм. Өнөөдөр иргэд, байгууллагуудын харилцах дансанд 5.2 их наяд төгрөг ямар ч өгөөж тооцогдохгүй сул хэвтэж байна. Монголчууд гаднын зах зээл дээр бонд, хувьцаа худалдан авдаг туршлагатай. Гэвч гадагшаа урсаж буй энэхүү валютын нөөцийг дотооддоо барьж үлдэхэд Биржийн бус зах зээл үлэмж хувь нэмэр үзүүлнэ.

-Биржийн бус зах зээл дээр хөрөнгө босгох, хөрөнгө оруулалт хийх таатай орчин бүрдсэн үү?

Хөрөнгө оруулалтын орчныг Эдийн засгийн үзүүлэлтээр үнэлдэг. Эдийн засгийн эгзэгтэй энэ цаг үед инфляцыг давсан хөрөнгө оруулалтын хэрэгцээ үүсэж байна. Мөн дотоодын олон сайн төслүүд зогсохгүй хэрэгжиж байна. Эдгээр төслүүдэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгэхээр төслөө оновчтой сонгож чадвал инфляцаас үл хамаарсан, уламжлалт бус, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх үүд хаалга нээгдэж байгаад таатай байна.

-Танай компанийн хувьд ямар шалгуурыг давж бонд гаргаж, хөрөнгө оруулалт татсан бэ?

Тера Анлимитед ХХК-ийн хувьд Биржийн бус зах зээл дээр бонд гаргасан анхны 5 компанийн нэг болсон. Бид засаглал, ил тод байдал, мэргэжлийн баг хамт олон болон санхүүгийн зохистой үзүүлэлтүүдийг бүрэн хангасны үндсэн дээр бондын зөвшөөрлөө авч, хөрөнгө оруулалт амжилттай татдаг туршлагыг бий болгосон. Бид анхны бондоо 2021 оны 11 сард гаргаж байсан бол өнөөдөр 2 дахь бондын зөвшөөрөл авч, эхний транчаа зарлаад байна. Хөрөнгө оруулагчид өндөр өгөөжөө хүртэж чаддаг, компаниуд бизнесээ өргөжүүлэх хөрөнгө оруулалтаа татаж чаддаг байх нь Биржийн бус зах зээлийн энгийн дүрэм юм. Таны хөрөнгө оруулалтын өгөөж улам бүр арвижих болтугай !

 

Тера бондын өгөөжийн талаар мэдээлэл авахыг хүсвэл: 9911-7168

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.