Өчигдөр болсон “Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалтын үеэр боловсролын сайд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаар танилцуулсан юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэг намар шийдчих асуудал биш. Хот хөдөөгийн хөгжил, тэнцвэрийг хамт авч явах хэрэгтэй. Нийслэлд сайн сургууль, цэцэрлэг, эмнэлэг байна гээд байвал урсгалыг дийлэхгүй.
Монгол Улсын Засгийн газар энэ дөрвөн жилд 270 цэцэрлэг, 200 сургууль барих зорилт тавьсан. 2023 онд энэ зорилтын хэрэгжилтэд хүрнэ.
Цэцэрлэгийн хүртээмжийг хувийн хэвшилтэй хамтарч шийдсэн. Ерөнхий боловсролын сургуульд уг шийдлийг хэрэгжүүлбэл хүртээмжтэй болно.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар нэг цэцэрлэг, сургууль барихад хамгийн багадаа гурван жил шаардагддаг. Харамсалтай нь газрын асуудлаас болоод сургууль, цэцэрлэг баригдахгүй байх зовлон байна.
Дунд болон урт хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамгийн зөв шийдэл түрээс. Өөрөөр хэлбэл хувийн хэвшилтэй хамтрах шийдлүүд байна гэж бодож байна.
Цаашид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд түрээслэх шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна" гэв.
Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, хотын удирдлагууд болон дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагч нар нийт 2,165 төрийн албан хаагч оролцсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!