Өчигдөр 96 насандаа таалал төгссөн Их Британийн хатан хаан Хоёрдугаар Элизабетын (1926-2022) амьдралыг гэрэл зургаар үзүүлж байна.
Гүнж Элизабет эцэг, Йоркийн гүн Жоржийн хамт, Лондон хот дахь гэрийнхээ цэцэрлэгт. 1936 оны долдугаар сард.
10 настай гүнж Элизабет хайртай мориныхоо хамт.
Гүнж Элизабет, гүнж Маргарет нар Уиндсорын шилтгээний цэцэрлэгт сүйх тэргээр зугаалж байгаа нь. 1940 оны долдугаар сард.
Гүнж Элизабет, Маргарет нар дэлхийн хоёрдугаар дайны үеэр Британийн эзэнт гүрний хүүхэд багачуудад радиогоор мэдэгдэл уншиж байгаа нь.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хаан эцгээ төлөөлөн оролцож буй гүнж Элизабет.
Гүнж Элизабет дэслэгч Филип Моунтбаттентай сүй тавьсныхаа дараа. Филип нь Грек болон Данийн хунтайж юм.
Элизабет, Филип нар 1947 оны арваннэгдүгээр сарын 20-нд хуримлаж байгаа нь.
Залуу хос бал сарынхаа үеэр.
Гүнж Элизабет Шотландын Балморал шилтгээнд, 1952 оны есдүгээр сард.
1953 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Лондон хотын Уэстминстер Аббэйд болсон Хатан хаан Хоёрдугаар Элизабетыг хаан ширээнд залах ёслол.
Хааны титэм зүүсэн Элизабет нөхөр Эдинбургийн гүн Филипийн хамт Букингэмийн ордны тагтан дээр.
Их Британийн залуу хатан хаан Элизабетын хөрөг, 1953 он.
Хатан хааны гэр бүл Букингэмийн ордонд. 1972 он.
Шотландын Балморал шилтгээнд амралтаа өнгөрүүлэхээр Абердин нисэх буудалд ирж буй хатан хаан. 1974 он.
Хатан хаан парламентын нээлтэд оролцохоор Уэльсийн гүнж Дианагийн хамт ирж байгаа нь. 1982 он.
Хатан хаан ач хүү Уилльям, Харри, гүнж Маргарет нарын хамт Гэгээн Полын цогчин дуганд болсон ёслолын арга хэмжээний үеэр. 2000 оны долдугаар сарын 11.
Хатан хаан 80 насныхаа ойгоор. 2006 оны дөрөвдүгээр сарын 21.
Эзэн Хааны Агаарын Хүчний 100 жилийн ойгоор Букингэмийн ордны тагтан дээр зогсож буй хатан хааны гэр бүл. 2018 оны долдугаар сарын 10.
Нөхөр, хунтайж Филипийн оршуулгын үеэр. 2021 оны дөрөвдүгээр сарын 17.
Шотландын Балморал шилтгээнд Их Британийн шинэ ерөнхий сайд Лиз Трассыг хүлээж буй хатан хаан. 2022 оны есдүгээр сарын 6.
Эх сурвалж: Vogue
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!